Хуудас

Search This Blog

Tuesday, January 18, 2022

 Л.Далайцогт (Өвөр Монгол)

Яг л манай гудмын гахай нядлагч эрийн

Мушгай шар шүд шиг шаргал байшингуудтай... Гудамжны захад өөрийг минь Хог болтол муулж суух хөгшидтэй Энэ гудамжинд Нөгөө гахай нядлагч эрийн мойног хуруунууд шиг Эвдэрч хуучирсан байшингийн саравчнаас Бороо дуслахад Уйтгар гуниг минь шинээр төрдөг... Яг л манай гудмын гахай нядлагч эрийн Хүйтэн гэрэл татуулсан хутга шиг Сарны гэгээнд Шүлэг бичих, дуу гинших минь Уйтгартай санагдвал... Яг л амь тавьж буй Нөгөө гахайн нүднээс ойх Эцсийн гэгээ бүгэх мэт болоод Лаагаа унтраанам. Яг л манай гудмын гахай нядлагч эрийн Бордооны гахай, бордооны гахай... мэт хувь тавилантайгаа Эсэргүүлдэн өрсөн тэмүүлэвч... Өөрийг минь чарлаагуулан Гудамжны ам өөд чирэх Нөгөө гахай нядлагч “эр” буюу. Манай гудмын гахай нядлагч эрийн Бордооны гахайд зовлонг нь, зовлонгоо хуваалцах Хэдэн сайхан үг хэлчихье гэхэд үг ч олддоггүй Хөндий хоосон, уй гашуу “Гудамж” минь.

No comments:

Post a Comment