Хуудас
Search This Blog
Wednesday, August 19, 2026
Saturday, July 4, 2026
Зураачийн нийлүүр
Sunday, August 27, 2023
"Сарны сонат" ба хог тээврийн тэрэг
Sunday, June 11, 2023
"Онгийн хөвөөнд" шүлэг. Т. Саранчимэг
Sunday, March 27, 2022
Гүүний үрс гаргахын цацал
Tuesday, March 8, 2022
...Ай хө, морин хуур минь
Монголчууд бидний сэтгэлийн хань аа...
Энэ дуу хааяа санаанд орж ирэхэд чи бодогдож, чиний тухай дурсаж суухад бас энэ дуу санагддаг...
Монгол хүний хувьд морин хуурын эгшиг баяр хөөртэй төдийгүй хатуу бэрх уйтгар гунигтай цаг мөчид сэтгэлийг нь илааршуулах ид шидтэй байдаг шиг. Хэдэн зуунаар яаран сандран бас айвуу тайвуу ч нүүхдээ олон юм хаясан, гэхдээ хуураа гээсэнгүй. Ямар ч сод ухаантан аргадаж тайтгаруулж чадахгүй цагт түүний эгшиг л өр зүрхнийх нь уг мухарт хүрч, эргэж хургасан хүйтэн жаврыг нь үлддэг байсан болов уу.
Сэтгэлийн хань гэдэг...
Чамайг таньдаг болсоор жил шахам л болсон байх. Гэвч хорь, гучин жил болсон танил, найзуудын дэргэд чи минь зүрхэнд, тэрнээс илүү сэтгэлд хамгийн ойр хүн болчихож. Би өөрийгөө Монголчуудтай зүйрлэвээс чи морин хуур юм уу даа.
Бараан манан дунд бие минь ганцаар үзэгдэвч сэтгэлд нэг хүн байдаг. Тэрбээр үг хэлэхгүй үедээ ч амар амгалангийн үлгэр хүүрнэж, түмэн бээрийн чанад оршивч толгой гудайхад гар нь түшдэг.
Орчлонг тэр чигээрээ түнэр харанхуй гэж төсөөлөхөөс, тэр бодолдоо шингэж тарчлан одохоос торгоож байдаг хэдхэн гэгээн зүйлийн нэг нь ЧИ!
Миний сэтгэлийн хань минь...
Хэзээ ч тасрахгүй эгшиг минь...
2022-03-08
Tuesday, January 18, 2022
Ж.Ариунаа (Өвөр Монгол)
Эндхийн хэрэм хутга мэс –
Хутга мэсийн бэхлэлттэй. Энд эрүүл ухаантай байна гэдэг Солиотой байхаас өрөвдөлтэй. Энд нар урт улаан хэлтэй, сар цав цагаан хэлтэй Навчист үхэлгүй Надад зөрүүдлэхээс өөр авьяасгүй. Эндхийн шүлэгчээс үг нь үргэдэг Энд үхлээс бусад нь бүгд үхэл Эндхийн ноход хуцахдаа Урьд нь хүн байснаа хэлж ядан Удаан гэгч нь ульдаг – Нохдын цөхрөл тийм. Энд эрх чөлөөнөөс бусад нь эрх чөлөө Энхжин, эрлэг хоёр Өдөржин шатар тоглоод, шөнө нь цүү хаядаг. Энд эмэгтэй хүн байна гэдэг Эх байхын нэр биш Эхнэр байхын нэр биш Эгч дүүс охид байхын нэр биш, Энд од бүхэн нүд Нүд бүхэн шүд.Л.Далайцогт (Өвөр Монгол)
Яг л манай гудмын гахай нядлагч эрийн
Мушгай шар шүд шиг шаргал байшингуудтай... Гудамжны захад өөрийг минь Хог болтол муулж суух хөгшидтэй Энэ гудамжинд Нөгөө гахай нядлагч эрийн мойног хуруунууд шиг Эвдэрч хуучирсан байшингийн саравчнаас Бороо дуслахад Уйтгар гуниг минь шинээр төрдөг... Яг л манай гудмын гахай нядлагч эрийн Хүйтэн гэрэл татуулсан хутга шиг Сарны гэгээнд Шүлэг бичих, дуу гинших минь Уйтгартай санагдвал... Яг л амь тавьж буй Нөгөө гахайн нүднээс ойх Эцсийн гэгээ бүгэх мэт болоод Лаагаа унтраанам. Яг л манай гудмын гахай нядлагч эрийн Бордооны гахай, бордооны гахай... мэт хувь тавилантайгаа Эсэргүүлдэн өрсөн тэмүүлэвч... Өөрийг минь чарлаагуулан Гудамжны ам өөд чирэх Нөгөө гахай нядлагч “эр” буюу. Манай гудмын гахай нядлагч эрийн Бордооны гахайд зовлонг нь, зовлонгоо хуваалцах Хэдэн сайхан үг хэлчихье гэхэд үг ч олддоггүй Хөндий хоосон, уй гашуу “Гудамж” минь.Wednesday, April 28, 2021
Анимейшн
Monday, April 12, 2021
Sunday, July 26, 2020
Үнэгүй ном бүхий вэб сайтууд
Friday, July 10, 2020
Windows 8.1 CD дээр бэлдэх
Sunday, July 5, 2020
Лью Баньнун
Хэрхэн түүнийг эс үгүйлэх вэ?
