Хуудас

Search This Blog

Wednesday, August 16, 2017

Сайхан-Овоо сумын алдартнууд

Барь хамба Дамцагдорж
Монголын бурханы шашин соёлын болоод буддын гүн ухааны сэтгэлгээний түүхэнд нэр алдраа мөнхөлсөн хутагт нарын нэг нь 'Уулын лам“ хэмээн алдаршсан Брагри /Бари ч гэдэг) Дамцагдорж мөн болой. Тэрбээр хуучин Түшээт хан аймгийн Говь түшээ гүнийн хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан -овоо сумын нутаг Онгиин голын «Улаан хошуу» хэмээх газар тайж Цэвээндашийн гэр бүлд 15-р жарны цагаагчин үхэр жилийн (1781 он) өвлийн эхэн сард мэндэлюэ. Эцэг эх нь хүүгээ монгол хүний сэтгэлгээгээр сайн эрдэм номтой нэгэн болгохыг хүсэж, Онгийн голын номч ноён хутагт Ишдонилхүндэв хэмээх ламд шавь оруулсан нь ирээдүйн сайн зам мөрийг нь гаргасан хэрэг байюэ. Багшийн заасан ёсоор түвэд хэл бичиг, уншлага ном заалган эргэлзэлгүй сурч, лам хуврагтны жаяг дэглэмийг нягт нямбай баримтлан дагаж хүмүүжсэн аюэ. Тийн учир тэрбээр 1781 онд гэнэн сахил, 1787 онд тойн хуврагын санваар, 1793 онд гэцэл санваарыг зооглож, урьд урьдаас илүү ламын ёсны чанд нарийн дэг ёсыг эрхэмлэн чухалчилдаг болсон байна.
1794 онд анх удаа багшийн хамт Их Хүрээнд ирж, Амдо нарын аймагт сууж, арвангуравхан сүүдэртэй цанид чойрын гүн ухааны хэцүү бэрх номыг хөтлүүпэн суралцсан нь түүний сэцэн билиг авъяас чадварыг илтгэж буй хэрэг ээ. Тийн суралцаж байгаад онгийн голын хийдэд Алашаагийн

Jeremy Menn

Monday, August 14, 2017

Эмили Дикинсон

Би хэн ч биш, харин чи хэн бэ?
Чи бас хэн ч биш гэж үү?
Хөөе, тэгвэл бид чинь адилхан байх нь. Чишш!
Хүмүүс дуулчихвал биднийг ад үзнэ шүү
Хэн нэгэн байх ямар гунигтай вэ
Хүн зон гэгддэг цаад хөөрхийс чинь
Хүслэнт намаг руугаа өдөржин чамайг дуудах
Хөгийн мэлхийрхүү яасан ч түйтэй амьтад вэ!
,,,,,
Гоо сайхны төлөө би үхлээ
Тоо ёсоор шарилыг минь булж гүйцүүт
Жирийн үнэний төлөө амь үрэгдсэн нэгэн
Зэргэлдээх нүхэнд хэвтэж буйг мэдэрлээ
Амьдралаа юуны тулд үрснийг минь
Аяархан асуув, тэр. “Гоо сайхны тулд”
Харин өнөөх маань “Би бол үнэний төлөө.
Хаашдаа эд чинь нэг л юм даа, дүү минь” гэв
Хагд өвс уруул дээгүүр саглайж
Хааш яаш сийлсэн нэрсийг маань баллах хүртэл
Авсныхаа чөлөөнд бид өнө хождыш хүүрнэн
Аргагүй төрөл садан шиг гүн шөнийг угтав

ГЭЭГДСЭН ЭРДЭНЭ
Үнэт чулуу гартаа бариад
Үүрэглэж сууснаа бүүр түүр санаж байна
Цангам халуун өдөр байсан, салхи тогтуун
“Цаг нь болохоор…” гэж би өөртөө хэлсэн.
Давхийн сэртэл эрдэнэ минь алга
Даанч гэмгүй хуруудаа би үэмлэж хазлаа
Үймэрч бухимдсан сэтгэлд минь гагц
Үнэт эрдэнийн дурсамж л хоцорлоо.

САЛХИНЫ АЙЛЧЛАЛ
Ядуу эр шиг, бас тэнгэрийн элч шиг
Яаруу салхи хаалга тогшлоо. “Ор, ор”
Ингэж намайг хэлмэгц оромжинд минь
Этгээд түргэн, хөлгүй зочин орж ирлээ

Хэнэгч үгүй би салхинаас ийн асуулаа
Хэн чамд сандал авч өгөх вэ?
Хий хоосон агаарт гараараа ямар
Хэвтэх буйдан засалтай биш дээ
Гийчинд маань бие гэх юм алга
Гэнэтийн яриа нь эгээ л
Онцгой бутнаас нэгэн зэрэг дэрхийх
Олон соно бялзуухайг санагдуулна
Түүний царай тэнгисийн давалгаархуу
Түр зуур тэр давалгаа намжихад
Шилэн аяганд хүүгэж хөглөгдсөн гэмээр
Шингэн аялгуу хуруу гараас нь цацарна
Бүдчин буцахдаа тэр сэм аяархан
Бүрэг ичимхий хүн шиг цонх тогшлоо
Тэр тогшилтоос түгшүүр шаналал сонстлоо
Тэгээд …би гав ганцаар хоцорлоо

