Дэлхийн агуу тенор гэж нэрлэгддэг Плисто Доминго, Хосе Каррерас, Лучано
Паваротти. Эдний дунд Доминго, Каррерас хоёр нь алдартай өстөн дайснууд
байлаа. 1984 онд Каталино бүс нутаг нь тухайн үед Испанийг удирдаж
байсан Мадридаас салж, тусгаар тогтнохыг эрмэлзэж байсан үүний улмаас
хүмүүсийн тэмцэл ид оргилдоо хүрсэн үе байлаа. Улмаар мадридаас гаралтай
Доминго, Каталионоос гаралтай Каррерас нарын өс хонзон улам нэмэгдэх нь
тэр,
Дэлхийн тойрон аялан тоглолт хийхдээ нэгнийхээ гишгэсэн
тайзан дээр гарахгүй гэсэн зарчмыг үндсэн шаардлага болгож, зохион
байгуулагчид нь үүнийг нь хүлээн авсан тохиолдолд сая нэг юм тоглолтоо
хийдэг байсан гээд бодохоор ямархуу муу харилцаатай байсан нь харагдаж
байгаа биз.
Тэгж байтал Каррэрос илүү том дайсантай учирах нь тэр.
Тэрээр цусны цагаан бөөм өвчин тусчээ. Тухайн үед цусны цагаан бөөм
өвчнийг анагаах хэмжээнд анагаах ухаан хөгжөөгүй байсан бөгөөд Каррерас
сар бүр чөмөг шилжүүлэн суулгах, цус сэлбэх зэрэг хүнд эмчилгээнүүдийг
хийлгэхийн тулд Амеракт очих болов. Асар их эмчилгээний зардлын улмаас
санхүүгийн хувьд доройтолд орсон тэрээр эмчилгээгээ үргэжлүүлж чадахгүйд
хүрчээ. Асар их санхүүгийн хямралд орсон тэрээр Мадридад зөвхөн цусны
цагаан бөөм өвчин туссан өвчтөнд зориулсан сан байдгийг мэдэж авлаа.
Эрмаса сангийн тусламжтайгаар Каррерас дахин эмчилгээгээ эхэлж улмаар
эрүүл саруул болж чадсан юм.
Баяралсан сэтгэлээ илэрхийлхийн тулд уг
сангийн гишүүнээр элсэх гэж байхдаа итгэхэд хэцүү үнэнийг Каррерас
мэдэж авчээ. Өөрт нь тусалж байсан сангийн үүсгэн байгуулагч, ивээн
тэтгэгч нь Доминго байсан бөгөөд, бүр анхнаасаа л Каррераст туслахын
тулд энэ ажлын ажлыг эхлүүлсэн байж. Бас дээрээс нь Доминго нь өөрөөс нь
тусламж авч байгаа Каррерасийн өөрийгөө хүндлэх сэтгэлийг
шархлуулахгүй гэсэндээ өөр нэрээр сан ажиллуулсаар иржээ.
Каррерасын сэтгэл дээд зэрэгтээ хөдөлж Доминогийн тоглолтон дээр
хүрэлцэн ирсэн юм. Тэгээд үзэгчдийн нүдэн дээр баяралсанаа илэрхийлж
өвдөг сөгдсөн байдаг. Тэр байдлыг хараад Доминго юу ч хэлэлгүй
Каррерасыг чанга тэврэн авчээ. Эцсээ хүртэл Каррерасын өөрийгөө хүндлэх
сэтгэлийг нь түүний хамгийн том дайсан, мөнхийг өрсөлдөгч нь хамгаалсан
хэрэг байлаа.
No comments:
Post a Comment