Дээр суут богд хоромхонд үүдзэм
Зүлэгт голын эхэнд буулгазам
Зусан хур оруулзам
Даян түмнээн хураазам
Далан гурван гүү уяулзам
Зүрчидэйн Чуу мэргэнээр зэлээн татуулзам
Ойрдын Хар хяруугаар унагаан уургалуулзам
Татарын Шихин хутагаар тамгаан сийлүүлзэм
Цагаадай өвгөнөөр цацалаан цацуулзам
Цахулун Отгоноор хөнөгөөн бариулзам
Хөх аргад энд тэнд татан ажгуу
Хөдлөх зөн билгээн энд дэлгэн ажгуу
Ал аяганд өөх хоригохом ажгуу
Торгон галдаа өөх турхан үсэг дүрс тусган ажгуу
Хамгийн эзэн хаан хатан хоёр
Тоолшгүй өлзий хутаг хоёрыг эрэн суран суунам
Эрэхүй есөн хүслээр заяа жарганаан атугай
Алдарт бурхны номлосон Аръяа Дара нь эрдэнэ ниттэй
Мууг тонилгогч Авид бурханд мөргөмүй
Эмүхэн дээд эрхэт Мөнх тэнгэр
Эл этүгэн эх
Хамгийн дээд хан Мөнх тэнгэр
Хан газар ус
Түмэн од
Дүгрэг саран
Алман наран
Алтан одон
Өдрийн чинь сайныг татан байж
Өлзийт өдөр чинь
Сарын чинь сайныг татан байж
Сайн өдөр чинь сацнам
Сайн өдөр чинь сацахын чинь учир юув гэхүл
Хөх мөнх тэнгэрээс заяат төрсөн
Хөх алагч гүүний чинь сүү
Хөдлөх бүгдийн чинь эс амссан
Хөх алаг унаганы чинь амссан
Хан мөнх тэнгэрээс заяат төрсөн
Харагч гүүний чинь сүү
Хамаг бүгдийн чинь эс амссан
Хар унага чинь амссан
Халтын чинь эс амссан
Хээр унага чинь амссан
Амандын чинь эс амссан
Алаг унаганы чинь амссан
Сарвай ба хөхөл таван хуруу хүрсэн
Сэлбэн тусав гэхүл гар цалин чинь хүрсэн
Өргөн их өчиг
Тарган их тахил өчин сацан суунам
Арван зүгийн гурван цагийн хамаг бурхадад арван гурван ес цац
Дивангар бурханд гурван ес цац
Хаан нь Шигмуни бурханд гурван ес цац
Ирээдүйн Майдар бурханд гурван ес цац
Хамаг бодисадвад гурван ес цац
Дөрвөн догшидод дөрвөн ес цац
Бирузана бурханд гурван ес цац
Агчоби бурханд гурван ес цац
Раднасамбуу бурханд гурван ес цац
Авид бурханд гурван ес цац
Амогхасиди бурханд гурван ес цац
Газар оршуулагч тидши бодисанд гурван ес цац
Дөрвөн зовхис найман хязгаарын хатан бурхдад гурван ес цац
Тэнгэр нарын хан хурмаст тэнгэрт гурван ес цац
Уулын хаан Сүмэр таг-д гурван ес цац
Усны хаан Амамандахи далайд гурван ес цац
Модны хаан ил сэлт Сала модонд гурван ес цац
Өвсний хаан хүүхэн гүргэм-д гурван ес цац
Галын ли-д гурван ес цац
Одны хаан рах цурваа-д гурван ес цац
Салхины хаан хийгээс хий Хянганд гурван ес цац
Эмийн хаан аралунд гурван ес цац
Шувууны хаан гарди-д гурван ес цац
Араатны хаан Хар хул-д гурван ес цац
Өвсний өөх усаан хориод болгогч ивээгч хавтад-д гурван ес цац
Элбэгийг мэдүүлсэн эрхэт Малаяа тэнгэрт есөн цагаачдын сүү есөн ес цац
Айрсан ээж байрсан
Баясч эгэл заяагаан атугай
Хамгийг мэдүүлсэн хан Мөнх тэнгэртээ есөн ес цац
Дайсан тэнгэрт дөрвөн ес цац
Алтан саранд хоёр ес цац
Алман нарнаа хоёр ес цац
Эсрүн хурмаст тэнгэрт хоёр ес цац
Өгсөн тэнгэрт хоёр ес цац
Их Судада тэнгэрт хоёр ес цац
Баатар тэнгэрт хоёр ес цац
Дөрвөн зовхисийн тэнгэрт дөрвөн ес цац
Найман хязгаарын тэнгэрт найман ес цац
Зол тэнгэрт хоёр ес цац
Тэнгэрийн доогуур үүлний дээгүүр явагч арван хоёр тайсу-д арван хоёр ес цац
Ахны тэнгэрт хоёр ес цац
Дүүгийн тэнгэрт хоёр ес цац
Тэнгэр нарын элч Хонд-д гурван ес цац
Эрхэт Долоон бурхнаа долоон ес цац
Эрхэт Алтан гадаст дүүрэн ес цац
Этүгэн эхийн элч тайсу-д гурван ес цац
Баруун этгээд ивээгч хавтдад гурван ес цац
Өндгөн цагаанаа хоёр ес цац
Баруун зүг Номч тэнгэрт хоёр ес цац
