Хуудас

Search This Blog

Friday, December 6, 2019

Орчуулсан Дашийн Оюунчимэг
 
ДИВААЖИНД

Дурлалын дурсамж дэндүү мөр даран тарчлааж
Диваажинд би тэсгэлгүй газрыг санагалзан уйлна.
Дахин чамтай учрах үес хуучин янаг үгсийг
Далдалж яахин чаднам би.
Гоо сахиулсан тэнгэрүүд бүжиглэн нисэлдэх тэнд,
Гурамсан хөгжим, сараана, сүмийн найрлын тэнд,
Гуниггүй бүхний тэнд гунигт нүдэндээ би
Гэлмүүн харцыг чинь үзнэм.
Гоёмсог диваажингийн явдлыг гунигтай мушийн үдэж
Голшиг уран охидын дунд – газрын би
Ганцаар харь, чамтай байснаа тэчъядан санаж
Газрын тухай гашуудан уйлна.
Дэндүү дурлалын дурсамжид мөр гудайн тарчилсаар
Дуусах мөч ирнэ – нулимсаа би нуухгүй.
Тэнд ч, энд ч - дахиад хаана ч учрахын хэрэггүй
Тэрхэн учирлын төлөө л диваажинд би төрөөгүй.
1911-1912

Sunday, December 1, 2019

"Амьдрах сайхан" киноны түүх /"life is beatiful" movie/

Италийн найруулагч Роберто Бенигнийн “Амьдрах Сайхан” киног Иосеф Янек Шляйфштейн гэдэг хүүгийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн юм.
Тэрээр 1941 оны 3-р сарын 7-нд Польшийн Сандомиерз хотын Еврейн хороололд нэгэн Еврей айлд мэндэлжээ. 1942 оны 6-р сард Честочова хотын гангийн үйлдвэрт Еврейчүүдийг албадан ажиллуулахаар нацистууд баривчилгаа явуулж, түүний гэр бүлийг авж явсан байна.
Харин ажиллах боломжгүй өндөр настан болон хүүхдүүдийг хорт хийн камерт оруулж олноор нь амийг нь хороож байлаа. Иосеф хүүг аав нь подвалд нууж чадсан бөгөөд тэр үед хүү ердөө л 1 настай байсан юм. Хүү бүтэн жил хагасын турш хонгилд хархнаас хамгаалах мууртайгаа нуугддаг байжээ.
Аав, ээж хоёр нь түүнийг хооллохоор бууж ирэх үед л гэрэл хардаг байв. 1943 онд эмэгтэйчүүдийг Берген-Белсений бөөнөөр хорих лагер уруу шилжүүлсэн тул хүү аавтайгаа үлджээ. Удалгүй эрчүүдийг Германы аймшигтай Бухенвалд-ын хорих лагер уруу шилжүүлсэн бөгөөд энэ үед хүүдээ аав нь “ЭНЭ БОЛ ТОГЛООМ” гэж итгүүлж чадсан байна. 2нас 5 сартай хүүгээ ямар ч чимээ гаргахгүй томоотой байж чадвал ёотон өгнө гэж амлаад уутанд хийж ачаад замын турш хүүгээ бүү хөдлөөсэй гэж Бурханд залбирсаар явсан гэдэг.Бухенвалд-ын үхлийн хорих лагерт, хоригдлууд аав, хүү хоёрт ихэд тусалж байв. Хүүд талх авчирж өгч, хүү борооны усаар амь зогоож байлаа.Хүү ер чанга яридаггүй байсан бөгөөд зөвхөн шивнэж ярина. Нэг удаагийн нэгжлэгээр хүү баригдчихжээ. Нацистын харгалзагч өөрийн хүүтэй нь адилхан харагдсан тул өрөвдөөд өршөөсөн гэдэг. Аав нь түүнд хэрэв харуулд баригдвал хар шидтэн гарч ирээд аваад явна гэж айлгадаг байв. Тус хорих лагерт 20 орчим хүүхдүүдийг чадах чинээгээрээ нууж амьд үлдээж чадсаны дотор 4 настай нэрт кино зураглаач Стефан Цвейг хүү ч бас байсан гэдэг.
1945 онд дайн дуусахаас хэдхэн сарын өмнө Иосеф хүү санамсаргүй байдлаар хорих лагерын даргад баригдаж, аав нь түүний амийг гуйж салах ёс гүйцэтгэхийг зөвшөөрөөч гэж гуйсаар амьд авч үлдээж чадсан байна.Зүүн фронтоос дахин нүүлгэн шилжүүлэлт болох үед хүү 1945 оны 11-р сар хүртэл эмнэлэгт нуугдсан байна. Еврей эцэг Шляйфштейн, хүү Иосефийн хамт дайны дараа эхнэр Естерийгээ хайсаар байгаад олж чадсан юм.1947 онд Иосеф Янек Шляйфштейн хамгийн залуу дайны гэмт хэргийн гэрч болсон тухай протоколд тэмдэглэн үлдээжээ.Тэд гэр бүлээрээ 1948 онд АНУ-д нүүн ирж амьдарчээ. 80 дөхсөн Иосеф Янек Шляйфштейн өмнө нь энэ түүхээ хэвлэлийнхэнд ярьж өгч байгаагүй бөгөөд нэг л удаа ярилцлага өгсөн юм. Хэдий олон жил өнгөрсөн ч сэтгэл санааны маш хүнд байдалд ярилцлагаа дуусгасан гэдэг...
Аав хүн үр хүүхдээ амь насаараа дэнчин тавьж хайрлан өсгөдөг билээ. Ийм аавуудын тухай мянга мянган түүх хүн төрөлхтөнд бий...#

