Хуудас
Search This Blog
Showing posts with label Сайхан-Овоо сум Saikhan-Ovoo sum. Show all posts
Showing posts with label Сайхан-Овоо сум Saikhan-Ovoo sum. Show all posts
Sunday, June 11, 2023
"Онгийн хөвөөнд" шүлэг. Т. Саранчимэг
Thursday, January 10, 2019
Онги гол
Онги голын ай сав нь газарзүйн байрлалын хувьд Монгол орны төв
хэсэгт буюу Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян- Улаан, Тарагт,
Арвайхээр, Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн
Мандал-Овоо, Булган сумдын нутаг дэвсгэрийг хамран оршдог. Газрын
гадаргын хувьд хангай, тал хээр, говь гэсэн 3 бүс хосолсон өвөрмөц
тогтоцтой. Онги голын дээд бүс нь голын усны хагалбарын хамгийн өндөр
цэгүүд болох далайн төвшнөөс 1800-2000 метрийн өндөрт байрлах
Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр сумдын нутаг хамрагдах бөгөөд төв
урсгал болон цааш урсана. Харин доод бүс нь голын голидорлын дагуу
далайн төвшнөөс дээш 950-1600 метрийн өндөрт орших Өвөрхангай аймгийн
Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Мандал- Овоо
сумдын нутагт харъялагдах бөгөөд Мандал-Овоо , Булган сумдын заагт орших
Улаан нуурт цутгадаг.
Labels:
Сайхан-Овоо сум Saikhan-Ovoo sum
Wednesday, May 16, 2018
"Бийрийн үзүүрээс харвасан од" Э.Гансүх агсны уран бүтээлийн үзэсгэлэн
1-р хэсэг
2-р хэсэг
Wednesday, October 4, 2017
Сайхан-овоо сум
Сайхан-Овоо сум нь 405478,0 га нутаг дэвсгэртэй, нийслэл Улаанбаатар
хотоос 400 км, Дундговь аймгийн төвөөс 210 км зайд оршдог. Аймагтаа
хамгийн алслагдсан сум юм.
Тус сум нь Өвөрхангай аймгийн Сант сумтай 41 км, Баянгол сумтай 52 км, Төгрөг сумтай 20 км, Өмнөговь аймгийн Мандал-овоо сумтай 27 км, Өөрийн аймгийн Эрдэнэдалай сумтай 60 км, Дэлгэрхангай сумтай 64 км газраар тус тус хиллэдэг.
Жилийн агаарын дундаж темпратур 1 сард -20,2 хэм хүйтэн, YII –р сард +25,4 хэм дулаан, жилийн хур тунадасны хэмжээ дунджаар 102,9 мм унадаг, говь, тал хээрийн бүсэд багтдаг.
Тус сум нь Өвөрхангай аймгийн Сант сумтай 41 км, Баянгол сумтай 52 км, Төгрөг сумтай 20 км, Өмнөговь аймгийн Мандал-овоо сумтай 27 км, Өөрийн аймгийн Эрдэнэдалай сумтай 60 км, Дэлгэрхангай сумтай 64 км газраар тус тус хиллэдэг.
Жилийн агаарын дундаж темпратур 1 сард -20,2 хэм хүйтэн, YII –р сард +25,4 хэм дулаан, жилийн хур тунадасны хэмжээ дунджаар 102,9 мм унадаг, говь, тал хээрийн бүсэд багтдаг.
Saturday, August 19, 2017
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Онгийн хийд
Labels:
Сайхан-Овоо сум Saikhan-Ovoo sum
Wednesday, August 16, 2017
Сайхан-Овоо сумын алдартнууд
Барь хамба Дамцагдорж
Монголын бурханы шашин соёлын болоод буддын гүн ухааны сэтгэлгээний түүхэнд нэр алдраа мөнхөлсөн хутагт нарын нэг нь 'Уулын лам“ хэмээн алдаршсан Брагри /Бари ч гэдэг) Дамцагдорж мөн болой. Тэрбээр хуучин Түшээт хан аймгийн Говь түшээ гүнийн хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан -овоо сумын нутаг Онгиин голын «Улаан хошуу» хэмээх газар тайж Цэвээндашийн гэр бүлд 15-р жарны цагаагчин үхэр жилийн (1781 он) өвлийн эхэн сард мэндэлюэ. Эцэг эх нь хүүгээ монгол хүний сэтгэлгээгээр сайн эрдэм номтой нэгэн болгохыг хүсэж, Онгийн голын номч ноён хутагт Ишдонилхүндэв хэмээх ламд шавь оруулсан нь ирээдүйн сайн зам мөрийг нь гаргасан хэрэг байюэ. Багшийн заасан ёсоор түвэд хэл бичиг, уншлага ном заалган эргэлзэлгүй сурч, лам хуврагтны жаяг дэглэмийг нягт нямбай баримтлан дагаж хүмүүжсэн аюэ. Тийн учир тэрбээр 1781 онд гэнэн сахил, 1787 онд тойн хуврагын санваар, 1793 онд гэцэл санваарыг зооглож, урьд урьдаас илүү ламын ёсны чанд нарийн дэг ёсыг эрхэмлэн чухалчилдаг болсон байна.
1794 онд анх удаа багшийн хамт Их Хүрээнд ирж, Амдо нарын аймагт сууж, арвангуравхан сүүдэртэй цанид чойрын гүн ухааны хэцүү бэрх номыг хөтлүүпэн суралцсан нь түүний сэцэн билиг авъяас чадварыг илтгэж буй хэрэг ээ. Тийн суралцаж байгаад онгийн голын хийдэд Алашаагийн
Sunday, April 9, 2017
ARIUNAA SURI загваруудыг өмссөн Б.Нансалмаа
Labels:
Сайхан-Овоо сум Saikhan-Ovoo sum
Saturday, August 6, 2016
Нутгийн тухай шүлгүүд
Saturday, July 16, 2016
Сайхан-Овоо сумын тухай бичлэгүүд. Saikhan-Ovoo sum
Сумын наадам
Улаанхүү начин
Морины уралдаан
Ирвэс /Гучингийн хоолой/
"Онги ижий" дуучин Оргилмаа
"Онгийн гол" дуучин Ц.Сувд
"Санаанд уяатай цагаан өргөө"
сургуулийн дуу
сургуулийн дуу
Ширээ гэдэг газраас оргилсон булаг
Сайхан-Овоо сум
УБ хот дахь золголт
Талын их дуучин Ж.Дорждагва
Labels:
Сайхан-Овоо сум Saikhan-Ovoo sum
Sunday, July 1, 2012
Унасан газар-Сайхан-Овоо сум. Saikhan-Ovoo sum /өөрийн авсан гэрэл зургууд/
Labels:
Сайхан-Овоо сум Saikhan-Ovoo sum
Бусад зураг. Saikhan-Ovoo
Labels:
Сайхан-Овоо сум Saikhan-Ovoo sum
Subscribe to:
Posts (Atom)









