Европчууд оросуудыг бодвол сэтгэлгээний далайц их өндөртэй болсныг
нэгэн орос жуулчин тэмдэглэн үлдээжээ. Тэрээр өгүүлэхдээ: орлого муутай,
тааруухан хувцастай, эмзэг давхаргад хамаарах хүмүүст хэрхэн хандаж,
үйлчилж байгааг нүдээр харсны хувьд бишрэхгүй байх арга алга хэмээжээ.
Найзынхаа хамтаар нэлээд олон жилийн өмнө алдарт Венеци хотоос
холгүйхэн орших замын нэгэн тухлаг кафенд оржээ. Италийн амтат борхош
тамшаалангаа ярилцан сууж байхад нь нэгэн эр уг газар орж ирсэн байна. Үйлчлэгчид хандан: "Хоёр борхош захиалъя, нэгийг нь хананд" гэж хэлсэн нь түүнд их л хачирхууштай сонсогдож л дээ.
Үйлчлэгч түүнд нэг аяга борхош авчирч өгөнгөө хоёрын тооцоо хийгээд
сайхан тухлахыг хүсэн явж одов. Орос эрийн сонирхолыг ихэд татсан тул
тэдний энэ үйлдлийг анхааралтай ажиглаж байв. Залуу хоёр аяганы мөнгө
төлсөн мөртлөө нэгийг уусан даруйдаа гарч одов. Харин үйлчлэгч жижиг
цаасан дээр "аяга борхош" гэж бичээд түүнийгээ хананд тогтоочихов.
Хуудас
Search This Blog
Tuesday, October 10, 2017
Wednesday, October 4, 2017
Сайхан-овоо сум
Сайхан-Овоо сум нь 405478,0 га нутаг дэвсгэртэй, нийслэл Улаанбаатар
хотоос 400 км, Дундговь аймгийн төвөөс 210 км зайд оршдог. Аймагтаа
хамгийн алслагдсан сум юм.
Тус сум нь Өвөрхангай аймгийн Сант сумтай 41 км, Баянгол сумтай 52 км, Төгрөг сумтай 20 км, Өмнөговь аймгийн Мандал-овоо сумтай 27 км, Өөрийн аймгийн Эрдэнэдалай сумтай 60 км, Дэлгэрхангай сумтай 64 км газраар тус тус хиллэдэг.
Жилийн агаарын дундаж темпратур 1 сард -20,2 хэм хүйтэн, YII –р сард +25,4 хэм дулаан, жилийн хур тунадасны хэмжээ дунджаар 102,9 мм унадаг, говь, тал хээрийн бүсэд багтдаг.
Тус сум нь Өвөрхангай аймгийн Сант сумтай 41 км, Баянгол сумтай 52 км, Төгрөг сумтай 20 км, Өмнөговь аймгийн Мандал-овоо сумтай 27 км, Өөрийн аймгийн Эрдэнэдалай сумтай 60 км, Дэлгэрхангай сумтай 64 км газраар тус тус хиллэдэг.
Жилийн агаарын дундаж темпратур 1 сард -20,2 хэм хүйтэн, YII –р сард +25,4 хэм дулаан, жилийн хур тунадасны хэмжээ дунджаар 102,9 мм унадаг, говь, тал хээрийн бүсэд багтдаг.
Tuesday, October 3, 2017
Монголчуудын ялагдашгүй байсны үндэс
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн штабын даргын орлогч, оператив тасгийн дарга, хошууч Б.БАТТҮВШИН
Монголчууд эрт дээр үеэс туурга тусгаар төр улсаа байгуулж, эр цэргээ
бэхжүулж, газар нутаг, үндэс угсаагаа батлан хамгаалж, тусгаар байдлаа
хадгалан гадаадын болзошгүй түрэмгийлэл, дотоодын самуун, хулгай
дээрмээс газар нутгийн бүрэн бүтэн байдал, мал сүрэг, эд баялаг, хүн
ардын амгалан тайван байдлыг нийт ард түмнийхээ оролцоо дэмжлэгтэй
хамгаалж ирсэн түүхтэй. Энэхүү хамгаалалтыг орон нутгийн хамгаалалт
хэмээн өнөөгийн ойлголтод дүйцүүлэн авч үзэх бүрэн боломжтой юм. Энэ
талаар түүхчлэн товч судалж үзвэл:
Эртний Монгол:
Өдгөөгөөс хоёр мянга гаруй жилийн тэртээ Монголын анхны төр улс Хүннү
гүрэн (НТӨ III-НТ I зуун) байгуулагдсанаас өнөөг хүртэлх манай ард
түмний түүх бол гал голомт, газар шороогоо харийн түрэмгийлэгчдээс
хамгаалан, туурга тусгаар Монгол Улсаа төвхнүүлэхийн төлөөх тэмцлийн
түүх байсан юм.
Модун Шаньюй НТӨ 209 онд төв Азийн өргөн уудам нутаг дэвсгэрт нүүдэллэн
амьдарч байсан овог, угсаатныг нэгтгэн Хүннү гүрнийг байгуулснаар улс
орон, газар нутгаа зүүн, баруун, төвийн түмэн болгон хувааж, түмтүүд нь
дотроо мянгат, зуут, аравтад хуваагдах бөгөөд Шаньюй өөрөө түмтийн
даргыг томилж, түмтийн дарга нар нь удаах албан тушаалтнуудаа томилж
байжээ. Эдгээр нь зөвхөн “засаг захиргааны төдийгүй цэргийн зохион байгуулалтын нэгж болж” байжээ. Чухам энэ нэгдмэл тогтолцоо нь монголчууд төр улсынхаа тусгаар тогтнол,газар шороогоо бат тогтвортой хамгаалан авч үлдэх нэг үндэс байв.
Sunday, October 1, 2017
Subscribe to:
Posts (Atom)