АВАЙ -Хадамд очсон авхай. – Эхнэр хүний хүндэтгэл
АВИШИГ -Хааныг ширээнд суулгахад ариутган угаах рашаан
АВЛИС -Ад шулам, буг, муу юм
АВХАЙ Эмэгтэй хүнийг хүндэтгэл, язгууртны охин
АВЧИН Авд гарагсад
АГАС Хатдын хүндэтгэл
АГДАМ Баттай, чийрэг хүчтэй
АГЗАМ Харвах зэвсэг
АГСАГА Нум сум агуулж зүүх нэг зүйл сав
АГСАЛДАА –Бусадтай эсэргүүцэн тэмцэлдэхэд хүч нэмэх туслалцаа
АГСАРГА -Саадаг хоромсого уяж бүслэх бүс
АГСАХ - Зэр зэвсэг зүүх
АГСУУРГА -саадаг, сумны агсуурга
АГУУЧ -Холч бодолтой, уужим алсын хараатай
АДАНГА -Цовоо сэргэлэн авхаалжтай
АЗАРГА -Нумны гичрийн муруйг залах багаж хэрэгсэл
АЙМСАХ - Хилэгнэн зэвүүцэх
АЛАВХИЙХ -Моринд харайн мордох
АЛИРАХ -Өвс ногоо гишгэгдэх, салхины аясыг дагаж налах
АЛМАН -Тал. Алман сүх-Тал сүх
АНГА -завсар салаа. Анга сум-салаа зэвт сум
АНДГАР -Андгай тангараг
АРАН -Доод төрөлтөн, харц ядуу
АРАНЗАЛ -Цог хийморьтой
АРГАС -Аргал
АС -Чанх, шулуун
АС -анги, тус, өөр
АТЛАГА -Мод зорох цавчих багаж
АХУ -Бий, бүхий
АЧМАГ -Аяны хүний эмээлийн хойгуур тавьж явах хоёр тус сав
БААЛАХ -идээлэх, шарх баалах
БАГИР -Өтгөн хар өнгө
БАДАР ХЭЭ -Цэцгийг дуурайлгасан хээ
БАЛАНЧЛАХ –Уулга алдах
БАЛТАГ -Хутга илдний өмнөх хавтгай төмөр
БАРЛАГ -Зарц боол
БИЙВАА -4 буюу 6 чавхдастай хөгжмийн зэмсэг
БОДОНГИЙН ХАЛХ
БОДРОЛ БИЧИГ
БООДОЙ –Малыг тэргэнд хөллөхдөө доогуур нь торгож уях оосор
БОРВИ -Бяцхан хөхүүр сав
БОХЬ -3 үе болсон боол
БӨГТРӨГ –Хагас нуман хэмжээ
БӨГТРӨХ- Нугалж тохох
БУУРЖ -2 үе болсон боол
БУХАНДАЙ ДЭЛ –Хөхөл үлдээлгүй зассан дэл
БҮЛЭН –Харвалгын бай
БҮРХ –Аяны буюу отрын гэр оромж
БЯЛУУ –Шийдэм
ГАЗАР -576 метр
ГАЛАЙХАН –Бөөгийн ёсонд галын эзнийг ийнхүү нэрлэнэ.
ГАЛЖИР –Муруй хазгай
ГАНГАТ –Тахал, хижиг өвчний нэр мөн үхлийн шарх
ГАЦАА –Нэг газар байх хэдэн хүй айл
ГИЛБЭ –Тугийг тойруулан хийсэн соёо мэт юм
ГИЛБЭР –Төмрөөр хийсэн өргөн зэв
ГИН –Төрийн ятга
ГИЧИР –Нумны хоёр захын бэлчинд үмхүүлэн хадсан мод
ГОДИЛ –Үүсгэр болон зэвний завсар хийх бяцхан болцуу
ГОДИЛ –Аравтуудын нэг арванг ийн нэрлэнэ
ГОЮУ –Шарханд хөхүүлэн нааж тавих эм
ГӨХӨЛ –Хэсэглэн үлдээсэн үс
ГУТАР –Сайн муу газраар явж эвдрэх
ГҮЕГ –Арслангийн зулзага
ГЭЭГЭЭ –Хаад ноёдын охины хүндэтгэл
ДАГАЛДАХ ЭР –Дагуул
ДАЛБАН –Монгол малгай далбагар залаа
ДАМ ИЛД –Урт иштэй том илд
ДАН –Голын хуучин голдрил
ДАРАВЧ –Дуулганд дарж хадсан төмөр
