Хуудас

Search This Blog

Wednesday, June 6, 2012

Монгол улсын хил үүссэн түүх




Аливаа улсын хил нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн зах хязгаарыг хөрш улс орны нутаг дэвсгэрээс нарийвчлан зааглаж тогтоосон шугам байдаг. Улсын хил бүрэлдэн тогтох нь хэдхэн жилийн хэрэг явдал бус, түүхийн урт хугацаанд хөрш орнуудын улс төрийн харилцааны явцад аажим алгуур бүрэлддэг бөгөөд зэрэгцэн оршдог субъектүүдийн болон олон улсын хэлэлцээрээр баталгаажиж, улс орны үндэсний тусгаар тогтнолын эрхэм чухал шалгуур болдог. Эрт цагаас Төв Азийн хил хязгаарын тухай ойлголт, уламжлалт мэдлэг бусад улс түмнээс их онцлогтой. Энэ онцлог, ялгагдах зүйл нь нийгмийн ахуйтай, тэр дундаа эрхлэх гол аж ахуй болсон нүүдлийн мал аж ахуйтай, мөн мал адгуулан өсгөхөд зохицсон байгаль, газар зүйн бүс нутагтай холбоотой юм. Монгол нутагт байгуулагдсан нүүдэлчдийн анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, баруун зүг Ил тарвагатай, дорно зүг Солонгос хүртэл уудам их нутгийг эзлэн” оршин тогтнож байжээ.

Tuesday, June 5, 2012

Чингис хааны Ү-ДНК, монголчууд болон казакууд





By Tsahim Urtuu
Үзсэн: 17569
Эх сурвалж: zamdaan.com
Манай сэтгүүлийн зочин: Батбаярын ХЭРЛЭН

АНУ-д Биоанагаах инженерийн чиглэлээр суралцдаг. 2007 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Монгол Туургатны Хуралдай төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан удирдах зөвлөлийн гишүүдийн нэг. 2007-2010 оны хооронд тус байгууллагын цахим хуудсыг хөтөлж байсан. 2009 оноос эхлэн Казакстан улсын түүх, генетик судлаач эрдэмтэдтэй холбоо тогтоож одоо хүн төрөлхтөний генетикийн удамшлыг тогтоох чиглэлээр судалгаа хийдэг “ФамилиТрий ДНК” компанид (http://www.familytreedna.com/) “Монгол ДНК” төслийн туслах зохицуулагчаар ажиллахын зэрэгцээ мужийнхаа нэгэн эмнэлэгт хорт хавдрыг анагаах бичил эмчилгээний багт судалгаа хийж байгаа юм.