Хуудас

Search This Blog

Wednesday, November 16, 2016

Google хайлт хийх

Бид бүхэн энэ удаад Google дээр өөрийн хүссэн мэдээллийг минутын хугацаанд олж болох хурдан аргуудаас хуваалцъя.

1. Харьцуулсан үгийн хооронд “OR” ашиглах
Бид заримдаа хайх гэж буй зүйлийнхээ нэрийг тодорхой санахгүй, тэр билүү энэ билүү гэсэн нөхцөлд эсвэл “OR”  гэсэн үгийг дунд нь ашиглавал хайлтын үр дүн сайн байх болно. Жишээ нь: Jeniffer Aniston or Katy Perry г.м.



 2. Холбоо үгийн дунд "~" тэмдэглэгээг ашиглах
Холбоо үгээр хайлт хийхдээ та дунд нь долгионтой чирээ татсан тэмдэглэгээг ашиглаад үзээрэй. Жишээ нь: "healthy~food" гэж хайхад танд эрүүл хооллолтын зарчмууд, хоолны жорууд, эрүүл хооллох аргууд зэрэг өргөн мэдээлэл үзүүлнэ.



 3. Вебсайтаас мэдээлэл хайх
Заримдаа танд санаандгүй байдлаар нэгэн сонирхолтой мэдээ уншиж байсныгаа найзтайгаа хуваалцах эсвэл дахин тэр мэдээллийг унших шаардлага гарах үед вебсайтын нэрийг, уншиж байсан зүйлийнхээ холбогдолтой нэг үгийг ард нь бичихэд тухайн вебсайтаас уншиж байсан мэдээлэл тань төвөггүйхэн олдох болно. Жишээ нь: Brightside.me salad 



4. "*" тэмдэглэгээний хүч
Хэрэв танд ганцхан үг эсвэл тоо гэсэн бүрхэг мэдээлэл байгаад хайлтыг үр дүнтэй хийхийг хүсвэл од ашиглаарай.  Жишээ нь: 11.22*



5. Хайх гэж байгаа зүйлийнхээ ихэнх үгийг санахгүй байгаа тохиолдол 
Хайлт хийхэд ганц эсвэл хоёр үг санаж байгаа тохиолдолд дунд нь “AROUND“ гэсэн үгийг бичээд үзээрэй. Жишээ нь: ”I wandered AROUND cloud. 



6. “…” тэмдэглэг ашиглах 
Нэг цагаас нөгөө цаг хүртэлх хоорондын болсон үйл явдлыг хайхдаа хоёр цаг хугацааны хооронд гурван ширхэг цэг тавиад хайгаарай.  Жишээ нь: Та 1900-2000 оны хооронд Шинжлэх ухааны нээлтийг хайх гэж байвал Scientific Discoveries 1900…2000 гэж хайна.



7. Гарчиг болон URL хайх
Гарчгаар нь болон url хайхдаа гарчигт багтсан үг эсвэл url-д багтсан үгийг ашиглаж хайх ба гарчиг дунд байвал “intitle:“ гэж бичээд зай авалгүй гарчиг дунд байсан үгийг бичнэ, харин url байвал ”inurl:" гэж биээд зай авалгүй араас нь хайлтын үгийг бичнэ. Жишээ нь: intitle:husky



8. Ижил төстэй вебсайтуудыг хайх
Хэрэв бид нэг бараа бүтээгдэхүүнийг сонирхоод онлайнаар худалдаж авах гэтэл өөрийн харж байсан сайт нь худалдаалагдаад дууссан зэрэг асуудлуудтай тулгарч болно. Тэгвэл энэ үед тэрхүү ижил бүтээгдэхүүнийг өөр сайтаас хайя гэвэл "related:" гэж бичээд араас нь хайж байгаа зүйлээ бичээрэй. Жишээ нь: related:nike.com



9. Өөрийн бичсэн үгийн дарааллаар хайлт хийх
Та яг өөрийн бичсэн үгийн дарааллаар хайлтыг гаргаж ирэх үед хоёр янзаар хайж болно.  Жишээ нь: Эхний хайлт нь вебсайтаар нь гаргаж ирэх ба ингэхдээ  I’m picking up good vibrations without quotation marks гэж бичнэ, эсвэл "I’m picking up good vibrations" гэж бичвэл зөвхөн энэ үгийн дараалалтай илэрцийг танд үзүүлнэ.  Энэхүү хайлтыг дууны үгийг хайхад нэлээн тусламжтай. 



10. Чухал биш хайлтыг ялгах 
Өөрийнхөө хайлтаас хэрэггүй хайлтыг ялгахын тулд та тухайн хэрэггүй үгнийхээ өмнө “-“ тэмдэг тавьж хайж болно. Жишээ нь: Та ямар нэгэн номын тухай хайж байгаа гэхдээ та тухайн номыг худалдаж авах бодолгүй байгаа тохиолдолд interesting book – buy гэж хайна.



Эцэст нь хайлтын утгатай холбоотойгоор тохирох тэмдэг ашиглавал танд үр дүнтэй хайлтын илэрцүүдийг минутын хугацаанд үзүүлдэг юм байна.

Эх сурвалж: www.brigthside.me


No comments:

Post a Comment