Хуудас
Search This Blog
Tuesday, June 20, 2017
Монгол баатрын баримлууд Mongolian Legends
Thursday, June 15, 2017
Рейчел охины түүх
Хүмүүс
зарим нэг нүд хальтрим дүр зургийг харсан ч хараагүй, сонссон ч
сонсоогүй юм шиг өнгөрдөг. Хэрэв өөрт тохиолдоогүй л бол. Тэгвэл нэгэн
бяцхан охины тухай түүхийг өгүүлье. Түүнийг Рейчел гэдэг бөгөөд есөн
настай байхдаа хорвоогийн мөх бусыг үзүүлжээ. Рейчелийг есөн нас хүрэх
гэж байхад амьдардаг Сиэтл хотод нь "Charity water" хүмүүнлэгийн
байгууллагын тэргүүн Скотт Харрисон лекц унших гэж иржээ.
Тус лекцэнд тэрээр ээжтэйгээ очсон байна. Скотт Харрисон тайзан дээр
зогсоод байгууллагынхаа цэвэр усны хомсдолтой хэрхэн тэмцдэг талаар ярьж
эхлэхэд харанхуй заалан дотор сэтгэл нь хөдөлсөн Рейчел сууж байв. Олон
зуун туйлдсан хүмүүс бохир намаг, шалбаагаас өттэй, шавартай ус ууж
байгаа бичлэгийг охин анх удаагаа үзэж, энэ уснаас үүдэлтэй аюулт
өвчнөөс болж 4500 хүүхэд өдөр бүр үхдэг гэдгийг мэджээ. Энэ нь өдөр бүр
эрэгтэй эмэгтэй хүүхдүүд суусан 10 том нисэх онгоц газарт унаж сөнөж
байгаатай ижил юм. Улмаар хүмүүнлэгийн байгууллагаас зарлаж байгаа арга
хэмжээний тухай лекцэнд ирсэн хүмүүст зарлажээ. Тухайлбал, Тэдгээр зовж
шаналж буй хүмүүст туслах нэгэн аргыг тус байгууллага олсон байна. Энэ
нь хүн бүр төрсөн өдрөөрөө өөртөө мөнгө бэлэглүүлэх аж. Өөрийнхөө
төрсөн өдрийн бэлгэнд ирсэн мөнгийг цуглуулах юм. Рейчел ч тун удахгүй
болох гэж байгаа төрсөн өдрөө зүгээр нэг тэмдэглээд өнгөрөөхийг
хүссэнгүй. Ээжийнхээ тусламжтайгаар хүмүүнлэгийн "Charity water"
байгууллагын хуудсан дээр өөрийн хуудсаа нээжээ. Түүнийг таньдаг хүн
бүрийг төрсөн өдрөөр нь хүүхэлдэй, плать бэлэглэхийн оронд мөнгө өгч
хүүхдүүдийг аврахыг уриалжээ. Рейчел 15 хүн цэвэр ус уух боломжтой
болгохын тулд 300 ам.доллар цуглуулахыг төлөвлөв. Гэвч мөнгө нь зөвхөн
11 хүнд хүрэхээр цугласан байна. Рейчел сэтгэлээр их унаж, төрсөн өдөр
нь өнгөрч, хуудас нь ч хаагджээ.
Friday, June 9, 2017
Д.Нямсүрэн
Өвдгийг тань дэрлээд зүүрмэглэжээ, би
Өвдгийг тань дэрлэлээ, хонгор минь
Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ
Үсийг тань үнэрлэлээ, хонгор минь
Үүлэн уулын цэцэгс ингэж анхилдаг биз ээ
Гоо хоёр хөлийг тань үзлээ, хонгор минь
Гол ус ийм намуухан урсдаг биз ээ
Гоц хасын ялгарах сарны гэрэл дунд тэгээд
Гойд амтлаг улаан нэг лийр боловсордог биз ээ
Хуучирсан үгс
АВАЙ -Хадамд очсон авхай. – Эхнэр хүний хүндэтгэл
АВИШИГ -Хааныг ширээнд суулгахад ариутган угаах рашаан
АВЛИС -Ад шулам, буг, муу юм
АВХАЙ Эмэгтэй хүнийг хүндэтгэл, язгууртны охин
АВЧИН Авд гарагсад
АГАС Хатдын хүндэтгэл
АГДАМ Баттай, чийрэг хүчтэй
АГЗАМ Харвах зэвсэг

