Хуудас

Search This Blog

Thursday, June 15, 2017

Рейчел охины түүх

        Хүмүүс зарим нэг нүд хальтрим дүр зургийг харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрдөг. Хэрэв өөрт тохиолдоогүй л бол. Тэгвэл нэгэн бяцхан охины тухай түүхийг өгүүлье. Түүнийг Рейчел гэдэг бөгөөд есөн настай байхдаа хорвоогийн мөх бусыг үзүүлжээ. Рейчелийг есөн нас хүрэх гэж байхад амьдардаг Сиэтл хотод нь "Charity water" хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн Скотт Харрисон лекц унших гэж иржээ. Тус лекцэнд тэрээр ээжтэйгээ очсон байна. Скотт Харрисон тайзан дээр зогсоод байгууллагынхаа цэвэр усны хомсдолтой хэрхэн тэмцдэг талаар ярьж эхлэхэд харанхуй заалан дотор сэтгэл нь хөдөлсөн Рейчел сууж байв. Олон зуун туйлдсан хүмүүс бохир намаг, шалбаагаас өттэй, шавартай ус ууж байгаа бичлэгийг охин анх удаагаа үзэж, энэ уснаас үүдэлтэй аюулт өвчнөөс болж 4500 хүүхэд өдөр бүр үхдэг гэдгийг мэджээ. Энэ нь өдөр бүр эрэгтэй эмэгтэй хүүхдүүд суусан 10 том нисэх онгоц газарт унаж сөнөж байгаатай ижил юм. Улмаар хүмүүнлэгийн байгууллагаас зарлаж байгаа арга хэмжээний тухай лекцэнд ирсэн хүмүүст зарлажээ. Тухайлбал,  Тэдгээр зовж шаналж буй хүмүүст туслах нэгэн аргыг тус байгууллага олсон байна. Энэ нь хүн бүр  төрсөн өдрөөрөө өөртөө мөнгө бэлэглүүлэх аж. Өөрийнхөө төрсөн өдрийн бэлгэнд ирсэн мөнгийг цуглуулах юм. Рейчел ч тун удахгүй болох гэж байгаа төрсөн өдрөө зүгээр нэг тэмдэглээд өнгөрөөхийг хүссэнгүй. Ээжийнхээ тусламжтайгаар хүмүүнлэгийн "Charity water" байгууллагын хуудсан дээр өөрийн хуудсаа нээжээ. Түүнийг таньдаг хүн бүрийг төрсөн өдрөөр нь хүүхэлдэй, плать бэлэглэхийн оронд мөнгө өгч хүүхдүүдийг аврахыг уриалжээ. Рейчел 15 хүн цэвэр ус уух боломжтой болгохын тулд 300 ам.доллар цуглуулахыг төлөвлөв. Гэвч мөнгө нь зөвхөн 11 хүнд хүрэхээр цугласан байна. Рейчел сэтгэлээр их унаж, төрсөн өдөр нь өнгөрч, хуудас нь ч хаагджээ.

Friday, June 9, 2017

Д.Нямсүрэн
                 
 Өвдгийг тань дэрлээд зүүрмэглэжээ, би



Өвдгийг тань дэрлэлээ, хонгор минь
Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ
Үсийг тань үнэрлэлээ, хонгор минь
Үүлэн уулын цэцэгс ингэж анхилдаг биз ээ
Гоо хоёр хөлийг тань үзлээ, хонгор минь
Гол ус ийм намуухан урсдаг биз ээ
Гоц хасын ялгарах сарны гэрэл дунд тэгээд
Гойд амтлаг улаан нэг лийр боловсордог биз ээ


Хуучирсан үгс

АВАЙ -Хадамд очсон авхай. – Эхнэр хүний хүндэтгэл
АВИШИГ -Хааныг ширээнд суулгахад ариутган угаах рашаан
АВЛИС -Ад шулам, буг, муу юм
АВХАЙ Эмэгтэй хүнийг хүндэтгэл, язгууртны охин
АВЧИН Авд гарагсад
АГАС Хатдын хүндэтгэл
АГДАМ Баттай, чийрэг хүчтэй
АГЗАМ Харвах зэвсэг

Monday, May 8, 2017

Анна Ахматова

Последний тост

Байдгаа тонуулсан орон гэртээ харуусахын учир,
Бачим хохь амьдралдаа хорсохын учир,
Хоёулаа суугаа ч ганцаардахын учир,
Хонзогнож үнссэн уруулд мэхлэгдсэний учир,
Хохимой хүйтэн харцанд дагжихын учир,
Хорвоо хахир агаад гүжрийн учир,
Хотлыг аврагч Бурхан эс аварсны учир
Үнэнээ хэлэхэд
Үүрд чамайг дурсахын учир
Үгээ барж, сүүлчийн хундагаа хөнтөрье. 


**************************



Орчуулсан:Т.Аззаяа

Хазайсан оройтой чимээгүй сүм,
Хар хэрээнүүдийн чихарсан хоор дуу,
Галт тэрэгний шүгэлдэх чимээ,
Гяндангаас дөнгөж суллагдсан эр шиг
Газарт ядрангуй зогсох хус мод
Ариун Библийн
Ариун моднуудын хоорондох
Шөнө дундын нууц хурал,
Хэн нэгний зүүднээс сэмхэн гарч ирсэн
Сэлүүрт завьны үзэсгэлэнт сүйрэл...
Өнөд намайг хүссэнээс минь ч удаан амьдруулж чадах
Өнгөрснөөсөө авч үлдсэн үнэт эрдэнэсүүд
Өшөө хорслоор дүүрсэн дурсамжууд минь...

Цагаан нунтгаа талаар нэг тараасан өвөл цагийн
Цантсан манантай ертөнц нь тэнгэрийн хаяанаас ч
Цаашаа үргэлжилж үзэгдэнэ.
Биднийг л явчихвал энд хэн ч, юу ч үлдэхгүй гэж
Би урьд нь итгэдэг байсан юмсан...
Гэтэл тэр цонхны цаана сэлгүүцэнгээ
Нэрийг минь дуудаж буй
Нэгэн хэн болж таарна вэ?
Мөстсөн цонхонд нүүрээ наагаад
Мөчир шиг гараар даллах тэр хэн юм бэ?
Асуултанд минь хариулт өгөх шиг
Наранд цохиулсан
Навсархай хувцас
Толинд хараад бүжиглэж эхлэв.

***********************


Thursday, May 4, 2017

Татар хэмээх нэрийн тухай

Б.Батсүрэн
Татар хэмээх нэр болон татарчуудын гарал үүслийн тухай хоёр гурван янзын санал байдаг.
I. Францын эрдэмтэн Ж.-П.Абел-Ремюза 1820 онд Тартарыг (Төв Ази) нэгэн үе эзэгнэж явсан Жуаньжуань (Жужан)-ийг бас тэд нарын нэг эзний нэрээр Дадань эсвэл Дада гэдэг. Энэ үгийг Татартай адилтгаж болно гэж үзжээ. Энэ саналыг 1845, 1846 онд