Эх үүсвэр: http://www.old.bolor.info/new-…/38-new-books/89-zeitgeist-13
НАР.....
Манай эриний өмнөх 10 мянган жилийн тэртээгээс хүн
Нарыг шүтэж түүнд мөргөж байсныг гэрчлэх хад чулуун дээр бичиж сийлж
үлдээсэн түүхийн олон баримт байдаг. Яагаад гэдэг нь маш ойлгомжтой юм.
Учир нь өглөө бүр нар мандаж гэрэл гэгээ, дулааныг авчирч хүмүүсийг
хүйтнээс мөн араатан амьтад дүүрэн байдаг харанхуйгаас аварч байжээ.
Иргэншлийн бүр эхэн үед хүмүүс наргүй бол ургац ургахгүй, дэлхий дээрхи
амьдрал бүр алга болно гэдгийг сайн ойлгож байжээ. Энэ ойлголт хүн
төрөлхтний бүх түүхийн турш Нарыг хамгийн их шүтдэг мөргөлийн зүйл
болгосон юм. Үүний зэрэгцээ хүмүүс тэнгэрийн оддын тухай бас мэдэж
байлаа. Одод тэнгэртээ яаж шилжин хөдлөж байгааг ажиглан сар бүтэн
гарах, сар хиртэх зэрэг ирээдүйд болох зүйлийг урьдчилан хэлж чадаж
байв. Ингээд хүмүүс оддыг өөрсддөө тохируулан хэсэг хэсгээр нь багцлаж
өнөөдрийн бидний мэдэх ордууд болгон авч үзэх болсон байна.
Хуудас
Search This Blog
Tuesday, December 27, 2016
Saturday, December 24, 2016
Сохор хүүгээс нэрт математикч хүртэл
Эх сурвалж: Ш.Батзориг
Москвагийн
нэгэн сургуулийн сурагч хүү хичээлдээ явахаа больжээ. Нэг долоо хоног
өнгөрлөө. Дараагийн долоо хоног... Ангийн багшийн зөвлөснөөр хүүхдүүд
нэг өдөр гэрт нь очжээ. Лёвагийн ээж нь хаалгаа тайлав. Тэр тун гунигтай
царайтай байлаа. Хүүхдүүд мэндлээд асуужээ. “Лёва яагаад хичээлдээ
ирэхгүй байгаа юм бэ?”. Ээж нь гунигтай хариулжээ. “ Тэр одоо та нартай
хамт сурахгүй. Хагалгаанд орсон. Амжилтгүй болсон. Лёва сохорсон
болохоор өөрөө хичээлдээ явах боломжгүй”.
Хүүхдүүд бүгд чимээгүй болов. Гэтэл нэг нь гэнэт хэлжээ.
- Бид ээлжлээд түүнийг сургуульд хүргэж чадна шүү дээ.
Хүүхдүүд бүгд чимээгүй болов. Гэтэл нэг нь гэнэт хэлжээ.
- Бид ээлжлээд түүнийг сургуульд хүргэж чадна шүү дээ.
-Бас сургуулиас гэрт нь хүргэж...
- Хичээлээ хийхэд ч туслана
Ээжийнх нь нүдэнд нулимс хурав. Тэр хүүгийнхээ өрөөнд найзуудыг нь дагуулан орлоо. Хормын дараа Лёва өрөөнөөсөө нүдээ боочихсон боолттой, гараараа тэмтэчсээр гарч ирэв. Хүүхдүүд бүгд цочирдон зогсоно. Тэд одоо л найзад нь юу тохиолдсоныг жинхэнээр нь ойлгожээ.
Лёва аярхан мэндлэв.
- Сайн уу
Тэр үед бүгд тал талаас нь шуугилдав.
- Би маргааш чамайг ирж аваад сургуульдаа хамт явъя.
- Би чамд алгебр дээр юу үзсэнийг хэлж өгье.
- Би түүхийн хичээлийг ярьж өгье.