Хүлигэр тэнгэрт хоёр ес цац
Очир тэнгэрт хоёр ес цац
Ач жайл тэнгэрт дүүрэн ес цац
Гучин гурван заргач тэнгэрт нэг ес цац
Баруун зүгийн Хийс тэнгэрт нэг ес цац
Хөлчин тэнгэрт нэг ес цац
Атаа тэнгэрт нэг ес цац
Өвсөн уулнаа нэг ес цац
Сүмбэр уулнаа нэг ес цац
Ганга мөрнөө нэг ес цац
Энэтхэгийн Очирт сууринд нэг ес цац
Номын мөнх газар(Лхас)-аа нэг ес цац
Эрхэт мөсөн уул тэргүүтэн гурван зуун жаран нэгэн төрөлхтөн
Гучин таван уулнаа нэг ес цац
Дэрхрэн хурах газрын эзэд
Цурхиран чуулах усны эзэн Цагаан давснаа нэг ес цац
Огторгуйн нуур, Хөх нуур, Хар нуур тэргүүтэн хамаг нуурт нэг ес цац
Хэнгэрэгийн дуун мэт дүнгэнэгч
Цангийн дуун мэт цангинагч зүүн этгээдэд нэг ес цац
Цагаан өнгөт Загарвадын хувилгаан биет
Хальст цолмон гэрэлтэд нэг ес цац
Алтач хаан эгэт алаг цолмон бэлчирт
Арван хоёр мөрөн цутгалант
Хатан эхэд нэг ес цац
Хятадын Утай шан ууланд нэг ес цац
Суурин газар нэг ес цац
Балчин арланд нэг ес цац
Бурхан Халдунд нэг ес цац
Бураат хаанаа нэг ес цац
Их газар нэг ес цац
Хангай хаанд нэг ес цац
Дархан уулнаа нэг ес цац
Этэр Алтай, Сэнгүр Тэргэлж,
Халист Хүчээ цувраа-д нэг ес цац
Алтай хаанд нэг ес цац
Товон хаанаа нэг ес цац
Залман хаанаа нэг ес цац
Шунхал хаанаа нэг ес цац
Гучин таван түшмэдийн уулнаа нэг ес цац
Алшаа Арбус хаанаа нэг ес цац
Муна хаанаа нэг ес цац
Дээр асан Таван хутагтанд таван ес цац
Жэтгү хаанаа нэг ес цац
Хар модноо нэг ес цац
Шүрэн хаанаа нэг ес цац
Айбага, Хяртахуунаа, Төмөр улх, Түргэн хаанаа нэг ес цац
Шанд Хэйвэн Хүрд балгаснаа нэг ес цац
Онон мөрнөө нэг ес цац
Хэрлэн мөрнөө нэг ес цац
Цээл мөрнөө нэг ес цац
Туул мөрнөө нэг ес цац
Гуа довноо нэг ес цац
Эрчит мөрнөө нэг ес цац
Дэлүүн болдогт нэг ес цац
Дэвсэх саглагар модноо нэг цац
Онги-ийн голын хайр хавцгайд нэг ес цац
Махгалын манлай Улаан хошуунд нэг ес цац
Улаан мөрөн, Бугын голд нэг ес цац
Далан долоон Этүгэн эхийн шагайн чинээ чулууны эздэд нэг ес цац
Шагайн чинээ мөсний эздэд нэг ес цац
Хамаг амьтан нүүх нутаг
Буух худаг
Бут бүрийнбурхан
Хад бүрийн хаан болсноо нэг ес цац
Тохойн төдий толгойн эзэд
Тохомын төдий талын эзэд тэргүүлэн
Хамаг хан газар уснаа нэг ес цац
Онины төдий хөтөлийн эзэд
Хялгасны төдий замын эздэд дүүрэн ес цац
Эрхэт Малаяа тэнгэртан
Эл Этүгэн эхийн хан мөнх тэнгэртэн
Хан газар ус эрхэт тэнгэр нар
Эл Этүгэн эхийн
Өргөн өчиг
Тарган тахил
Арвин цацал
Хутагт хурим
Хайрлах хаан хатан
Хаад тайжнарууд, номчин элбэг болтугай
Эрхэт Шигмуни бурхны шажин ном нэмээд
Эрдэмтэн хутагтны буяны хүчин эрж
Хутагт хүргэгч дээд лам нарын буяны үндснээр эрхлэн
Ном бичүүлэхийн буяны өглөгөөр
Эрдэнэт ерөөл эн тэргүүн ухаан энд буюу
Эзэд хийгээд эд бүгд баян болтугай
Өвчин зэтгэр, хатиар хамуу үгүй
Өвс ус намар хавар хур элбэг ортугай
Өвөл цасны цагаар эсэн мэнд тарган
Он бүр элбэг төртүгэй
Чоно араатан бүү халдтугай
Зовох зовлон ба
Зуд турхангүй болтугай
Зуны зуслан элбэг болтугай
Хулгайд бүү ортугай
Худаг усан эргэнд бүү унатугай
Гутамшигт муу үйлст бүү учралдтугай
Хотол ер бүгдэд дайсан үгүй болтугай
Зууны эх
Мянганы эцэг
Түмний сүрэг болтугай
Сүр сүнс зүс тань нэг болтугай
Дэрст голын эхэнд буулгаж
Зээрд цуугчдыг уяулж
Гутамшигт мууг арилгаж
Хотол ер бүгд энд ундалтугай
Хулст голын эхэнд буулгаж
Хулан цуугчдыг уяулж
Хотол ер бүгд
Эсэн мэнд амгалан болтугай.
No comments:
Post a Comment