МАРТАГДСАН ШАРИЛ
Ирээдүйд, зуун жилийн дараа
Энэ газрыг хэн ч мэдэхгүй
Амьсгал давчдам бүгчмийг тэд
Амарлангуйн орон мэт төсөөлцгөөнө.
Хог шарилж биүү хөглөрч
Холын хүмүүс үүгээр сэлгүүцэж
Аль эрт талийгаач бологсдын нэрийг
Алдаатай бичиж үү л гэж үсэглэцгээнэ.
Зун цагийн чөлөөт салхи
Энд ирэх жимийг санана.
Ой ухааны гээсэн түлхүүрийг
Зөн совин шүүрч авна.

***
Хангайн уулсыг би хараагүй
Далай тэнгисийг үзээгүй
Хагд, арц гэвч яаж харагдахыг
Давалгаа ямар байдгийг би мэднэ
Бурхантай би үг солиогүй
Тэнгэрт очиж байгаагүй
Хувь заяагаар гэхдээ хэлүүлсэн мэт
Хүрэх цэгээ би мэднэ
***
Ганц ч атугай зүрхний
Шаналанг зогсоож чадвал
Амьдрал минь утгатай болно

Ганц ч атугай оршихуйн
Зовиурыг эдгээж чадвал
Зовлонг намдааж чадвал

Ганц ч атугай жигүүртэн
Үүрээ олоход туславал
Амьдрал минь утгатай болно.
***
Би ойлгодог:
Орчлон давчууг,
Зовлонгийн туйлыг,
Олны тарчлалыг …
Гээд яах вэ?
\Би ойлгодог:
Бүгд л үхэхийг,
Амьдралын сайхан
Арван жил ч хүрэхгүйг …
Гээд яах вэ?
Би ойлгодог:
Энэ бүхэн тэнгэрт
Эцэстээ ялгаагүйг,
Шинэ төөрөгдөл үүсэхийг …
Гээд яах вэ?

Friday, August 11, 2017

Дэлхийн зураачид

Adrian Gottlieb  https://batbuyan-dnsh.blogspot.com/2017/08/adrian-gottlieb.html

Anatoliy Kalugin https://batbuyan-dnsh.blogspot.com/2016/08/anatoliy-kalugin.html

Jeremy Lipking https://batbuyan-dnsh.blogspot.com/2016/08/jeremy-lipking.html#more

Jeremy Mann https://batbuyan-dnsh.blogspot.com/2017/08/jeremy-menn.html

Lindsey Kustusch https://batbuyan-dnsh.blogspot.com/2017/04/lindsey-kustusch.html

Matthew Cornell https://batbuyan-dnsh.blogspot.com/2017/04/matthew-cornell.html

Kevin Courter https://batbuyan-dnsh.blogspot.com/2017/10/kevin-courter.html


 

Сергей Есенин

Үнсээч намайг аа, үнсээч хайрт минь!
Өвдтөл минь, цус шүүртэл минь шимэн үнсээч!
Цэвдэг хүйтэн чин зориг
Цусны халуун боргионд байхгүй ээ.
Халамцан хөгжилдөх олны ширээн дээр
Хажуулдан унасан аяга чи биднийх биш ээ.
Хорвоо дээр ганцхан удаа амьд явдгийг
Хонгор чи минь марталгүй санаж яв аа!
Ухаан ороод эргэн тойрноо нэг харчих.
Униар буданг нэвт шувт дахин харчих.
Саран цагаан авгай шиг шар хэрээ
Чанх дээгүүр минь эргэлдээд л байна уу даа.
Үнсээч намайг аа, үнсээч хайрт минь!
Эрлэгийн элч дуугий минь дуулчихсаан.
Тэнгэрт байдаг тэр бурхан аль хэдийн
Төгсгөлийг минь зөгнөөд л байгаа юм уу даа.
Гандах л тавилантай эрч хүч юм чинь
Гарцаагүй л үхэхээс хойш айхын хэрэг юун.
Халуун зүрх минь зогсох цагийг хүртэл
Хонгор чинийхээ л уруулыг озмоор байна аа.
Хэн нэгнээс зовох ч үгүй, нуух ч үгүй
Хөх үдшээр халамцуухан зүүрмэглэж,
Моносны мөчрийн ялдамхан сэржигнээг даран
“Мойлхон минь, би чинийх шүү!”гэхийг сонсмоор байна аа.
Сархад мэлтэлзэх аяганы цагаан хөөсний
Сагасан туяа дандаа гэрэлтэж байг ээ.
Дуулаад бай, уугаад бай хонгорхон янаг минь
Дуулим хорвоод ганц л удаа амьд явна шүү дээ.

Adrian Gottlieb