Эх сурвалж: М.И.Иванин. “Чингис хааны үеийн Монгол-Татарын
болон Тамерланы үеийн Дундад Азийнхны цэргийн урлаг”.
Нүүдэлчин ард түмний байлдааны арга, дайны шинж чанар,
цэрэг-улс төрийн дүрэм журам нь тэдний төрөлх амьдрал, тал нутгийнх нь шинж
төлөвтэй нягт холбоотой, бидний ойлголтоос шал өөр ажээ. Ийм учраас
Монгол-Татар болон Дундад Азийн ард түмний цэргийн урлагийг бүрэн хэмжээгээр
бичиж гаргахын тулд тэр зүйлүүдийн талаар товч боловч задлан үзэх шаардлагатай
болж байна.
Үл хөдлөх хөрөнгө, эрхтэй болж үүссэн суурьшмал ард түмэнд
оршин амьдрах арга нь газар боловсруулах, худалдаа арилжаа хийх, үйлдвэрт
ажиллах болсноор хүнийг нэг л газарт хадаж, ингэснээр олон тооны тариачид, гар
урчууд, худалдаачид, зураачид гээд анги, язгуур угсаа зайлшгүй үүсэн гарч
ирэхэд хүргэжээ. Тэдний дотор цэргийн язгуур угсааныхан харьцангуй цөөхөн юм.
Жишээ нь Августын үед Ромын хүн ам 120 000 000 орчим, цэрэг нь 450 000 байж,
гэвч бараг эзэмшлээ зэвсгийн хүчээр авч байжээ. Жишээлвэл одоо Франц, Германд
тайван цагт цэрэгт нь оршин суугчдын зөвхөн зууны нэг нь алба хааж байна.