Хуудас

Search This Blog

Sunday, May 26, 2019

Францийн алдарт дуучин Пиафийн хамгийн сүүлчийн нөхөр

Сайхан Уул
Францын алдарт дуучин Эдит Пиаф хорт хавдраар өвдөн эмнэлэгт олон хоногоор эмчлүүлэн байх үед түүнийг хайн 25 тай нэгэн залуу орж ирэв.
Тэрээр өөрийгээ алдарт дуучны шүтэн бишрэгч хэмээн танилцан баглаа цэцэг бэлэглэсэн тэр өдрөөс эхлэн байнга эргэн ирж өдөр шөнийн аль нэгэнд түүнд туслан хамт байх болсон юм.
Дуучин бүсгүйгээс дуулах авьяас чадвараа хэрхэн хөгжүүлэх тухай асуух залуу хамт дуулах хүсэлтэйгээ хэлж цаашид дуучин болох мөрөөдлөө хэлсэн аж.
Өөрийн шийдвэрт үнэнч тэрээр эмнэлгийн урт өдрүүдэд байнгын туслалцаа үзүүлж байсаар мөн түүний хажуугаар сайн суралцаж байсаар, нэгэн өдөр алдарт дуучнаас өвлүүлсэн дуулах авьяасаа үзүүлэхээр нийтийн өмнө хослон дуулцгаав.
Тэр дуучинд хайртайгаа хэлснээр төдий удаан амьдрах насгүй эгчмэд бүсгүйтэй 1962 оны 9 сарын 23 нд гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг.

"ГАНЦ НАСАНД ОЛОН ҮХЭХ..."

Д. Урианхай

Намар,
Ой шарлах бүрд би үхдэг.
Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!..
Хавар,
Шинэ ногооны үнэрээр
Хөгшин үнээ өеөдөх бүрд би үхдэг!
Хавсрага салхин догшноор ульж,
Зулзаган модод үндсээрээ булга унах бүрд
Би үхдэг!
Нойрмогхон Монголоос минь хаа тэртээ
Номхон далайд хөлөг живэхэд,
Зүс мэдэхгүй хэн нэгэн, хаа нэгтээ,
Зүрх нь цохилохоо зогсоход,
Нэр нь газрын зурагт тэмдэглэгдээгүй
Нэмэхэд нэмэгдэхүүнгүй, хасахад хасагдахуунгүй
Нэг жижигхэн аралд газар хөдөлөхөд,
Адгийн наад зах нь,
Аглаг хээрийн аниргүйг
Ангийн буун дуу цочооход л
Би үхдэг!..
Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!
Энэнээс ч илүү хэцүү нь,
Нэг насанд,
Нэг л удаа үхдэг хүмүүстэй
Өдөр бүр амьд явах
Бүүр аймшигтай байдаг!..