Сэмжин үүлс тэнгэрт хөвнө, сэвшээ салхи талаар зугаална
Ай!
Үсийг минь салхи илбэнэ, үгүйлэхгүй байж яаж сурах вэ, түүнийг?
Сарны гэрэл далайд дурлана, далайн ус сарыг энхрийлнэ.
Ай!
Үлэмж тунгалаг энэ болор шөнөөр үгүйлэхгүй байж яаж сурах вэ, түүнийг?
Усны мандалд навчис хөвнө, улбар загас дотор нь сэлнэ.
Ай!
Хараацай чи надад юу өгүүлнэ вэ?
Харин би түүнийг хэрхэн эс үгүйлэх вэ?
Хатсан модод жихүүн салхинаа найгана, хээрийн түймэр тэнгэрийн хаяанд цоролзоно.
Ай!
Sunday, January 26, 2020
Өргөн хэрэглэгддэг сайтууд. Widely used sites
https://getintopc.com/
/https://www.4shared.com/
http://filehippo.com/
https://www.mediafire.com/
Торрент сайтууд. Torrents sites
https://thepiratebay.org/index.html
https://kickasstorrents.to/
https://torrentzeu.org/
https://zooqle.com/
https://extratorrent.si/
https://www.limetorrents.cc
Кириллээс монгол бичиг рүү хөрвүүлэгч
http://trans.mglip.com/CyrillicC2T.aspx
Монголын түүхийн тайлбар толь
https://mongoltoli.mn/history/
Зургийг /jpeg/ pdf рүү хөрвүүлэгч
https://smallpdf.com/jpg-to-pdf
Модель зурах сайт
https://www.posespace.com
Friday, December 6, 2019
ДИВААЖИНД
Дурлалын дурсамж дэндүү мөр даран тарчлааж
Диваажинд би тэсгэлгүй газрыг санагалзан уйлна.
Дахин чамтай учрах үес хуучин янаг үгсийг
Далдалж яахин чаднам би.
Гоо сахиулсан тэнгэрүүд бүжиглэн нисэлдэх тэнд,
Гурамсан хөгжим, сараана, сүмийн найрлын тэнд,
Гуниггүй бүхний тэнд гунигт нүдэндээ би
Гэлмүүн харцыг чинь үзнэм.
Гоёмсог диваажингийн явдлыг гунигтай мушийн үдэж
Голшиг уран охидын дунд – газрын би
Ганцаар харь, чамтай байснаа тэчъядан санаж
Газрын тухай гашуудан уйлна.
Дэндүү дурлалын дурсамжид мөр гудайн тарчилсаар
Дуусах мөч ирнэ – нулимсаа би нуухгүй.
Тэнд ч, энд ч - дахиад хаана ч учрахын хэрэггүй
Тэрхэн учирлын төлөө л диваажинд би төрөөгүй.
1911-1912
Sunday, December 1, 2019
"Амьдрах сайхан" киноны түүх /"life is beatiful" movie/
Тэрээр 1941 оны 3-р сарын 7-нд Польшийн Сандомиерз хотын Еврейн хороололд нэгэн Еврей айлд мэндэлжээ. 1942 оны 6-р сард Честочова хотын гангийн үйлдвэрт Еврейчүүдийг албадан ажиллуулахаар нацистууд баривчилгаа явуулж, түүний гэр бүлийг авж явсан байна.
Харин ажиллах боломжгүй өндөр настан болон хүүхдүүдийг хорт хийн камерт оруулж олноор нь амийг нь хороож байлаа. Иосеф хүүг аав нь подвалд нууж чадсан бөгөөд тэр үед хүү ердөө л 1 настай байсан юм. Хүү бүтэн жил хагасын турш хонгилд хархнаас хамгаалах мууртайгаа нуугддаг байжээ.
Аав, ээж хоёр нь түүнийг хооллохоор бууж ирэх үед л гэрэл хардаг байв. 1943 онд эмэгтэйчүүдийг Берген-Белсений бөөнөөр хорих лагер уруу шилжүүлсэн тул хүү аавтайгаа үлджээ. Удалгүй эрчүүдийг Германы аймшигтай Бухенвалд-ын хорих лагер уруу шилжүүлсэн бөгөөд энэ үед хүүдээ аав нь “ЭНЭ БОЛ ТОГЛООМ” гэж итгүүлж чадсан байна. 2нас 5 сартай хүүгээ ямар ч чимээ гаргахгүй томоотой байж чадвал ёотон өгнө гэж амлаад уутанд хийж ачаад замын турш хүүгээ бүү хөдлөөсэй гэж Бурханд залбирсаар явсан гэдэг.Бухенвалд-ын үхлийн хорих лагерт, хоригдлууд аав, хүү хоёрт ихэд тусалж байв. Хүүд талх авчирж өгч, хүү борооны усаар амь зогоож байлаа.Хүү ер чанга яридаггүй байсан бөгөөд зөвхөн шивнэж ярина. Нэг удаагийн нэгжлэгээр хүү баригдчихжээ. Нацистын харгалзагч өөрийн хүүтэй нь адилхан харагдсан тул өрөвдөөд өршөөсөн гэдэг. Аав нь түүнд хэрэв харуулд баригдвал хар шидтэн гарч ирээд аваад явна гэж айлгадаг байв. Тус хорих лагерт 20 орчим хүүхдүүдийг чадах чинээгээрээ нууж амьд үлдээж чадсаны дотор 4 настай нэрт кино зураглаач Стефан Цвейг хүү ч бас байсан гэдэг.