ДАРАН ОДОХ –Завдал өгөлгүй уулгалан булаах
ДАРУУЛГА –Хуягны гадуур өмсөх шир
ДАРУУЛГА –Саадаг хоромсогоны хоншоорын төмөр
ДУДРАЙ –Ядуу дорой тэнхэл муутай
ДУРМАС –Бөө удирдагчийн хэрэгсэл
ДҮЛИЙХ –Хазайх
ДҮНГЭР –Бөө нарын хэлтгий хэнгэрэг
ДЭГЛЭЙ ХУЯГ –Мөрөвч хормогч үгүй хуяг
ДЭГТРЭХ –Дарангуйлах удирдан дагуулах
ДЭЛБЭ ОРОХ –Дайсны сүрэгт дайран орох
ЖАРД –Сонгомол цэрэг
ЖИРГЭХ –Дээд хүнтэй дэмий үг булаалдан цэцэрхэх
ЗАВЪЯА –Цай хийх өндөр хүзүүтэй сав
ЗАГАГ –Гуалин модоор хэлхсэн шивээ
ЗАЛАА –Малгай хийгээд тугны залаа
ЗАРДАСАН -Эм зарц
ЗАСАГ –Албат ардыг захирагч
ЗОР САЙТАЙ –Сайн гөрөөчин
ЗОРХ –Ясаар хийсэн зэв
ЗУУРАЛДАХ –Хутгалдан байлдах
Зүлд –Толгойг нь зүрхтэй нь авсан нь
ИМСГЭЛ –Нэг сум өдлөх хэдэн өд
ИЧ ТЭГ –Саадаг зүүх этгээд
ЛАВХ –Зэв сум агуулах арьсан сав
МАГНАЙВЧ –Дуулганы магнайд хадсан төмөр
МАНЖ БООЛ -5 үеэс дээш болсон боол
МАНУУЛЧ –Цагдан явагч цэрэг
МАТАА –Жижигхэн махир хутга сэлэм
МИШИЛ –Нэг зүйл сэлэм
МОРИН ХОНХ –Их төмөр тогоо
МӨРИЙН ХҮН -Түшигтэй, итгэлт хүн,
МУНЧИРГА – Бороохойтолй төстэй байлдааны төмөр ташуур
МУХЛАЙ –Ажилсаг хүн, Баяны итгэлт зарц
НАМИА –Хуягны мөрөвчний хойт жигүүрийн ойр адсан гурван хэсэг төмөр
НАРМАЙ –Хөвчин их
НОЁГТОЙ –Ноёны гэргий
НОЁХОН –Ноёны охин
НЭГЛИЙ –Бутач, эцэг нь тодорхойгүй
ОВТ –Саадгийн зэв дүрэх арьс эсгий суурь
ОМРУУВЧ –Хуягны омруун тушаа газар
ОН ТУСАХ –Дээш харвасан сумны хамгийн холд хүрэх зай
ОНОВЧ –Сум хийх үзүүртэй бяцхан хутга
ОНТОЙСОХ –Сумыг дээш өргөн харвах
ООР –Язгуурын, төрөлхийн
ОРГОЙ –Бөөгийн толгойн өмсгөл
ОРОЙ –Дуулганы дээр хадсан дүгрэг төмөр
ОРШИЛ –Шарил булсан газар
ӨВДГӨВЧ -Өвдөг орчинг хамгаалах хувцас
ӨГИЙ –Эгч, эмэгтэйн хүндэтгэл
ӨДӨӨХ ЦЭРЭГ –Дайсанг аргалан авчрах цэрэг
ӨЛГӨВЧ –Эмэгтэйн өмдний тэлээ
ӨМ ЦЭРЭГ –Бие хамгаалах цэрэг
ӨНЖРӨГ -Өдлөж засаагүй сумны мод
ӨТГӨС –Ёс мэдэх хөгшид
СААДАГ –Сум агуулах хэрэгсэл
САВДАР –Дээл хувцас зэргийн урагдаж навсарсан нь
САГСРАХ –Санаан зоргоор хэв журам бусниулан түйвээх
САЙ –Ус урсаж байсан газар, сайр
САЛГА –Хүнийг өлгөн авах хэрэгсэл
САМУУН ЗЭВ –Хамаагүй харвасан зэв
СИЙХ –Мэрийх, чармайх
СОЙЛОХ –Цойлох
СОНОВТОР –Дуулганы оройн чимэг
СУУМААЖ –Жижиг богц
СҮВ БООМТ –Гадаадаас нэвтрэх боомт
СҮЛДЭТ –Хүнийг өргөмжлөн нэрлэх
СҮРЭХ –Дайсанд хурц сүр үзүүлэх
СЭТГҮҮЛ –Цэргийн хэрэгт довтлох хүн, элч