Saturday, May 27, 2017
Monday, May 8, 2017
Анна Ахматова
Последний тост
Байдгаа тонуулсан орон гэртээ харуусахын учир,
Бачим хохь амьдралдаа хорсохын учир,
Хоёулаа суугаа ч ганцаардахын учир,
Хонзогнож үнссэн уруулд мэхлэгдсэний учир,
Хохимой хүйтэн харцанд дагжихын учир,
Хорвоо хахир агаад гүжрийн учир,
Хотлыг аврагч Бурхан эс аварсны учир
Үнэнээ хэлэхэд
Үүрд чамайг дурсахын учир
Үгээ барж, сүүлчийн хундагаа хөнтөрье.
**************************
Орчуулсан:Т.Аззаяа
Хазайсан оройтой чимээгүй сүм,
Хар хэрээнүүдийн чихарсан хоор дуу,
Галт тэрэгний шүгэлдэх чимээ,
Гяндангаас дөнгөж суллагдсан эр шиг
Газарт ядрангуй зогсох хус мод
Ариун Библийн
Ариун моднуудын хоорондох
Шөнө дундын нууц хурал,
Хэн нэгний зүүднээс сэмхэн гарч ирсэн
Сэлүүрт завьны үзэсгэлэнт сүйрэл...
Өнөд намайг хүссэнээс минь ч удаан амьдруулж чадах
Өнгөрснөөсөө авч үлдсэн үнэт эрдэнэсүүд
Өшөө хорслоор дүүрсэн дурсамжууд минь...
Цагаан нунтгаа талаар нэг тараасан өвөл цагийн
Цантсан манантай ертөнц нь тэнгэрийн хаяанаас ч
Цаашаа үргэлжилж үзэгдэнэ.
Биднийг л явчихвал энд хэн ч, юу ч үлдэхгүй гэж
Би урьд нь итгэдэг байсан юмсан...
Гэтэл тэр цонхны цаана сэлгүүцэнгээ
Нэрийг минь дуудаж буй
Нэгэн хэн болж таарна вэ?
Мөстсөн цонхонд нүүрээ наагаад
Мөчир шиг гараар даллах тэр хэн юм бэ?
Асуултанд минь хариулт өгөх шиг
Наранд цохиулсан
Навсархай хувцас
Толинд хараад бүжиглэж эхлэв.
***********************

Sunday, May 7, 2017
Монголын шувууд. Mongolian birds
Saturday, May 6, 2017
Японы уран зураг. Ikenaga Yasunari
Thursday, May 4, 2017
Татар хэмээх нэрийн тухай
Б.Батсүрэн
Татар хэмээх нэр болон татарчуудын гарал үүслийн тухай хоёр гурван янзын санал байдаг.
I. Францын эрдэмтэн Ж.-П.Абел-Ремюза 1820 онд Тартарыг (Төв Ази) нэгэн үе эзэгнэж явсан Жуаньжуань (Жужан)-ийг бас тэд нарын нэг эзний нэрээр Дадань эсвэл Дада гэдэг. Энэ үгийг Татартай адилтгаж болно гэж үзжээ. Энэ саналыг 1845, 1846 онд

Saturday, April 29, 2017
Шинэ Монгол үзэл ба нармай Монгол үзэл
Дөлгөөн
Хүн төрөлхтний хөгжил XXI зууны босгон дээр ирэхийн зэрэгцээ дэлхийн улс гүрэн томоохон язгуур угсаа бүхий үндэстэн бүр өөрийн үндэстний нийтлэг эрх ашиг, оршин тогтнох хөгжлийн стратег бодлогоо (байлдах бодлого) эргэн харж цоо шинэ тогтолцоо бүтээлч чиг хандлагыг тусгах боллоо. Энэхүү стратег бодлогын цоо шинэ эш баримтлалууд хуучин ЗХУ задран унаж хүйтэн дайн эцэс болж (онолын хувьд) глобалчлах (дэлхийчлэл) мэдээллийн цахим үе, цаг хугацаа, орон зайн тухай сонгодог ойлголтод туйлбартай хувьсгал хийж байгаа үетэй давхцаж байгаагаараа өвөрмөц шинж чанартай юм. Гэвч энэхүү өвөрмөц өөрчлөлтүүдийн хажуугаар бас нэг нийтлэг үзэгдэл ажиглагдаж байгаа нь “бага буурай” гэх үндэстнүүдийн язгуур эрх ашгийн нэгдэл үүнээс урган гарч байгаа үндэстний эрх чөлөө сэргэн мандалтын үйл хэрэг мөн. Асар хурдацтай түгэн дэлгэрч байгаа энэ үйл явдал нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж байна. Ийнхүү Ази, Еворпыг нийлэнхэд нь хамарч байгаа үндэстнүүдийн сэргэн мандалд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тэмцэн олох зүй ёсны үйл хэрэг нь ардчилал хүний эрхийг дээрэлхэх манай гаригийн хүн зоны эрхэм нандин үзэл бодол лугаа язгуурын шүтэлцээтэй болж байгаад түүний ирээдүйн үнэ цэнэ оршино. Хоёр их ертөнцөд хуваагдан талцаж байгаа үед эдгээр “жижиг буурай” гэгдэх улс үндэстнүүд нэг бол эрх чөлөө тусгаар тогтнолоо алдаж, үгүй бол аль нэг хүчирхэг этгээдийн дагуул улс болж өөрийн өвөрмөц төрх, бие дааж үндэстнээ хөгжүүлэх бүхий л боломжоор хаагдмал байлаа. Одоо нэг талаас өөрийн гэсэн байр суурь, хөгжлийн зүй тогтнолоо олохын төлөө (жижиг буурай) улс үндэстнүүдийн зүгээс хийж байгаа эрчимт үйл ажиллагаа сэргэж нөгөө талаас томоохон улс гүрэн, цэрэг улс төрийн эвслүүд ч ялгаагүй өөрийн гэсэн бодлоготоо зохицуулалт хийж эхлээд байна. Цаг хугацааны хувьд сүүлийн арван жилийг хамарч байгаа дэлхий нийтийн чанартай шилжилтийн ийм үйл явц нь цаашид адаглаад хориод жил үргэлжлэх төлөвтэй байна. “Боломж” гэдэг өөрөө цаг хугацаа, бүтээх эвдэх үр дагаварыг хамт агуулж байдаг. Энэ утгаараа өнөөгийн “Шинэ Монгол” үзэл хийгээд нармай Монголын үзлэээс алийг нь сонгох вэ гэдэг асуудал аяндаа урган гарч байна.

Subscribe to:
Posts (Atom)