Хуудас

Search This Blog

Sunday, March 27, 2022

Гүүний үрс гаргахын цацал


Дээр суут богд хоромхонд үүдзэм
Зүлэгт голын эхэнд буулгазам
Зусан хур оруулзам
Даян түмнээн хураазам
Далан гурван гүү уяулзам
Зүрчидэйн Чуу мэргэнээр зэлээн татуулзам
Ойрдын Хар хяруугаар унагаан уургалуулзам
Тангадын сэцэнээр тогоогоон тавиулзам

Tuesday, March 8, 2022

 ...Ай хө, морин хуур минь

Монголчууд бидний сэтгэлийн хань аа...

    Энэ дуу хааяа санаанд орж ирэхэд чи бодогдож, чиний тухай дурсаж суухад бас энэ дуу санагддаг...

    Монгол хүний хувьд морин хуурын эгшиг баяр хөөртэй төдийгүй хатуу бэрх уйтгар гунигтай цаг мөчид сэтгэлийг нь илааршуулах ид шидтэй байдаг шиг. Хэдэн зуунаар яаран сандран бас айвуу тайвуу ч нүүхдээ олон юм хаясан, гэхдээ хуураа гээсэнгүй. Ямар ч сод ухаантан аргадаж тайтгаруулж чадахгүй цагт түүний эгшиг л өр зүрхнийх нь уг мухарт хүрч, эргэж хургасан хүйтэн жаврыг нь үлддэг байсан болов уу. 

    Сэтгэлийн хань гэдэг...

    Чамайг таньдаг болсоор жил шахам л болсон байх. Гэвч хорь, гучин жил болсон танил, найзуудын дэргэд чи минь зүрхэнд, тэрнээс илүү сэтгэлд хамгийн ойр хүн болчихож. Би өөрийгөө Монголчуудтай зүйрлэвээс чи морин хуур юм уу даа. 

    Бараан манан дунд бие минь ганцаар үзэгдэвч сэтгэлд нэг хүн байдаг. Тэрбээр үг хэлэхгүй үедээ ч амар амгалангийн үлгэр хүүрнэж, түмэн бээрийн чанад оршивч толгой гудайхад гар нь түшдэг.

    Орчлонг тэр чигээрээ түнэр харанхуй гэж төсөөлөхөөс, тэр бодолдоо шингэж тарчлан одохоос торгоож байдаг хэдхэн гэгээн зүйлийн нэг нь ЧИ!

    Миний сэтгэлийн хань минь...

    Хэзээ ч тасрахгүй эгшиг минь...

                                2022-03-08

Tuesday, January 18, 2022

 Ж.Ариунаа (Өвөр Монгол)

Эндхийн хэрэм хутга мэс –

Хутга мэсийн бэхлэлттэй. Энд эрүүл ухаантай байна гэдэг Солиотой байхаас өрөвдөлтэй. Энд нар урт улаан хэлтэй, сар цав цагаан хэлтэй Навчист үхэлгүй Надад зөрүүдлэхээс өөр авьяасгүй. Эндхийн шүлэгчээс үг нь үргэдэг Энд үхлээс бусад нь бүгд үхэл Эндхийн ноход хуцахдаа Урьд нь хүн байснаа хэлж ядан Удаан гэгч нь ульдаг – Нохдын цөхрөл тийм. Энд эрх чөлөөнөөс бусад нь эрх чөлөө Энхжин, эрлэг хоёр Өдөржин шатар тоглоод, шөнө нь цүү хаядаг. Энд эмэгтэй хүн байна гэдэг Эх байхын нэр биш Эхнэр байхын нэр биш Эгч дүүс охид байхын нэр биш, Энд од бүхэн нүд Нүд бүхэн шүд.

 Л.Далайцогт (Өвөр Монгол)

Яг л манай гудмын гахай нядлагч эрийн

Мушгай шар шүд шиг шаргал байшингуудтай... Гудамжны захад өөрийг минь Хог болтол муулж суух хөгшидтэй Энэ гудамжинд Нөгөө гахай нядлагч эрийн мойног хуруунууд шиг Эвдэрч хуучирсан байшингийн саравчнаас Бороо дуслахад Уйтгар гуниг минь шинээр төрдөг... Яг л манай гудмын гахай нядлагч эрийн Хүйтэн гэрэл татуулсан хутга шиг Сарны гэгээнд Шүлэг бичих, дуу гинших минь Уйтгартай санагдвал... Яг л амь тавьж буй Нөгөө гахайн нүднээс ойх Эцсийн гэгээ бүгэх мэт болоод Лаагаа унтраанам. Яг л манай гудмын гахай нядлагч эрийн Бордооны гахай, бордооны гахай... мэт хувь тавилантайгаа Эсэргүүлдэн өрсөн тэмүүлэвч... Өөрийг минь чарлаагуулан Гудамжны ам өөд чирэх Нөгөө гахай нядлагч “эр” буюу. Манай гудмын гахай нядлагч эрийн Бордооны гахайд зовлонг нь, зовлонгоо хуваалцах Хэдэн сайхан үг хэлчихье гэхэд үг ч олддоггүй Хөндий хоосон, уй гашуу “Гудамж” минь.