СЭХҮҮР –Малгайн саравч
ТАВИГ –Тайлганд өргөх зүйл
ТАВХАЙ НУМ –Үхрийн туурайгаар хийсэн нум
ТАМШААХ –Нум шалгаж татаж тавих
ТАНИРЛАХ –Тайлга хүлээн авах
ТАНХИД –Яамны их гэр
ТАТААС –Нарийн арьсан оосор
ТАТЛАГА –Татвар өгөх харц ардууд
ТИНХИМ –Яамны бага гэр
ТОВЬ –Дуулган дотуур давхарлан өмсөх эсгий малгай
ТОВЬ МАЛГАЙ -4 тал саравчтай малгай
ТОХИ -4 үе болсон боол
ТӨЛӨӨСӨН ХҮҮХЭД –Эцэг нь өнгөрснөөс хойш төрсөн хүүхэд
ТӨӨЛҮҮРТ ОРОХ –Насанл хүрэх
ТУГААР –сая. тугаарын хүн-саяны хүн
ТУГДАМ –Ордон өргөө
ТУНСАА
ТУШИМ –Хуягт хадах төмөр навч
ТҮҮРЭГ –Хотын хэрэмний гадуурх айл
ТҮШМЭС
ТЭГНЭТЭЛ ХАРВАХ –Нэвт сүлбэн харвах
ТЭЖЭЭЛИЙН ГАЗАР –Ядуучуудыг тэжээх газар
ТЭХРЭХ –Хойш буцах
УГ ТҮРҮҮ –Цэргийн цуглах газар
УЛБА –Хуяган дотуур өмсөх зузаан цамц
УМДАН –Гурилаар хийсэн амттай дарс
УУЛГА –Уулгалах цэрэг
УУЛГА ТАВИХ –Дээрэмдүүлэхээр цэрэг явуулах
УЧИГА –Борооны уснаас хоромсого нумыг халхлагч зүйл
УЯЛГАН ТӨМӨР –Саадаг хоромсого зүүх төмөр
ҮГЭЭР –Яр шархны илжирхий, идээр ус
ҮГЭЭРШИХ
ҮДЛЭЛ –Тэнгэрийн зам
ҮЙЛДГЭХ ЯЛ –Ажил хийлгэх ял
ҮНЖРЭГ –Зэвгүй сум
ҮНХЭЛБЭР –хутга сэлмийн ирэнд өмсгөсөн төмөр
ҮХЭГ –Нүүдэлд бяцхан хүүхэд зөөвөрлөх сав, гал тогооны шүүгээ
ХАВАН –Хиа нарын дарга
ХАВЧААХАЙ –Элэг тэвхгүй нум
ХАЙГУУЛ ЦЭРЭГ –Сүүл хамгаалах цэрэг
ХАЙМСАХ –Чинээгээрээ хол харвах
ХАЙМУУР –Төмрөөр хийсэн нарийн сум
ХАНДАРГА –Саадаг зүүх оосор
ХАРАА –Соновтор, тугны дээд нимгэн төмөр
ХАРААТАЙ –Олон харъяаттай
ХАРЛИГ –Харц боол
ХАСАГ –Тулганы цагираг
ХИН –Төрийн ятга
ХОВОЛ –Дуулганы орой дахь хонгио
ХОВОЛСОЖ ХАРВАХ -Өндрөөс доош харвах
ХОЛБОГО –Бөө нарын хэнгэрэгний дотор талд хэлхэж дүүжилсэн гонзгор төмрүүд
ХОНШОР –Саадаг хоромсогоны сэнж
ХООЛОВЧ –Зааманд хадсан хүзүү халхлах өмсгөл
ХӨЛТРӨГ –Цаваг
ХӨӨ ДЭЭЛ –Толгойгоор өмсөх дээл
ХӨӨ ХУЯГ – Хамгаалах өмсгөл
ХУУВЬ –Их хэргийг хуралдаж зөвших
ХҮЙР –Нумны дээд доод үзүүрт зангилааслан хичирт тогтоох оосор
ХЭВТҮҮЛ –Хэв журам сахиулагч
ЦАЛАМ
ЦАРАА –Сумны туссан ором
ЦАРГА –Цасны жим
ЦОВД –Бяцхан гадас
ЧИВЭГЧ –Дуулганд хадсан жажуурыг хамгаалах хэсэг нь
ШАВДАХ –Харвасан сум байгаа хальт онох
ШӨРВӨС БООХ –Суманд шөрвөс ороох
ШӨРВӨС ДОЛОЛГОХ –Нуманд шөрвөс нэмэх
ШӨРВӨС ОРХИХ –Нуманд шөрвөс наах
ШӨРӨГ – Дээд талыг нь үзүүрлэсэн хашаа
ЭЛБЭРЭХ –Ач хариулах
ЯВАН ТОГОО –Цэргийн хээрийн тогоо
No comments:
Post a Comment