Sunday, May 26, 2019

Францийн алдарт дуучин Пиафийн хамгийн сүүлчийн нөхөр

Сайхан Уул
Францын алдарт дуучин Эдит Пиаф хорт хавдраар өвдөн эмнэлэгт олон хоногоор эмчлүүлэн байх үед түүнийг хайн 25 тай нэгэн залуу орж ирэв.
Тэрээр өөрийгээ алдарт дуучны шүтэн бишрэгч хэмээн танилцан баглаа цэцэг бэлэглэсэн тэр өдрөөс эхлэн байнга эргэн ирж өдөр шөнийн аль нэгэнд түүнд туслан хамт байх болсон юм.
Дуучин бүсгүйгээс дуулах авьяас чадвараа хэрхэн хөгжүүлэх тухай асуух залуу хамт дуулах хүсэлтэйгээ хэлж цаашид дуучин болох мөрөөдлөө хэлсэн аж.
Өөрийн шийдвэрт үнэнч тэрээр эмнэлгийн урт өдрүүдэд байнгын туслалцаа үзүүлж байсаар мөн түүний хажуугаар сайн суралцаж байсаар, нэгэн өдөр алдарт дуучнаас өвлүүлсэн дуулах авьяасаа үзүүлэхээр нийтийн өмнө хослон дуулцгаав.
Тэр дуучинд хайртайгаа хэлснээр төдий удаан амьдрах насгүй эгчмэд бүсгүйтэй 1962 оны 9 сарын 23 нд гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг.

"ГАНЦ НАСАНД ОЛОН ҮХЭХ..."

Д. Урианхай

Намар,
Ой шарлах бүрд би үхдэг.
Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!..
Хавар,
Шинэ ногооны үнэрээр
Хөгшин үнээ өеөдөх бүрд би үхдэг!
Хавсрага салхин догшноор ульж,
Зулзаган модод үндсээрээ булга унах бүрд
Би үхдэг!
Нойрмогхон Монголоос минь хаа тэртээ
Номхон далайд хөлөг живэхэд,
Зүс мэдэхгүй хэн нэгэн, хаа нэгтээ,
Зүрх нь цохилохоо зогсоход,
Нэр нь газрын зурагт тэмдэглэгдээгүй
Нэмэхэд нэмэгдэхүүнгүй, хасахад хасагдахуунгүй
Нэг жижигхэн аралд газар хөдөлөхөд,
Адгийн наад зах нь,
Аглаг хээрийн аниргүйг
Ангийн буун дуу цочооход л
Би үхдэг!..
Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!
Энэнээс ч илүү хэцүү нь,
Нэг насанд,
Нэг л удаа үхдэг хүмүүстэй
Өдөр бүр амьд явах
Бүүр аймшигтай байдаг!..

