Хуудас

Search This Blog

Tuesday, March 8, 2022

 ...Ай хө, морин хуур минь

Монголчууд бидний сэтгэлийн хань аа...

    Энэ дуу хааяа санаанд орж ирэхэд чи бодогдож, чиний тухай дурсаж суухад бас энэ дуу санагддаг...

    Монгол хүний хувьд морин хуурын эгшиг баяр хөөртэй төдийгүй хатуу бэрх уйтгар гунигтай цаг мөчид сэтгэлийг нь илааршуулах ид шидтэй байдаг шиг. Хэдэн зуунаар яаран сандран бас айвуу тайвуу ч нүүхдээ олон юм хаясан, гэхдээ хуураа гээсэнгүй. Ямар ч сод ухаантан аргадаж тайтгаруулж чадахгүй цагт түүний эгшиг л өр зүрхнийх нь уг мухарт хүрч, эргэж хургасан хүйтэн жаврыг нь үлддэг байсан болов уу. 

    Сэтгэлийн хань гэдэг...

    Чамайг таньдаг болсоор жил шахам л болсон байх. Гэвч хорь, гучин жил болсон танил, найзуудын дэргэд чи минь зүрхэнд, тэрнээс илүү сэтгэлд хамгийн ойр хүн болчихож. Би өөрийгөө Монголчуудтай зүйрлэвээс чи морин хуур юм уу даа. 

    Бараан манан дунд бие минь ганцаар үзэгдэвч сэтгэлд нэг хүн байдаг. Тэрбээр үг хэлэхгүй үедээ ч амар амгалангийн үлгэр хүүрнэж, түмэн бээрийн чанад оршивч толгой гудайхад гар нь түшдэг.

    Орчлонг тэр чигээрээ түнэр харанхуй гэж төсөөлөхөөс, тэр бодолдоо шингэж тарчлан одохоос торгоож байдаг хэдхэн гэгээн зүйлийн нэг нь ЧИ!

    Миний сэтгэлийн хань минь...

    Хэзээ ч тасрахгүй эгшиг минь...

                                2022-03-08

Tuesday, January 18, 2022

 Ж.Ариунаа (Өвөр Монгол)

Эндхийн хэрэм хутга мэс –

Хутга мэсийн бэхлэлттэй. Энд эрүүл ухаантай байна гэдэг Солиотой байхаас өрөвдөлтэй. Энд нар урт улаан хэлтэй, сар цав цагаан хэлтэй Навчист үхэлгүй Надад зөрүүдлэхээс өөр авьяасгүй. Эндхийн шүлэгчээс үг нь үргэдэг Энд үхлээс бусад нь бүгд үхэл Эндхийн ноход хуцахдаа Урьд нь хүн байснаа хэлж ядан Удаан гэгч нь ульдаг – Нохдын цөхрөл тийм. Энд эрх чөлөөнөөс бусад нь эрх чөлөө Энхжин, эрлэг хоёр Өдөржин шатар тоглоод, шөнө нь цүү хаядаг. Энд эмэгтэй хүн байна гэдэг Эх байхын нэр биш Эхнэр байхын нэр биш Эгч дүүс охид байхын нэр биш, Энд од бүхэн нүд Нүд бүхэн шүд.

 Л.Далайцогт (Өвөр Монгол)

Яг л манай гудмын гахай нядлагч эрийн

Мушгай шар шүд шиг шаргал байшингуудтай... Гудамжны захад өөрийг минь Хог болтол муулж суух хөгшидтэй Энэ гудамжинд Нөгөө гахай нядлагч эрийн мойног хуруунууд шиг Эвдэрч хуучирсан байшингийн саравчнаас Бороо дуслахад Уйтгар гуниг минь шинээр төрдөг... Яг л манай гудмын гахай нядлагч эрийн Хүйтэн гэрэл татуулсан хутга шиг Сарны гэгээнд Шүлэг бичих, дуу гинших минь Уйтгартай санагдвал... Яг л амь тавьж буй Нөгөө гахайн нүднээс ойх Эцсийн гэгээ бүгэх мэт болоод Лаагаа унтраанам. Яг л манай гудмын гахай нядлагч эрийн Бордооны гахай, бордооны гахай... мэт хувь тавилантайгаа Эсэргүүлдэн өрсөн тэмүүлэвч... Өөрийг минь чарлаагуулан Гудамжны ам өөд чирэх Нөгөө гахай нядлагч “эр” буюу. Манай гудмын гахай нядлагч эрийн Бордооны гахайд зовлонг нь, зовлонгоо хуваалцах Хэдэн сайхан үг хэлчихье гэхэд үг ч олддоггүй Хөндий хоосон, уй гашуу “Гудамж” минь.

Wednesday, April 28, 2021

Анимейшн

 

Анхны анимейшн /Krita дээр хийв./

Sunday, July 5, 2020

Лью Баньнун

(1891-1934, Эх газрын яруу найрагч) 
Хэрхэн түүнийг эс үгүйлэх вэ?
Сэмжин үүлс тэнгэрт хөвнө, сэвшээ салхи талаар зугаална
Ай!
Үсийг минь салхи илбэнэ, үгүйлэхгүй байж яаж сурах вэ, түүнийг?
Сарны гэрэл далайд дурлана, далайн ус сарыг энхрийлнэ.
Ай!
Үлэмж тунгалаг энэ болор шөнөөр үгүйлэхгүй байж яаж сурах вэ, түүнийг?
Усны мандалд навчис хөвнө, улбар загас дотор нь сэлнэ.
Ай!
Хараацай чи надад юу өгүүлнэ вэ?
Харин би түүнийг хэрхэн эс үгүйлэх вэ?
Хатсан модод жихүүн салхинаа найгана, хээрийн түймэр тэнгэрийн хаяанд цоролзоно.
Ай!
Үл ялиг туяа тэнгэрийн баруунтаа хоцорчээ, үгүйлэхгүй байж яаж сурах вэ, би түүнийг?

Sunday, January 26, 2020

Дүрслэх урлаг, шүлгийн бүтээл. My work


                      /Өөрийн бүтээлээс/

   /Өөрийн бүтээлээс/

 /Өөрийн бүтээлээс/

/Өөрийн бүтээлээс/

Өргөн хэрэглэгддэг сайтууд. Widely used sites

Үнэгүй программ бүхий сайтууд
 https://getintopc.com/
/https://www.4shared.com/
 http://filehippo.com/
https://www.mediafire.com/

Торрент сайтууд. Torrents sites
http://www.bittorrent.am/
https://thepiratebay.org/index.html
https://kickasstorrents.to/
https://torrentzeu.org/
https://zooqle.com/
https://extratorrent.si/ 
https://www.limetorrents.cc 
https://www.torlock.com/

Бүх төрлийн файлыг хооронд нь хөрвүүлэгч сайт
https://www.i2ocr.com/ (зургийг бичвэр болгогч)
Reduce the file size of your PDF online & free (PDF файлын хэмжээ багасгагч)

Кириллээс монгол бичиг рүү хөрвүүлэгч 
http://trans.mglip.com/CyrillicC2T.aspx

Монголын түүхийн тайлбар толь
https://mongoltoli.mn/history/

Зургийг /jpeg/ pdf рүү хөрвүүлэгч 
https://smallpdf.com/jpg-to-pdf 

Модель зурах сайт
https://www.posespace.com 

Тоглоомын сайтууд

Төрөл бүрийн зурагтай сайт