Лёва хэнийг нь сонсохоо мэдэхгүй, толгойгоо дохиод л зогсож байлаа. Ээжийнх хацар дээгүүр нулимс урсана. Хүүхдүүд тэднийхээс яваад төлөвлөгөө зохиожээ. Хэн ямар хичээлийг тайлбарлаж өгч байх, хэн хэдийд гэрт нь очих, хэн нь гадуур хамт зугаалах, хэн нь сургуульд хүргэж өгөх. Хичээлийн үед Лёвагийн ард суудаг хүү багшийн самбарт бичиж байгаа бүхнийг аяархан хэлж өгдөг байв. Лёваг хариулах үед бүгд чимээгүй болно. Түүнийг онц авахад өөрсдийн дүнгээс бөөн баяр болцгооно. Лёва маш сайн суралцаж байлаа. Хамгийн гол нь ангиараа маш их хичээж суралцдаг болжээ. Лёва сургуулиа алтан медальтай төгсөж их сургуульд элсэн орсон байна. Тэнд ч туслах найз нөхөд олон байжээ. Их сургуулиа төгсөөд Лёва суралцахаа больсонгүй. Эцэст нь дэлхийд алдартай математикч, академич Понтрягин гэж дуудуулдаг болжээ.
Лёв Семёнович Понтрягин /1908 -1988/ - ЗХу-ын математикч, 20-р зууны алдарт математикчдын нэг, ЗХУ-ын ШУА-ийн академич. Тэр 14 настайдаа хараагүй болсон. Түүний математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, түүний нэрээр нэрлэгдсэн онолууд, ялангуяа удирдлагын ухааны үндсүүдийн хөгжилд одоо ч маш их нөлөө үзүүлсэн хэвээр байна...

Monday, December 12, 2016
Шашин ба Философи, аль нь үнэн бэ?
Томас Аквин.
Августины ачаар Христийн шашны
номлол нэг мөр болж, сүмүүдийн хувьд тогтвортой тайван цаг үе хэсэг үргэлжлэв
ээ. Тэгтэл 12-р зуун гарах үеэр тэдний сүсэг бишрэлийг ганхуулахуйц нэгэн том
хэрэг мандав.
Эртний Грекийн Аристотелийн бичсэн
ном судрууд Латин хэлэнд хөрвүүлэгдэн, өрнийн Христийн шашны бүсэд нэвтрэн орж
ирэх нь тэр ээ.
Аристотель гэвэл “Бүх эрдмийн эцэг”.
Төрөл бүрийн байгалийн үзэгдлүүдийг ширхэгчлэн ажиглаж, онцлогуудыг нь эмхэлж
цэгцлээд системтэйгээр ойлгох зорилго бүхий мэдлэгийн салбаруудыг эхлүүлсэн,
хүн төрөлхитөний бишрэн бахдах хамгийн хүчирхэг үлэмж оюунтан.
Тухайлбал түүний хийсэн ажлуудын
нэгд Логик судлал гэж байх боловч, угаас Аристотелиэс өмнө
“логик” нь хараахан онол болон бичигдэж амжилгүй, мэдлэгт хүмүүсийн хооронд там
түм ойлгогдох дайны л эд байж. Тэгтэл тэнд Аристотель явж очоод “Ямар
өгүүлбэрийг логиктой гэж хэлэх боломжтой вэ?”, “Логикт ямар ямар дүрмүүд байдаг
вэ?” гэх зэргийг нямбайлан цэгцэлж, хүүе гэхийн завдалгүй мэдлэгийн салбар
болгон системчлэн босгоод тавьчхаж.
Хоёр чонын үлгэр
Индианы Широкий омгийн үлгэр гэнэ ээ. Уншихад 10 секунд зарцуулах хэдий ч амьдралын хичээлийг зааж өгнө гэж энэ хуудсанд бичсэн байна. За ингээд үлгэрээ сонсъё.
Өвгөн Широкий ач хүүдээ амьдралын хичээл зааж байж гэнэ ээ. Тэр хүүдээ: "Тулаан миний дотор болж байна. Энэ бол 2 чонын хоорондох аймшигт тулаан юм.
Нэг нь чөтгөр-Тэр бол уур, атаа, харамсал, шунал, их зан, өөрийгөө өрөвдөх, гэм буруу, худал хуурмаг, гомдол, хуурамч бардамнал, давуугийн ихэрхэл бас эго.
Нөгөөх нь сайн - Тэр бол баяр хөөр, тайван, хайр, найдвар, амарлангуй тогтуун, төлөв даруу зан, сайн санаа, нинжин сэтгэл, бусдыг ойлгох, өгөөмөр уужим, үнэн, нигүүлсэл, итгэл. Яг ийм тулаан чиний дотоодод ч болж байгаа хүү минь, бас бусад бүх хүний дотор ч мөн адил..”
Ач хүү хэсэг бодолхийлснээ, өвөөгөөсөө ингэж асуув: “Аль чоно нь ялах бол?”
Өвгөн Широкий хариуд нь: “Чиний тэжээсэн нь" гэжээ.
Subscribe to:
Posts (Atom)