Хуудас

Search This Blog

Tuesday, January 8, 2019

Грекийн бурхад

Грекчүүдийн хувьд бурхад нь хүн шиг л байсан бөгөөд харин ухаалаг, төгс байжээ. Грекийн бурхад хоорондоо бас тийм ч эв түнжинтэй байсангүй... нилээн ууцгаадаг, бие биетэйгээ сүүлэрдэг, хэрүүл зодоон үүсгэдэг байцгааж. Гэхдээ л тэд тэнгэрлэг байлаа. Бурхад нь тэдэнд хагас бурхан, хагас нь хий биет хэлбэрээр төсөөлөгддөг. Тэдгээр нь дэлхий даяар тархан хүмүүст орчин тойронд болж буй сайн, муу үйлийг засаж залруулж байдаг мөн байгалийн гамшиг, гал усны аюул, ургац хэр сайн гарцтай байх зэрэгийн ард ямар нэгэн туслах хүчин буюу бурхадын хүч байдаг гэдэгт итгэдэг байв. Тэнгэр, тэнгис далай зэрэг байгалийн үзэгдэлүүдийг ажиглан эерэг харилцаа үүсгэн далай бөгөөд салхины хүч чадалыг хүндлэн дээдэлдэг байв. Зуу зуун өөрийн үүрэгтэй бурхадыг грекчүүд мэддэг байлаа... өвчтөй хүн, үхэлийн ирмэгт тулсан хүн, эсвэл оройн хоол хүнс хэрэгтэй байгаа нэгэн, аялалд гарах гэж байгаа хүн хамгаалалт хүсэх зэрэг үйлдлүүдийг таарсан бурханд нь зальбирч, өргөл өргөх нь грекчүүдийн хувьд чухал байлаа. Мөн асуудалийнхаа учир шалтгааныг тогтооход төхөм болох үүднээс харгалзах сүмд нь очин лам хуврагад нь хандаж зөвхөн тэр үйлэнд нь уламжлан анхаарал тавьдаг байсан. Олон бурхадын хооронд гүйлдэх грекчүүдийн амьдрал их ачаалалтай байсан байх. Гэсэн хэдий боловч эцсийн дүнд зорьсон ажил үйлс бүтдэг гэж итгэж байжээ. Апполлогийн сонсохыг ч хүсээгүй хүсэлтийг афродита боломжтой болгох жишээний. Эдгээр нь тэднийг уян хатан ухаалаг байдалд суралцуулсан байх.
Ингээд эртний Грекийн түүх, соёлын олон домогуудын эх. Бурхадынх нь тухай товч өгүүлий.

