Сайхан Уул
Францын алдарт дуучин Эдит Пиаф хорт хавдраар өвдөн эмнэлэгт олон
хоногоор эмчлүүлэн байх үед түүнийг хайн 25 тай нэгэн залуу орж ирэв.
Тэрээр өөрийгээ алдарт дуучны шүтэн бишрэгч хэмээн танилцан баглаа
цэцэг бэлэглэсэн тэр өдрөөс эхлэн байнга эргэн ирж өдөр шөнийн аль
нэгэнд түүнд туслан хамт байх болсон юм.
Дуучин бүсгүйгээс дуулах
авьяас чадвараа хэрхэн хөгжүүлэх тухай асуух залуу хамт дуулах
хүсэлтэйгээ хэлж цаашид дуучин болох мөрөөдлөө хэлсэн аж.
Өөрийн
шийдвэрт үнэнч тэрээр эмнэлгийн урт өдрүүдэд байнгын туслалцаа үзүүлж
байсаар мөн түүний хажуугаар сайн суралцаж байсаар, нэгэн өдөр алдарт
дуучнаас өвлүүлсэн дуулах авьяасаа үзүүлэхээр нийтийн өмнө хослон
дуулцгаав.
Тэр дуучинд хайртайгаа хэлснээр төдий удаан амьдрах
насгүй эгчмэд бүсгүйтэй 1962 оны 9 сарын 23 нд гэрлэлтээ бүртгүүлсэн
байдаг.
Тэд хоер жил хамтдаа амьдарсан ч
түүний шүтэн биширсэн агуу дуучин, гэргий нь нас барав.
Франц улс даяар гашуудан оршуулсны дараа дуучны нэр, хөрөнгө, алдар
гавьяа, үлдээсэн хөрөнгөнд эзэн суусан гэх хар үгүүдээр уг залууг
байлгахын аргагүй булж, тэрээр олны өмнө бүгд үнэн байсан хэмээн
зөвшөөрсөн байдаг.
Түүнд хайртай байгаагүй тэр бүсгүйг дуучин
болохын тулд нэр алдрыг нь ашигласан хэмээн ярилцлага өгсний дараа
хаашаа ч юм ор сураггүй алга болсон аж.
Түүнээс хойш 7 жилийн дараа буюу 1970 онд машины ослоор нас барсан залуу нөхрийнх нь гэрээс бичиг олдсон байна.
Эхнэрээ нас барсны дараа Франц оронд багтахгүй болтлоо хэлэгдсэн залуу
гадаадын олон орноор тэнэж ажил хийж явахдаа Эдит Пиафийн эмчилгээнд
зориулсан өр, амьдралын сүүлийн жилүүдэд тарчиг ядуу байхдаа зээлсэн их
өрийг бүгдийг барагдуулсан байдаг.
Түүний ер бишийн их хайрыг ойлгож мэдсэн шүтэн бишрэгчид шарилыг нь эхнэрийнх нь дэргэд оршуулан хамтад нь хөшөө босгов.
Ядуу, өвчиндөө шаналан наснаасаа илүү хөгширсөн эмэгтэйг ертөнцийн
хамгийн хөөрхөн бүсгүй хэмээн эхнэрээ болгосон нэгэн залуугийн бодит
түүх билээ.
No comments:
Post a Comment