Юань Гүрний үед цэргийн хуяг, дуулга болоод бусад хувцас сэлтийг хуулиар тогтоон журамлан өмсөж байжээ.
Тухайлбал хишигтэн цэрэг:
Цул алтан арьсан дуулга: Захирагч нар Алтан гарьдийн жигүүрт арьсан дуулга /ар талд нь гарьдийн жигүүр 2-ыг үйлдэн алтадна/
Цэгдэг /дээл/: Хөх, улаан хоргойгоор дээр нь эрдэнийн байдалтай цэцгийн хээг цардмалдан нааж үйлдэнэ
Хуяг: Хуягийн мөрөвч, нуруувч, гуявч зэргийг арьс /илэг/-аар хийж барс, арслан хээг үйлдэх ба алтан хуягийг хажийн хээгээр үйлдэнэ.
Хуягийн жийргэвч: Хар хоргойгоор хийх бөгөөд цагаан хоргойгоор хөвөөлөн дотор тал нь эсгий хийж цагаан шоогоор доторлоно.
Үүлт мөрөвч: 4 өнцөгтөө үүлэн хээтэй хар, ногоон, шар зэрэг 5 өнгийн хурмуш сиймхийгээр хийнэ.
Тохойвч: Хоргойгоор үйлдэж ногоон шоогоор доторлож 2 бүч хийнэ. Тохойвч
нь гарын бугуйгаас тохой хүртэлх хэсгийг хамгаалах ороолтын үүргийг
гүйцэтгэнэ.
Өмд: Мөнгөн бор зүсмийн хоргойгоор хөвөөлж ноцолдож
байгаа араатны дүрс хатгамалдан оёж, хооронд нь үүл холилдуулан хийдэг
байжээ.
Чингис Хаан болон түүний залгамжлагчдын байгуулсан их гүрний
үед төрийн хамгаалалт нь дээд хэмжээнд хөгжсөн бөгөөд зөвхөн шадар,
орон байрны төдийгүй, хамгаалалтын бусад олон хэлбэр бий болж, түүний
дотор төрийн бэлгэ тэмдэг, онго сахиусуудыг хамгаалах гэх мэтээр
хамгаалалт нь улам өргөн утгатай болж, төр улсын сүр хүчийг илэрхийлэх
нэгэн үзүүлэлт болсон байна.
No comments:
Post a Comment