Профессор Чулуунжав.
Энэ өгүүлэлд буй тоо баримт,
дэвшүүлсэн үндэслэл сэлт нь яахын аргагүй анхаарал татсан асуудлууд
бөгөөд эдгээрийг шийдвэрлэх нь тулгамдсан явдал мөн гэж би бодож байна.
Мөн үүнтэй холбоотой маргаан мэтгэлцээн өрнөвөл зүгээр гэж бодно. Гэхдээ
шинжлэх ухааны эрүүл саруул маргаан шүү дээ…
Би яагаад шарын шашныг шүтэх ёстой гэж? “Монгол хүн ингэж асууж,
тээнэгэлзэж болохгүй. Чи монгол хүн мөн л юм бол Бурханы шашныг шүтэх
ёстой. Бидний өвөг дээдэс энэ шашинд л сүсэглэж, шүтэж ирсэн. Өнөөгийн
бидэнд ч гэсэн өөр сонголт байхгүй. Бусад шашин бол харийнх…” Ингэж
хэлэх, үүнд итгэх, дагах нь зөв гэж үү? Орчин цаг, XXI зууны
өндөрлөгөөс ч гэсэн бид бүхэн бас л ингэж үзэх, хэн хүнгүй л заавал
мөнхүү шашныг шүтэх ёстой юу? Энэ талаар нухацтай бодох, шүүн тунгаах,
сайтар нягтлах шаардлага хэдийнэ буй болжээ.
Хуудас
Search This Blog
Monday, January 16, 2017
ШАРЫН ШАШИН МОНГОЛД ДЭЛГЭРСНИЙ ҮР НӨЛӨӨНИЙ ТУХАЙД
Tuesday, December 27, 2016
Шашны үнэн төрх
Эх үүсвэр: http://www.old.bolor.info/new-…/38-new-books/89-zeitgeist-13
НАР.....
Манай эриний өмнөх 10 мянган жилийн тэртээгээс хүн Нарыг шүтэж түүнд мөргөж байсныг гэрчлэх хад чулуун дээр бичиж сийлж үлдээсэн түүхийн олон баримт байдаг. Яагаад гэдэг нь маш ойлгомжтой юм. Учир нь өглөө бүр нар мандаж гэрэл гэгээ, дулааныг авчирч хүмүүсийг хүйтнээс мөн араатан амьтад дүүрэн байдаг харанхуйгаас аварч байжээ. Иргэншлийн бүр эхэн үед хүмүүс наргүй бол ургац ургахгүй, дэлхий дээрхи амьдрал бүр алга болно гэдгийг сайн ойлгож байжээ. Энэ ойлголт хүн төрөлхтний бүх түүхийн турш Нарыг хамгийн их шүтдэг мөргөлийн зүйл болгосон юм. Үүний зэрэгцээ хүмүүс тэнгэрийн оддын тухай бас мэдэж байлаа. Одод тэнгэртээ яаж шилжин хөдлөж байгааг ажиглан сар бүтэн гарах, сар хиртэх зэрэг ирээдүйд болох зүйлийг урьдчилан хэлж чадаж байв. Ингээд хүмүүс оддыг өөрсддөө тохируулан хэсэг хэсгээр нь багцлаж өнөөдрийн бидний мэдэх ордууд болгон авч үзэх болсон байна.

Saturday, December 24, 2016
Сохор хүүгээс нэрт математикч хүртэл

Эх сурвалж: Ш.Батзориг
Москвагийн
нэгэн сургуулийн сурагч хүү хичээлдээ явахаа больжээ. Нэг долоо хоног
өнгөрлөө. Дараагийн долоо хоног... Ангийн багшийн зөвлөснөөр хүүхдүүд
нэг өдөр гэрт нь очжээ. Лёвагийн ээж нь хаалгаа тайлав. Тэр тун гунигтай
царайтай байлаа. Хүүхдүүд мэндлээд асуужээ. “Лёва яагаад хичээлдээ
ирэхгүй байгаа юм бэ?”. Ээж нь гунигтай хариулжээ. “ Тэр одоо та нартай
хамт сурахгүй. Хагалгаанд орсон. Амжилтгүй болсон. Лёва сохорсон
болохоор өөрөө хичээлдээ явах боломжгүй”.
Хүүхдүүд бүгд чимээгүй болов. Гэтэл нэг нь гэнэт хэлжээ.
- Бид ээлжлээд түүнийг сургуульд хүргэж чадна шүү дээ.

-Бас сургуулиас гэрт нь хүргэж...