1945 онд дайн дуусахаас хэдхэн сарын өмнө Иосеф хүү санамсаргүй байдлаар хорих лагерын даргад баригдаж, аав нь түүний амийг гуйж салах ёс гүйцэтгэхийг зөвшөөрөөч гэж гуйсаар амьд авч үлдээж чадсан байна.Зүүн фронтоос дахин нүүлгэн шилжүүлэлт болох үед хүү 1945 оны 11-р сар хүртэл эмнэлэгт нуугдсан байна. Еврей эцэг Шляйфштейн, хүү Иосефийн хамт дайны дараа эхнэр Естерийгээ хайсаар байгаад олж чадсан юм.1947 онд Иосеф Янек Шляйфштейн хамгийн залуу дайны гэмт хэргийн гэрч болсон тухай протоколд тэмдэглэн үлдээжээ.Тэд гэр бүлээрээ 1948 онд АНУ-д нүүн ирж амьдарчээ. 80 дөхсөн Иосеф Янек Шляйфштейн өмнө нь энэ түүхээ хэвлэлийнхэнд ярьж өгч байгаагүй бөгөөд нэг л удаа ярилцлага өгсөн юм. Хэдий олон жил өнгөрсөн ч сэтгэл санааны маш хүнд байдалд ярилцлагаа дуусгасан гэдэг...
Аав хүн үр хүүхдээ амь насаараа дэнчин тавьж хайрлан өсгөдөг билээ. Ийм аавуудын тухай мянга мянган түүх хүн төрөлхтөнд бий...#
Friday, June 14, 2019
Алтан гургалдай \зулбаран гургалдай\
Sunday, May 26, 2019
Францийн алдарт дуучин Пиафийн хамгийн сүүлчийн нөхөр
Францын алдарт дуучин Эдит Пиаф хорт хавдраар өвдөн эмнэлэгт олон
хоногоор эмчлүүлэн байх үед түүнийг хайн 25 тай нэгэн залуу орж ирэв.Тэрээр өөрийгээ алдарт дуучны шүтэн бишрэгч хэмээн танилцан баглаа цэцэг бэлэглэсэн тэр өдрөөс эхлэн байнга эргэн ирж өдөр шөнийн аль нэгэнд түүнд туслан хамт байх болсон юм.
Дуучин бүсгүйгээс дуулах авьяас чадвараа хэрхэн хөгжүүлэх тухай асуух залуу хамт дуулах хүсэлтэйгээ хэлж цаашид дуучин болох мөрөөдлөө хэлсэн аж.
Өөрийн шийдвэрт үнэнч тэрээр эмнэлгийн урт өдрүүдэд байнгын туслалцаа үзүүлж байсаар мөн түүний хажуугаар сайн суралцаж байсаар, нэгэн өдөр алдарт дуучнаас өвлүүлсэн дуулах авьяасаа үзүүлэхээр нийтийн өмнө хослон дуулцгаав.
Тэр дуучинд хайртайгаа хэлснээр төдий удаан амьдрах насгүй эгчмэд бүсгүйтэй 1962 оны 9 сарын 23 нд гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг.
"ГАНЦ НАСАНД ОЛОН ҮХЭХ..."
Намар,
Ой шарлах бүрд би үхдэг.
Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!..
Хавар,
Шинэ ногооны үнэрээр
Хөгшин үнээ өеөдөх бүрд би үхдэг!
Хавсрага салхин догшноор ульж,
Зулзаган модод үндсээрээ булга унах бүрд
Би үхдэг!
Нойрмогхон Монголоос минь хаа тэртээ
Номхон далайд хөлөг живэхэд,
Зүс мэдэхгүй хэн нэгэн, хаа нэгтээ,
Зүрх нь цохилохоо зогсоход,
Нэр нь газрын зурагт тэмдэглэгдээгүй
Нэмэхэд нэмэгдэхүүнгүй, хасахад хасагдахуунгүй
Нэг жижигхэн аралд газар хөдөлөхөд,
Адгийн наад зах нь,
Аглаг хээрийн аниргүйг
Ангийн буун дуу цочооход л
Би үхдэг!..
Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!
Энэнээс ч илүү хэцүү нь,
Нэг насанд,
Нэг л удаа үхдэг хүмүүстэй
Өдөр бүр амьд явах
Бүүр аймшигтай байдаг!..