Wednesday, April 17, 2019

Ном яаж хэвлүүлэх вэ

Бичсэн сэтгүүлч Шуурайн Солонго
1. Зохиол бүтээлээ маш сайн шигшиж бэлдэнэ. 150 шүлгээс 80 шүлэг, 50 өгүүллэгээс 25 өгүүллэг авах нь ч бий. Энэ нь юу өгүүлж буй юм бэ гэхээр бичсэн болгон чинь шүлэг биш, тэгээд номонд орох шаардлага хангаагүй байдаг гэсэн үг.
2. Дараа нь маш сайн редактор олж, үг үсгийн алдаанаас гадна утга зүйн алдаа, нуршилт зэрэг алдааг засуулнаа. Бас аль бүтээл орох, алийг хасахыг тэр хүн шийднэ гэсэн үг. Цол эрэмбэтэй том зохиолчоос илүү сэтгэл гаргаад, өөрийн мэт засаад өгөх хүн чухал байдаг. Редакторын зассан хувилбарыг авч дахин өөрөө шүүн тунгаана. Засалтыг зөвшөөрөхгүй бол дахиад өөр хүн лүү явж болно. Ер нь уран зохиол мэддэг хэдэн ч хүнд уншуулж, зөвлөгөө авч болно шүү. Сайн редакторт мөнгө төлдөгийг мартуузай.
3. Одоо л хэвлэж болно гэсэн даруй өмнөтгөл бичиж өгөх хүмүүний эрэлд гарна. Энэ хүн бүтээлийг чинь үнэлж цэгнэж, номыг чинь худалдан авах хүнд өөрийг чинь тодорхой танилцуулах үүрэгтэй. Олны танил нэр хүндтэй хүн байх, эсвэл редактор чинь энэ үүргийг гүйцэтгэж болно. Сайн өмнөтгөл ер нь номын борлуултанд нөлөөтэй л байдаг.
4. Өмнөтгөлөө зохиолдоо хавсарган одоо хэвлэх үйлдвэр лүү явна. Анх ном гаргаж буй хүн бол 300 хувиас дээш хэвлүүлж хэрэггүй бөгөөд дундаж үнэтэй, сайн чанарын хавтас, цаастай газар байхад болоод явчихна. Шууд олон тоогоор хэвлэлгүй, зарагдаж дууссан хойно дахин хэвлүүлж болдогийг анхаарна уу. 300 ширхэг ном хамгийн багадаа саяас дээш л төгрөгөнд багтаж хэвлэгддэг.
Хэвлэлтийн үнээ тохирч, хэвлэлийн эхээ бэлдүүлээд цаасан дээр буулгуулан дахин хянан засварлана. Редактортаа дахин уншуулах буюу монгол хэлний багш хүнээр ч хянуулж болно.
Үг үсгийн алдаатай хэвлэгдсэн, мессежний хэллэгтэй номыг уншигч сөхөж хараад ноорог хэмээн үзэж огт худалдан авдаггүйг сануулах юун. Цагаан цаасан дээр үг үсгийн алдаатай шүлгэнцэр хэвлүүлчихээд өөрийгөө зохиолч гэж нэрлэвэл өөрийн чинь нэр төр, цаашдын карьерт чинь л муу. Тиймээс огт хэвлүүлээгүй нь дээр.

