Хуудас

Search This Blog

Tuesday, October 10, 2017

Ядуу байсан ч адилхан үйлчлэгч

Европчууд оросуудыг бодвол сэтгэлгээний далайц их өндөртэй болсныг нэгэн орос жуулчин тэмдэглэн үлдээжээ. Тэрээр өгүүлэхдээ: орлого муутай, тааруухан хувцастай, эмзэг давхаргад хамаарах хүмүүст хэрхэн хандаж, үйлчилж байгааг нүдээр харсны хувьд бишрэхгүй байх арга алга хэмээжээ.
Найзынхаа хамтаар нэлээд олон жилийн өмнө алдарт Венеци хотоос холгүйхэн орших замын нэгэн тухлаг кафенд оржээ. Италийн амтат борхош тамшаалангаа ярилцан сууж байхад нь нэгэн эр уг газар орж ирсэн байна. Үйлчлэгчид хандан: "Хоёр борхош захиалъя, нэгийг нь хананд" гэж хэлсэн нь түүнд их л хачирхууштай сонсогдож л дээ.
Үйлчлэгч түүнд нэг аяга борхош авчирч өгөнгөө хоёрын тооцоо хийгээд сайхан тухлахыг хүсэн явж одов. Орос эрийн сонирхолыг ихэд татсан тул тэдний энэ үйлдлийг анхааралтай ажиглаж байв. Залуу хоёр аяганы мөнгө төлсөн мөртлөө нэгийг уусан даруйдаа гарч одов. Харин үйлчлэгч жижиг цаасан дээр "аяга борхош" гэж бичээд түүнийгээ хананд тогтоочихов.

Тэд ойр зуурын зүйлс хуучлангаа нэлээд удаан суусан байна. Энэ хооронд хоёр залуу ороод гарахдаа 3 аяга борхош захиалж төлбөр хийсэн мөртлөө хоёрыг нь уучихаад л гараад явсан аж: тэднийг явсан хойгуур үйлчлэгч мөн л түрүүчийнхтэй ижил цаасан дээр бидэнд танил болсон нөгөө үгээ бичээд ханандаа өлгөчихөж билээ. Учир нь ойлгогдохгүй зүйл анх удаа харж байгаа болохоор ихэд гайхшраад л өнгөрсөн, бид ч тооцоогоо хийгээд л тэндээс гарсан юм.
Харин саяхан хэд хоногийн өмнө яг тэр газраар дайрч өнгөрөхдөө амтат борхошоо санан дахин саатсан юм.
Энэ үед өмссөн хувцас тааруухан, зүдрүү царайтай нэгэн настай хүн орж ирээд баарны тавцангийн арын хана руу харцаа шидэнгээ үйлчлэгчид хандан: "Өлгөсөнгөөс нэгийг авъя" гээд сандал татан суусан юм. Үйлчлэгч тэр даруй нэгэн аяга сайхан амтат борхош хийн түүнд өгөнгөө ялдам зангаар өглөөний мэндийг асууж тухлан суухыг хүсээд явлаа. Настай эр урдахаа уучихаад нэг ч мөнгө төлөлгүй гарч одсон юм. Харин бармэн залуу ханан дээрх бичигнээсээ нэгийг нь ховхлон, базаад л хогийн сав руу хийсэндээ.
Миний нүдээр туйлын дорой харагдсан тэр хүнд үйлчлэхдээ яг л бусад хүмүүстэй адилхан харьцаж үйлчилсэн тэр залууг хараад сэтгэл рүү нэг зүйл хүчтэй лугших шиг болон нүдний минь аньсага нойтон оргиод л ирсэнээ нуухгүй ээ.
Мөнгөтэй нэг нь сэтгэлээсээ "хананд өлгөөд", мөнгөгүй нэг нь доромж хандлага ирэх вий гэсэн айдасгүй орж ирэн үйлчлүүлээд үнэ нь аль хэдийн төлөгдсөн халуун ундаа уугаад гарч явах нь жирийн үзэгдэл юм байна хэмээн дурсжээ.
Энэ тал дээрээ европчууд орос биднийг холоо хаяжээ гэсэн санааг цухалзуулан тэмдэглэлдээ цэг тавьжээ.

Сайхан сэтгэлтэй хүмүүс бидний замд үргэлж таарч байх болтугай!

No comments:

Post a Comment