- Хичээлээ хийхэд ч туслана
Ээжийнх нь нүдэнд нулимс хурав. Тэр хүүгийнхээ өрөөнд найзуудыг нь дагуулан орлоо. Хормын дараа Лёва өрөөнөөсөө нүдээ боочихсон боолттой, гараараа тэмтэчсээр гарч ирэв. Хүүхдүүд бүгд цочирдон зогсоно. Тэд одоо л найзад нь юу тохиолдсоныг жинхэнээр нь ойлгожээ.
Лёва аярхан мэндлэв.
- Сайн уу
Тэр үед бүгд тал талаас нь шуугилдав.
- Би маргааш чамайг ирж аваад сургуульдаа хамт явъя.
- Би чамд алгебр дээр юу үзсэнийг хэлж өгье.
- Би түүхийн хичээлийг ярьж өгье.
Лёва хэнийг нь сонсохоо мэдэхгүй, толгойгоо дохиод л зогсож байлаа. Ээжийнх хацар дээгүүр нулимс урсана. Хүүхдүүд тэднийхээс яваад төлөвлөгөө зохиожээ. Хэн ямар хичээлийг тайлбарлаж өгч байх, хэн хэдийд гэрт нь очих, хэн нь гадуур хамт зугаалах, хэн нь сургуульд хүргэж өгөх. Хичээлийн үед Лёвагийн ард суудаг хүү багшийн самбарт бичиж байгаа бүхнийг аяархан хэлж өгдөг байв. Лёваг хариулах үед бүгд чимээгүй болно. Түүнийг онц авахад өөрсдийн дүнгээс бөөн баяр болцгооно. Лёва маш сайн суралцаж байлаа. Хамгийн гол нь ангиараа маш их хичээж суралцдаг болжээ. Лёва сургуулиа алтан медальтай төгсөж их сургуульд элсэн орсон байна. Тэнд ч туслах найз нөхөд олон байжээ. Их сургуулиа төгсөөд Лёва суралцахаа больсонгүй. Эцэст нь дэлхийд алдартай математикч, академич Понтрягин гэж дуудуулдаг болжээ.
Лёв Семёнович Понтрягин /1908 -1988/ - ЗХу-ын математикч, 20-р зууны алдарт математикчдын нэг, ЗХУ-ын ШУА-ийн академич. Тэр 14 настайдаа хараагүй болсон. Түүний математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, түүний нэрээр нэрлэгдсэн онолууд, ялангуяа удирдлагын ухааны үндсүүдийн хөгжилд одоо ч маш их нөлөө үзүүлсэн хэвээр байна...

Monday, December 12, 2016
Шашин ба Философи, аль нь үнэн бэ?
Томас Аквин.
Августины ачаар Христийн шашны
номлол нэг мөр болж, сүмүүдийн хувьд тогтвортой тайван цаг үе хэсэг үргэлжлэв
ээ. Тэгтэл 12-р зуун гарах үеэр тэдний сүсэг бишрэлийг ганхуулахуйц нэгэн том
хэрэг мандав.
Эртний Грекийн Аристотелийн бичсэн
ном судрууд Латин хэлэнд хөрвүүлэгдэн, өрнийн Христийн шашны бүсэд нэвтрэн орж
ирэх нь тэр ээ.
Аристотель гэвэл “Бүх эрдмийн эцэг”.
Төрөл бүрийн байгалийн үзэгдлүүдийг ширхэгчлэн ажиглаж, онцлогуудыг нь эмхэлж
цэгцлээд системтэйгээр ойлгох зорилго бүхий мэдлэгийн салбаруудыг эхлүүлсэн,
хүн төрөлхитөний бишрэн бахдах хамгийн хүчирхэг үлэмж оюунтан.
Тухайлбал түүний хийсэн ажлуудын
нэгд Логик судлал гэж байх боловч, угаас Аристотелиэс өмнө
“логик” нь хараахан онол болон бичигдэж амжилгүй, мэдлэгт хүмүүсийн хооронд там
түм ойлгогдох дайны л эд байж. Тэгтэл тэнд Аристотель явж очоод “Ямар
өгүүлбэрийг логиктой гэж хэлэх боломжтой вэ?”, “Логикт ямар ямар дүрмүүд байдаг
вэ?” гэх зэргийг нямбайлан цэгцэлж, хүүе гэхийн завдалгүй мэдлэгийн салбар
болгон системчлэн босгоод тавьчхаж.
Хоёр чонын үлгэр
Индианы Широкий омгийн үлгэр гэнэ ээ. Уншихад 10 секунд зарцуулах хэдий ч амьдралын хичээлийг зааж өгнө гэж энэ хуудсанд бичсэн байна. За ингээд үлгэрээ сонсъё.
Өвгөн Широкий ач хүүдээ амьдралын хичээл зааж байж гэнэ ээ. Тэр хүүдээ: "Тулаан миний дотор болж байна. Энэ бол 2 чонын хоорондох аймшигт тулаан юм.