5. Усыг нь шавхаж шавхаж номоо хэвлэхийг зөвшөөрсөн үедээ Интер номын дэлгүүрийн арын хаалганд буй ISBN коод өгдөг газраас 10,000-аар коод авч номын дотор нүүр болон арын хавтсанд баар коод болгон байрлуулдаг. Үүнийг мартвал ямар ч дэлгүүр номыг чинь хүлээж авахгүй, хил гаалиар ч гаргадаггүй болохыг санаарай.
Оюуны өмчийн газар очиж Зохиогчийн эрх ч авч болно. Тэнд бүтээлээ тодорхой хэмжээний мөнгөний хамт өгч, долоо хоногийн дотор таны бүтээл болохыг баталгаажуулдаг. Гэвч үүнийг олон ангит кино зохиол болон томоохон хэмжээний маргаан мэтгэлцээнтэй бүтээлд авна уу гэхээс шүлэг өгүүллэгийн номонд онц шаардлагагүй.

6. Ном хэвлэгдэн гарч ирмэгц оршин суугаа дүүргийнхээ Татварын алба руу очиж Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэл дэвтэр авнаа. Албан байгууллага бол тэр дагуу хөөцөлдөнө. Энэ дэвтэр үгүй бол номыг чинь дэлгүүрүүд хүлээн авахгүй. Энэ дэвтрийг авахад 2% зураг, иргэний үнэмлэхний хуулбар, татвар төлж байгаагүй бол дундажаар 20,000 төгрөг төлдөг.
7. За номоо гол чухал хэдхэн дэлгүүрт тавих хэрэгтэй. Жижиг олон дэлгүүрт тавихад нүүж алга болох, номын чинь тооцоог бодохгүй байх зэрэг эрсдэлтэй. Их дэлгүүрт номоо тавихын тулд Номингийн төв салбарт очиж, шинээр гэрээ хийн баар коодоо баталгаажуулдаг.
Хуучин хэрэглэгч бол зөвхөн баар коодоо баталгаажуулж, бүх Номингийн салбарт өгөх эрхтэй болно.
Ингээд гол хэдэн дэлгүүрт номоо аваачиж өгч, хэд дэхь өдөр тооцоо хийдэгийг, байрлалыг падаан дээрээ бичиж, падаанаа сайтар хадгална. Шүлгийн ном бол 5, үргэлжилсэн үгийн бүтээл бол 10 гэх мэтээр дэлгүүр болгон өөр авалттай бөгөөд олон салбартай дэлгүүр олныг авахын сацуу номын чинь үнээс 25-30 хувийг номыг зарж борлуулсаны үйлчилгээнд авдагийг бодолцоорой.

8. Номоо түгээн тараасаны дараа номын нээлт хийх эсэхээ шийднэ. Нээлт хийхгүй ч байж болох бөгөөд номын дэлгүүрт баяр хийхэд 1 цаг нь 50,000 гэхчлэн үнэтэй байдаг төдийгүй номын нээлтийг сурвалжлах телевизийнхэн үнэтэй, ширээ засах, анонс сурталчилгаа шаардах зэрэг нэмэлт зардлууд ихээр гарна.
9. Ийнхүү номоо дэлгүүрт тавиад одоо хэр сурталчлаж олонд таниулах ажил өөрт чинь үлдэнэ. Олон уншигчтай болохын тулд ном чанартай л байх учиртай төдийгүй мэргэжлийн түвшинд хийгээгүй номыг зарж борлуулах гэлгүй хувиараа бэлэглэх, гар дээрээсээ зарах, захиалгын дагуу хаягаар хүргэж өгөх зэрэг арга хэрэглэвэл тохиромжтой.
Анх номоо гаргаж буй хүнд бэлэглэх гэж нэг сул тал гарах бөгөөд энэ нь номыг чинь ямар ч ашиггүй болгож, олон өдрийн хичээл зүтгэл чинь талаар өнгөрөх аюултай. Тиймээс өөрт чинь шүүмж бичиж өгч чадах зохиолчдод л бэлэглүүштэй. Мөн Зохиолчдын хороон дээр гарсан ном бүрээс 2 хувиа өгдөг, Төв номын санд 5 ширхэгийг хадгалуулдаг юм билээ. Зохиолчдын эвлэлд хоёр ном гаргасан хүнд элсэх боломж олддог юм шүү. Бас өөрийн номноос арван хувийг огт байхгүй мэт цааш хадгалаарай. Учир нь өөртөө нэг ч хувь номгүй үлдсэн зохиолчид байдаг.
Эхний номноос ашиг олох нь бага төдийгүй аз таарвал уншигчидтай л болдог. Ном нэг бүрийн хэвлэсэн үнэ, дэлгүүрийн шимтгэлийг хасч, өөрт чинь үлдэж буй нь ашиг. Гэвч ном судар нь мөнгө олдог хэрэгсэл биш тул ийм зорилгоор хэвлүүлэх гэж буй бол бүтэхгүй болов уу. Энэ замаар гагцхүү зүрх сэтгэлээ уран зохиолд мянган хувь өгсөн хүн л замнадаг учиртай.
Хатуухан хэлэхэд таньд Яруу найрагч, зохиолч гэсэн сайхан алдар л үлддэг. Сайнаас сайн руу гэх дүрмээр мацаж явсан бол хайрлан хүндэтгэх олон уншигч бас үлдэнэ. Номын цагаан замаар орсон хүн архи дарс, мөрийтэй тоглоомоос хол явж, хэрүүл хараалын үг хэрэглэж болдоггүй. Яагаад гэвэл номын цагаан буян үргэчихдэг номтой юм билээ.
Хамгийн чухал нь юу вэ гэвэл САЙН ЗОХИОЛ, САЙН РЕДАКТОР, САЙН РЕДАКТОР л чухал гэж хэлье дээ.

