Хуудас
Search This Blog
Sunday, March 27, 2022
Гүүний үрс гаргахын цацал
Tuesday, March 8, 2022
...Ай хө, морин хуур минь
Монголчууд бидний сэтгэлийн хань аа...
Энэ дуу хааяа санаанд орж ирэхэд чи бодогдож, чиний тухай дурсаж суухад бас энэ дуу санагддаг...
Монгол хүний хувьд морин хуурын эгшиг баяр хөөртэй төдийгүй хатуу бэрх уйтгар гунигтай цаг мөчид сэтгэлийг нь илааршуулах ид шидтэй байдаг шиг. Хэдэн зуунаар яаран сандран бас айвуу тайвуу ч нүүхдээ олон юм хаясан, гэхдээ хуураа гээсэнгүй. Ямар ч сод ухаантан аргадаж тайтгаруулж чадахгүй цагт түүний эгшиг л өр зүрхнийх нь уг мухарт хүрч, эргэж хургасан хүйтэн жаврыг нь үлддэг байсан болов уу.
Сэтгэлийн хань гэдэг...
Чамайг таньдаг болсоор жил шахам л болсон байх. Гэвч хорь, гучин жил болсон танил, найзуудын дэргэд чи минь зүрхэнд, тэрнээс илүү сэтгэлд хамгийн ойр хүн болчихож. Би өөрийгөө Монголчуудтай зүйрлэвээс чи морин хуур юм уу даа.
Бараан манан дунд бие минь ганцаар үзэгдэвч сэтгэлд нэг хүн байдаг. Тэрбээр үг хэлэхгүй үедээ ч амар амгалангийн үлгэр хүүрнэж, түмэн бээрийн чанад оршивч толгой гудайхад гар нь түшдэг.
Орчлонг тэр чигээрээ түнэр харанхуй гэж төсөөлөхөөс, тэр бодолдоо шингэж тарчлан одохоос торгоож байдаг хэдхэн гэгээн зүйлийн нэг нь ЧИ!
Миний сэтгэлийн хань минь...
Хэзээ ч тасрахгүй эгшиг минь...
2022-03-08