Энэ бол 20-р зууны алдартай
зургуудын нэг "Сайган дахь цааз" юм. Өмнөд-Вьетнамын генерал Нгуен Нгок
Лоан нь Хойд-Вьетнамын иргэнийг буудаж байгааг энэхүү зургандаа Эдди
Адамс хэмээх зурагчин буулгасан юм. Удалгүй зургаа сонинд нийтэлсний
дараа энэ генералын амьдрал жинхэнэ там болсон гэдгийг тийм ч олон хүн
мэдэхгүй. Хэдэн сарын дараа генерал шархдан,Австрали руу түүнийг
эмчлэхээр авч явсан ч эмч нар өнөөх алдарт зурган дээр хүн буудаж байсан
нөхө
р байна хэмээн мэдэж, түүнийг
эмчлэхээс татгалзсан байгаа юм. Ингээд эцэст нь мань эр өрөөсөн хөлөө
тайруулжээ. Өмнөд-Вьетнам нь дайнд ялагдсаны дараа мань генерал АНУ-руу
оргонол хүсэн татгалзсан хариу авсан ч яаж ийж байгаад тэнд очиж чадсан
байна. Америкт очоод Нгуен Нгок Лоан хоолны газар нээсэн ч удалгүй
дампууран,түүгээр ч үл барам ханан дээр нь хүмүүс " Чамайг хэн гэдгийг
чинь бид мэднэ шүү " хэмээн бичсэн байв. Нгуен Нгок Лоан генералыг нас
барсны дараа зурагчин Эдди Адамс : " Энэ генерал хүнийг буугаар алсан
бол би түүнийг аппаратаараа алсан юм" гэж ярьжээ.
Үүгээр юу хэлэх
гээд байна гэхээр хүн хэдий хүч чадалтай байсан ч цаг нь ирэхээр хийсэн
хэргийнхээ үйлийг эдэлдэг. Тэр шийтгэх хэрэгсэл нь юу ч байж болно,
микроб, элдэв өвчин, энэ тохиолдолд зургийн аппарат шийтгэжээ.
No comments:
Post a Comment