Saturday, April 6, 2019

Эхнэрийн хайр

Орчуулсан С.Зоригтбаатар
Намайг гэртээ ирэхэд эхнэр маань оройн хоол хийж үйлчлэв. Би түүний гарыг атгаад “чамд хэлэх нэг юм байна” гэж хэллээ. Тэр суугаад чимээгүйхэн хоолоо идэв. Би түүний нүднээс гунигийг нь ахиад л мэдэрлээ. Гэнэт би яаж амаа нээж үг хэлэхээ мэдэхээ болив. Гэвч би өөрийн юу бодож байгааг түүнд хэлэх хэрэгтэй байв. Би гэр бүлээ цуцлахыг хүсэж байна. Энэ санаагаа би эвтэйхнээр түүнд хэллээ. Тэр миний хэлсэн үгэнд уурлаагүй юм шиг намуухнаар “яагаад?” гэж асуув. Би түүнд хариулахаас зайлхийв. Тэр үүнд уурласан. Тэр бариж байсан савхаа шидээд, над руу хашхиран “чи эр хүн биш” гэв. Тэр орой бид бие биентэйгээ юу ч дуугарсангүй. Тэр уйлаад л байв. Тэр бидний гэрлэлтэнд ямар асуудал байгааг хайж олохыг хичээж байгааг би мэдэж байлаа. Гэвч би түүнд биднийг салахад хүргэсэн ямар шалтгаан байгааг сайн тайлбарлаж чадахгүй байв. Тэр миний зүрхийг Жэйнд алдсан. Би түүнийг аль хэдийн хайрлахаа болисон. Зүгээр л түүнийг өрөвдөж байлаа.

Monday, January 21, 2019

Өртөө улаа

Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн бөгөөд үүгээрээ дэлхийд гайхуулдаг билээ. Нүүдлийн соёл иргэншил гэдэг нь бүдүүлэг, зэрлэг нийгэм огт бус, харин өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн зарчимтай, амьдралын онцлогтой, цагийн баримжаатай нийгэм юм. Суурин соёл иргэншлээс олон талаар ялгаатай, давуу тал байна, бас сул талууд ч бий. дэлхийн иргэншлийн түүхийг ойлгохын тулд нүүдэлчин соёлыг заавал судлах ёстой билээ. Тиймдээ ч 1960 онд ЮНЕСКО-гийн дэргэд Төв Азийн иргэншлийг судлах төв байгуулагдаж байсан бололтой.
Олон олон үеийн турш говь нутгийн овог аймгууд аливаа хэл мэдээг морьтой элч нэг газраас нөгөөд хэл хүргэдэг. Нүүдлийн соёл иргэншлийн нэг чухал алба нь өртөө улаа юм. Өртөө нь үүссэн цагаасаа эхлэн цэргийн хатуу сахилга, нарийн зохион

