Хуудас

Search This Blog

Wednesday, August 3, 2016

Иосиф Бродский

Би арай л галзуурчихаагүй ч бүхий л зуны турш
Алжаажээ. Цамцны төлөө ч юм уу авдар саваа ухсаар
Алимад өдрийг алдаж дуусна. Ай хурдхан өвөл
Аймшигт дүлийрэл ирж орон хот, хүмүүсийг
Ургамал ногоо бүгдийг эхлэлийнх тийш залгиасай
Оны сүүлч арай дуусаагүйд хувцсаа тайлчилгүй
Унтаж, дурын дайралдсан номын сөхөгдсөн хуудаснаас
Уншиж, сохроос зугатсан нохой цардмал замаар хөндлөн
Улаан ногоон гэрлийн учрыг олон гарах мэт оны сүүлч
Арай дуусаагүйд. Эрх чөлөө-энэ эзэрхэгчийн нэрийг
Мартсан үед! Араан дахь шүлс Ширазын халваанаас амтат
Аргаль угалзын эвэр мэт тархи чинь эргэж дуусаад
Амин цэнхэр жүмзнээс дусагнах нь юу ч үгүйн тэнд!

Орчуулсан Д.ОЮУНЧИМЭГ

Элс толгод, хэсэгхэн хус модод
Энд намраар хуурай, хавраар бүрхэг
Энд өнгөгүй хуниасаа салхинд илгээгч тэнгис
Хөрш зуслангаас хүүхдүүдийн хашхиралдах
Хийгээд хөөрхий Лемешев дуу алдах нь
Хөх мохоо зүү хурууны өндгөнд дурласан сэлт
Харз мэлтэрч хулс аяандаа өхийгөөд
Гуниглангуй дүрт ганцаар эх хувцсаа тайлахаар
Хөшигний араар очих. Сэлүүрийн хөг хийлийнхээр
Газмад байгалийн дагуул хүү-баргар фин
Гүнээс өгөөш татахаар хөвж
Гээд өгөөш нь хоосон бас эвдэрхий.
Холгүй цахлай доошлох тэрүүхэнд хар галуу жирэлзээд
Хөнгөн цагаанаар бүтсэн нисэх онгоц тэнд
Yүлсийн дунд тохилог нь шувуудынхаас илүү
Хойд зүгийг барих нь дэмий швейд тийшээ
Өнгө саарлыг бүрдүүлэх далайн сархинаг мэт
Хүйлэн цэнгэг агаарт торох нь үгүй л.

Орчуулсан Д.ОЮУНЧИМЭГ

No comments:

Post a Comment