Хуудас

Search This Blog

Sunday, July 5, 2020

Лью Баньнун

(1891-1934, Эх газрын яруу найрагч) 
Хэрхэн түүнийг эс үгүйлэх вэ?
Сэмжин үүлс тэнгэрт хөвнө, сэвшээ салхи талаар зугаална
Ай!
Үсийг минь салхи илбэнэ, үгүйлэхгүй байж яаж сурах вэ, түүнийг?
Сарны гэрэл далайд дурлана, далайн ус сарыг энхрийлнэ.
Ай!
Үлэмж тунгалаг энэ болор шөнөөр үгүйлэхгүй байж яаж сурах вэ, түүнийг?
Усны мандалд навчис хөвнө, улбар загас дотор нь сэлнэ.
Ай!
Хараацай чи надад юу өгүүлнэ вэ?
Харин би түүнийг хэрхэн эс үгүйлэх вэ?
Хатсан модод жихүүн салхинаа найгана, хээрийн түймэр тэнгэрийн хаяанд цоролзоно.
Ай!
Үл ялиг туяа тэнгэрийн баруунтаа хоцорчээ, үгүйлэхгүй байж яаж сурах вэ, би түүнийг?