Нэг нь чөтгөр-Тэр бол уур, атаа, харамсал, шунал, их зан, өөрийгөө өрөвдөх, гэм буруу, худал хуурмаг, гомдол, хуурамч бардамнал, давуугийн ихэрхэл бас эго.
Нөгөөх нь сайн - Тэр бол баяр хөөр, тайван, хайр, найдвар, амарлангуй тогтуун, төлөв даруу зан, сайн санаа, нинжин сэтгэл, бусдыг ойлгох, өгөөмөр уужим, үнэн, нигүүлсэл, итгэл. Яг ийм тулаан чиний дотоодод ч болж байгаа хүү минь, бас бусад бүх хүний дотор ч мөн адил..”
Ач хүү хэсэг бодолхийлснээ, өвөөгөөсөө ингэж асуув: “Аль чоно нь ялах бол?”
Өвгөн Широкий хариуд нь: “Чиний тэжээсэн нь" гэжээ.
Monday, November 28, 2016
Тусгаар тогтнолын тухай тэмдэглэлүүд. Б.Наминчимэд
1.“ЧИНГИС” АРХИНЫ ХООСОН ШИЛ БА
ЭХ ОРОН
Нью-Йорк хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас
гаралтай Ли хэмээх эртэй нэгэн орой жаахан суув. Ли маань хаанаасаа ч авсан юм
нэг том шилтэй, хуучин цагийн цэнхэр шошготой “Чингис” архи гаргаж биднийг
дайллаа. Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас архи, пиво гаргацгаав.
Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаа дуулав, хятад дуу дуулав, тэдэн
дотроос нэг дуу яах аргагүй миний мэддэг дуу байх юм. Би хэзээ хятад дуу мэддэг
болчихов доо гэж гайхаж суутал харин манай ардын дуу “Арван тавны сар”-ыг
хятдаар, ялимгүй хятад аялгуу оруулаад дуулсан нь тэр байж. Хятаддаа энэ дуу
бэст гэнэ.
Нэг халамцсан төвд залуу хоосорсон архи, вино, пивоны
шилнүүдийг цуглуулаад савхаар цохилуур хийн дуу оруулан дагав. Авьяастай төвд
юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лигийн гаргасан “Чингис” архины хоосорсон шил ч
бас байлаа.
Гэнэт Ли маань том дуугаар ууртай нь аргагүй хашгичин
биднийг бүгдийг нь цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь
хундагаа тавин бүгд Лиг гайхан харав. Лигийн нүд ууртай дүрэлзэн, нөгөөх сайн
дурын хөгжимчин залуу руу ухасхийж, өмнөө өрсөн шилнүүд дотроос “Чингис” архины
хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад, хүүхэд шиг энхрийлж
гарлаа. Тоглоогүй, бүр үнэнээсээ шүү. Тэгээд хөлстэй цамцаа тайлаад түүндээ
нөгөө хоосон шилээ нандигнан боож тэврээд гарч одов.
Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаж, хачирхаад л
өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг Нью-Иорк руугаа буцах үед тэр орой
яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал “Би Монгол хүн” гэж билээ.
Friday, November 25, 2016
Корона шар айрагны эзэн төрөлх тосгоныхоо иргэдийг саятан болгожээ
Испаний жижигхэн, ядуу Серезалес дел Кондадо тосгоны 80 иргэн бүгд
нэг өдөр саятан боллоо. Corona шар айрагны үйлдвэрийн эзэн уг тосгоны
хүн тус бүрт $2 саяыг өвлүүлжээ.
Corona шар айрагны үйлдвэрийг эзэмшигч, Групо Модело компанийн үүсгэн
байгуулагч, тэрбумтан Антонино Фернандез өнгөрсөн наймдугаар сард 99
насандаа таалал төгссөн юм. Тэрээр Серезалес дел Кондадо тосгоны 13
хүүхэдтэй ядуу гэр бүлд төржээ. Сургалтын төлбөрөө төлж чадаагүйн улмаас
14 насандаа сургуулиа орхисон Фернандез хожим Мексикт дүрвэж очоод 1949
онд 32 настайдаа Групо Моделог байгуулж байв.
Түүний бий болгосон Corona шар айраг амжилт олж Мексикийн хамгийн алдартай ундаа болсон ба АНУ-ын хоёр дахь хамгийн алдартай импортын шар айраг болсон байна. Нас барсан тэрбумтан төрөлх тосгоноо мартсангүй, $210 саяыг иргэн бүрт нь хувааж бэлэглэхийг захижээ. Ингээд баруун хойд Испанийн нойрмог тосгоны 80 иргэн тус бүр $2.49 саяыг авсан байна.