Thursday, January 10, 2019

Онги гол

Онги голын ай сав нь газарзүйн байрлалын хувьд Монгол орны төв хэсэгт буюу Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян- Улаан, Тарагт, Арвайхээр, Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган сумдын нутаг дэвсгэрийг хамран оршдог. Газрын гадаргын хувьд хангай, тал хээр, говь гэсэн 3 бүс хосолсон өвөрмөц тогтоцтой. Онги голын дээд бүс нь голын усны хагалбарын хамгийн өндөр цэгүүд болох далайн төвшнөөс 1800-2000 метрийн өндөрт байрлах Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр сумдын нутаг хамрагдах бөгөөд төв урсгал болон цааш урсана. Харин доод бүс нь голын голидорлын дагуу далайн төвшнөөс дээш 950-1600 метрийн өндөрт орших Өвөрхангай аймгийн Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Мандал- Овоо сумдын нутагт харъялагдах бөгөөд Мандал-Овоо , Булган сумдын заагт орших Улаан нуурт цутгадаг.

Tuesday, January 8, 2019

Грекийн бурхад

Грекчүүдийн хувьд бурхад нь хүн шиг л байсан бөгөөд харин ухаалаг, төгс байжээ. Грекийн бурхад хоорондоо бас тийм ч эв түнжинтэй байсангүй... нилээн ууцгаадаг, бие биетэйгээ сүүлэрдэг, хэрүүл зодоон үүсгэдэг байцгааж. Гэхдээ л тэд тэнгэрлэг байлаа. Бурхад нь тэдэнд хагас бурхан, хагас нь хий биет хэлбэрээр төсөөлөгддөг. Тэдгээр нь дэлхий даяар тархан хүмүүст орчин тойронд болж буй сайн, муу үйлийг засаж залруулж байдаг мөн байгалийн гамшиг, гал усны аюул, ургац хэр сайн гарцтай байх зэрэгийн ард ямар нэгэн туслах хүчин буюу бурхадын хүч байдаг гэдэгт итгэдэг байв. Тэнгэр, тэнгис далай зэрэг байгалийн үзэгдэлүүдийг ажиглан эерэг харилцаа үүсгэн далай бөгөөд салхины хүч чадалыг хүндлэн дээдэлдэг байв. Зуу зуун өөрийн үүрэгтэй бурхадыг грекчүүд мэддэг байлаа... өвчтөй хүн, үхэлийн ирмэгт тулсан хүн, эсвэл оройн хоол хүнс хэрэгтэй байгаа нэгэн, аялалд гарах гэж байгаа хүн хамгаалалт хүсэх зэрэг үйлдлүүдийг таарсан бурханд нь зальбирч, өргөл өргөх нь грекчүүдийн хувьд чухал байлаа. Мөн асуудалийнхаа учир шалтгааныг тогтооход төхөм болох үүднээс харгалзах сүмд нь очин лам хуврагад нь хандаж зөвхөн тэр үйлэнд нь уламжлан анхаарал тавьдаг байсан. Олон бурхадын хооронд гүйлдэх грекчүүдийн амьдрал их ачаалалтай байсан байх. Гэсэн хэдий боловч эцсийн дүнд зорьсон ажил үйлс бүтдэг гэж итгэж байжээ. Апполлогийн сонсохыг ч хүсээгүй хүсэлтийг афродита боломжтой болгох жишээний. Эдгээр нь тэднийг уян хатан ухаалаг байдалд суралцуулсан байх.
Ингээд эртний Грекийн түүх, соёлын олон домогуудын эх. Бурхадынх нь тухай товч өгүүлий.