Энэ бүхэн орчлон ертөнц гэж байгаагүй буюу газар дэлхий үүсээгүй бүх зүйл нэг цөм байсан гэж эхэлнэ. Шинжлэх ухаанд өмнө нь байгаагүй химийн элементүүд их тэсрэлтийн үед үүссэн гэж үздэг. Харин энэхүү Хаос буюу эмх замбараагүй цөм тэсэрснээр газар ба тэнгэр үүссэн гэж үздэгээрээ ижил төстэй. Газрын эзэн нь охин тэнгэр Гея, харин тэнгэрийн эзэн нь Уран юм. Ийнхүү Хаос нь бүх зүйлийн, амьдралын эх үүсвэр болно. Удалгүй Гея болон Ураны дундаас Титанууд гэх аврага биетнүүд төржээ. Тэдгээр нь маш хүчтэй, ухаалаг байсан учраас Уран өөрийн байрь сууриа Титануудад алдахаас айж тэднийг газрын гүн дэхь гянданд хорьдог. Гэвч тэдний дунд хүч чадал, оюун ухаанаараа бусдаас илүү Крон... гэгч Титан байжээ. Крон бусад Титануудаа шоронгоос суллаж, тэнгэр эцэгтэйгээ тэмцэлдэн өөрөө тэнгэр болжээ. Тухайн үед дэлхий дээрх зүйлс бүгд тэнгэргүй байв. Кроны бага хүү болох Зевс эцгийгээ дууриасан хүчирхэг, ухаалаг нэгэн байсан ч харгис хэрцгий зантай тул дахин дайн өдөөж эцгийнхээ оронд хаан ширээнд суудаг. Хаан ширээнд суусан Зевс өөрийн гэр бүл болон дагалдагч нарыг тэнгэрүүд болгон өргөмжилжээ.
Тухайлбал:
Зевс өөрөө - Аянга цахилгааны тэнгэр
Эхнэр Хера - Огторгуйн эзэн, охин тэнгэр
Дүү Посейдон - Тэнгис, далайн эзэн
Дүү Анд - Энхжингийн орон
Энэ хоёр төрсөн дүү нь биш юм.
Ах Хадес - Муу санаатай тул газрын мухарт амьдардаг муу ёрын тэнгэр
Немезис - Өш хонзон, ял шийтгэлийн тэнгэр
Аполлон - Яруу найраг, гэрлийн тэнгэр болж, Шинжлэх ухаан болон Урлагийн салбаруудын тэнгэрийг захирна.
Хазгар Гифест - Гал ба уран дархны тэнгэр
Афродита - Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр
Арес - Дайны тэнгэр
Афина - Мэргэн ухааны тэнгэр, Нэхмэлийн үйлдвэрийн тэнгэр
Деметра - Тариалангийн тэнгэр
Дионис - Дарсны тэнгэр
Хермес - Худалдааны тэнгэр
Артемида - Ангийн тэнгэр
Эол - Салхины тэнгэр
Герфест - Элч тэнгэр
Эрида - Хэрүүлийн тэнгэр
Эрхт тэнгэр болон хүчний тэнгэр нь Зевсийн туслахууд бөгөөд Зевсийн эрх, хүч хоёр юм.

Одоо хүний үүслийн талаарх бяцхан домогийг хүргэе.
Хүнийг анх Промотей шавраар хийж, ариун усаар угаан амь оруулаад оюун ухаан болон галыг өгсөн байдаг.
гол нь бол хүмүүст гал өгсөн явдал. Промотей хүмүүст гал өгөхийн тулд Зевсийн цахилгааныг хулгайлж, гал гарган хүмүүст гал ашиглан амьдрах боломж олгожээ. Үүнийг мэдсэн Зевс ихэд хилэгнэж Промотейг шийтгэн Кавказын элгэн хаданд гал ба уран дархны тэнгэр Хазгар Гифестээр цовдлуулдаг. Промотейг хүмүүст гал гаргаж өгснийг мэдсэн хорон санаат тэнгэрүүд хүнийг мөн адил гэсгээхийг хүсдэг. Ингээд хорон санаат тэнгэрүүд Зевсийн зөвшөөрлөөр бүхий л хорон санааг нэгэн хайрцагт хийж, Пандора хэмээх үзэсгэлэнт эхнэрийн гарт өгдөг. Пандора нь зүс царай шигээ маш их шуналтай бөгөөд тэр хайрцагт их эрдэнэс байгаа гэдэгт итгэн нээхэд хайрцагнаас маш их зовлон, муу муухай нисэн гарч дэлхий даяар түгсэн гэдэг.

Промотейг дөрвөн мөчнөөс нь цовдлон, халуун наранд шарагдаж байхад махчин шувууд ирж биеийг нь идэж эхлэнэ. Гэтэл Геракл хэмээх эрэлхэг баатар цовдлуулсан Промотейг олж хараад түүнийг идэж байсан махчин шувууг устгаж Промотейг аварч, сулладаг. Хэдий Геракл нь Промотейг сулласан ч, олон удаа гавьяа байгуулсан учир сайн санаат тэнгэрүүдийн ачаар тэнгэрүүдийн оронд очиж, тэнгэр болдог байна. Үүнээс гадна маш сонирхолтой гурав дөрвөн домог байдаг.

No comments:

Post a Comment