Хуудас

Search This Blog

Wednesday, December 19, 2018

ШАР ЗУРХАЙ

Пост бичсэн: Орлой М.Мэгзэр.
Эртнээс нааш дорно зүгийн ард түмэн САРНЫ ЗУРХАЙГ хэрэглэсээр ирсэн. Монголын эртний түүхэн цаг үеийн хэрэг явдал суудлыг ТҮҮХ, СУДАРТАА НАНГИАД түмэн тэмдэглэн үлдээжээ. Ингэхдээ тэд өөрсдийн зурхайгаар тооцож тэмдэглэхдээ тогтсон нэр томьёог хэрэглэсээр байсан нь илэрхий юм. Иймээс түүх сонирхогч хэн бүхэн мэдэх болтухай гээд Шар зурхайн товч түүх, зарим нэрс, тэдгээрийн тайлбарыг оруулав.
ТОВЧ ТҮҮХ
Эртний нангиад оронд 3 хуан, 5 ди-гийн үеэс жил улиралыг тоолсоор Жоу улсын үед зурхайг хэрэглэж байсан мэдээ гардаг. Тэр үед нэг жилийг 12-14 сард хувааж байжээ. Байлдаант улсуудын үед (771-221 онд) улс бүр зурхай гаргаж байв. Цинь улс бүгдийг нэгтгэснээр зурхайгч бас нэгтгэж орхив. Ингэхдээ жил нь Грегорийн тоололын 10 сард эхэлж, 9 сард дуусдаг байв. Энэ зурхайг Хань төрийн Уди хааны үе хүртэл хэрэглэсэн гэнэ.

Tuesday, October 23, 2018

Америкийн нэрт яруу найрагч Эзра Паунд


Бясалгал буюу ноход ба нөхөд
Эргэн тойрон ноход
Эзэндээ үнэнч амьтад
Эрхэлж нүүрийг нь долооно
Эргэлдэж сүүлээ шарвагануулна
Нэг нь хуцна
Нөгөө нь гаслана
Жаргаж байгаа нь тэр гэнэ.
Жаал харлаа, тэгээд бодлоо:
Нохой болж хүнд дассанаас
Хүн болж нохой дасгасан нь дээр юм.
Эргэн тойрон нөхөд
Элдвийн ааштай хүмүүс
Нэг нэгнийгээ үзэн ядна
Нийлээд нэгийгээ барьж иднэ
Бөөн бөөнөөр нь хулгай хийнэ
Бөөр бөөр рүүгээ хутга шаана.
Урваж шарвахыгаа амьдрах ухаан гэнэ
Ухаангүй шунахыгаа амьдралын зорилго гэнэ.
Жаргаж байгаа нь тэр гэнээ.
Жаал харлаа, тэгээд бодлоо:
Хүн болж нэг нэгнийгээ идэж байснаас
Нохой болж хүнд дассан нь дээр юм.

Tuesday, August 21, 2018

Sunday, February 11, 2018

Монголын хаадууд

Хүннү улс (МЭӨ209-46 он)
Түмэн шаньюй (МЭӨ240-209 он)
Модун шаньюй (МЭӨ209-174 он)
Лаошан шаньюй (МЭӨ 174-161 он)
Жюнчэн шаньюй (МЭӨ161-126 он)
Ичиси шаньюй
Увэй шаньюй
Үшүлюй шаньюй
Гуйлиху шаньй
Чэдихоу шаньюй
Хүлүгү шаньюй
Хуанди шаньюй
Хюили Жуанки шаньюй
Уян Гуйди шаньюй
Хуханье шаньюй
Жижи шаньюй
Фүжүлэй шаньюй
Соушиэруди шаньюй
Гуяа шаньюй
Үжүлюй шаньюй (МЭӨ 8- МЭ 13)

Sunday, February 4, 2018

Эртний монгол зүг чиг

Хулгана зүг:
Монгол бөө мөргөлд гал голомтны чанх хойд зүгийг хулгана зүг хэмээдэг. Энэ зүгт бүх эсгий туургат Их Монгол улсын тулгар төрийн тэнгэр байрлахаас гадна буддын шашин дэлгэрсэн 16-р зуунаас хойш бурхан сахиусаа байршуулан тахидаг учраас гэрийн эздээс өөр хэн ч гар хүрч болдоггүй байжээ. Гэрийн гаднах умар зүг нь хүмүүс нарт хорвоогоос халиад очдог мөнхөд орших сүнсний буюу онгодын ертөнц Харанхуйн орон орших зүг учраас энэ зүгээс ирэх аюулаас тухайн айл гэрийнхнийг бүх онгод, сүлд, сахиус шүтээн хамгаалж, урт насны хишиг зүг болгодог ажээ. Ер нь айл гэрт аливаа хий биетэн хийсгэлэн дүртэн онгод тэнгэр залран ирэх болбол хаалга үүд голлон цэх шулуун явж, гэрийн чанх хойт хойморт очдог учраас үүд голлох, хаалга алдлах, хоймор голлон суухыг ихэд цээрлэдэг байжээ. Мөн айл гэрийн хоймор арслантай авдар тавьсан байдаг нь гаднаас ирэх элдэв муу зүгийн ад хорлолыг аюулган эцэслэх утга учир билэгдэлтэй байдаг.

Үхэр зүг :
Энэ зүгт монгол гэрийн эзэгтэйн талын онгод тэнгэрүүд буюу есөн өрлөг тэнгэрийн нэг болох эхийн тэнгэр, мөн хүүхдийн тэнгэр / охидын хэсэг /тухайн айлын голомтны үхэр зүгт байдаг. Хулгана зүгийн арын харагчин зүгээс арай зүүн тийш үхэр зүг тохиолдоход айл гэрийн даллагын хувин өлгөөтэй байхын зэрэгцээ хоёр авдрын хоорон дохь хөндийд архи сархад, голдуу үнээний сүүнээс гаралтай нэрмэлийн зүйл бутантай архи сархад, хатан бараан идээгээ хадгалдаг. Энэ бол гадна дотроос хаанаас нь ч нар үл орох монгол гэрийн хамгийн сэрүүхэн газар нь бөгөөд хөргөөн хадгалах зүйлс голдуу энд байдаг. Үхэр зүгийг бас охин хүүхдийн хишиг зүг ч гэдэг.

Franz Schubert "Piano Trio in E Flat"


Monday, January 29, 2018

Дайснаа хайрласан нь

Дэлхийн агуу тенор гэж нэрлэгддэг Плисто Доминго, Хосе Каррерас, Лучано Паваротти. Эдний дунд Доминго, Каррерас хоёр нь алдартай өстөн дайснууд байлаа. 1984 онд Каталино бүс нутаг нь тухайн үед Испанийг удирдаж байсан Мадридаас салж, тусгаар тогтнохыг эрмэлзэж байсан үүний улмаас хүмүүсийн тэмцэл ид оргилдоо хүрсэн үе байлаа. Улмаар мадридаас гаралтай Доминго, Каталионоос гаралтай Каррерас нарын өс хонзон улам нэмэгдэх нь тэр,
Дэлхийн тойрон аялан тоглолт хийхдээ нэгнийхээ гишгэсэн тайзан дээр гарахгүй гэсэн зарчмыг үндсэн шаардлага болгож, зохион байгуулагчид нь үүнийг нь хүлээн авсан тохиолдолд сая нэг юм тоглолтоо хийдэг байсан гээд бодохоор ямархуу муу харилцаатай байсан нь харагдаж байгаа биз.