Тэр бас тосгонд цоо шинэ соёлын төв байгуулахыг захиж, Мексикийн
буяны байгууллагад үлдсэн бүх мөнгөө хандивласан гэнэ. Нас барахаасаа
өмнө олон жил буяны үйлсэд мөнгө хандивлаж байсан Фернандезийг Испаний
эзэн хаан шагнан алдаршуулж байжээ.
Түүний бий болгосон Corona шар айраг амжилт олж Мексикийн хамгийн алдартай ундаа болсон ба АНУ-ын хоёр дахь хамгийн алдартай импортын шар айраг болсон байна. Нас барсан тэрбумтан төрөлх тосгоноо мартсангүй, $210 саяыг иргэн бүрт нь хувааж бэлэглэхийг захижээ. Ингээд баруун хойд Испанийн нойрмог тосгоны 80 иргэн тус бүр $2.49 саяыг авсан байна.
Wednesday, November 16, 2016
Google хайлт хийх
Бид
бүхэн энэ удаад Google дээр өөрийн хүссэн мэдээллийг минутын хугацаанд олж
болох хурдан аргуудаас хуваалцъя.
1. Харьцуулсан үгийн
хооронд “OR” ашиглах
Бид
заримдаа хайх гэж буй зүйлийнхээ нэрийг тодорхой санахгүй, тэр билүү энэ билүү
гэсэн нөхцөлд эсвэл “OR” гэсэн үгийг дунд нь ашиглавал хайлтын үр
дүн сайн байх болно. Жишээ нь: Jeniffer Aniston or Katy Perry г.м.
2. Холбоо үгийн дунд "~" тэмдэглэгээг ашиглах
Холбоо
үгээр хайлт хийхдээ та дунд нь долгионтой чирээ татсан тэмдэглэгээг
ашиглаад үзээрэй. Жишээ нь: "healthy~food" гэж хайхад танд эрүүл
хооллолтын зарчмууд, хоолны жорууд, эрүүл хооллох аргууд зэрэг өргөн мэдээлэл
үзүүлнэ.
Tuesday, November 15, 2016
Зохиолч Паустовский
Л.Өлзийтөгс
“Оросын уран зохиолын сонгодгууд бүгд үхсэн. Одоо ганц л хүн үлдэж дээ. Тэр хүнийг яг одоо харуулъя” гээд өвгөн багш маань цонхоор шагайв. Оюутнууд бид дэрхийн босоод, гүйлдэн очиж цонхоор хартал нэгэн хижээл эр сургуулийн хашаанд хөглөрөх навчийг зөөлөн шүүрдэж зогсов. Хажуугаар нь дайрчих шахаад л, тоохгүй өнгөрдөг “цэвэрлэгч” маань Константин Паустовский байсныг бид ер мэдээгүй...”
Горькийн сургуулийн оюутан байхад нь болсон энэ явдлыг хожим өөрөө өвгөн профессор болчихоод дурсан ярьсан хүн бол Аюурын орос багш.
Өчигдөр нэг сайхан зурагтай өгүүлэл олж үзээд нөхрийнхөө ярьсан дээрх түүхийг гэнэт санасан учир бичвэрийнхээ эхэнд дурдлаа. Харин одоо зурагт анхаарлаа хандуулна уу! Домогт жүжигчин Марлен Дитрих өвдөг дээрээ сөгдөн, өвгөн “цэвэрлэгч”-ид мөргөж буй агшин. Зургийн түүх ийм:
Марлен Дитрих Зөвлөлтөд айлчлан ирэхэд юу үзэх хүсэлтэй байгааг нь асуужээ.
-Кремль үү, Мавзолей юу, Их Театр уу?
-Би Паустовский зохиолчтой уулзахыг л хүсч байна. Өөр хүсэх юм алга. Энэ миний олон жилийн мөрөөдөл...
Намуухан дуугаар хэлсэн энэ хариултыг сонсоод оросууд гайхсандаа таг болжээ. Дэлхийн ОД (“оддын од” гэгддэг байж) Марлен ердөө өвгөн Паустовскийтэй л уулзахыг хүслээ гэж үү?
Ингээд зочинд зориулсан үдэшлэгт Паустовскийг заавал ирүүлэх ёстой болов. Гэтэл өвгөн тэр үед эмнэлгийн орон дээр, бараг л “үхлүүт” хэвтэж байжээ. Түүнд урилга гардуулахаар очтол эмч “Босч болохгүй, бүр хөдөлгөж ч болохгүй шүү!” гэж хатуу анхааруулав гэнэ. Гэвч төлөөлөгчид элдэв арга хэрэглэн, яаж ийгээд аваачихыг л хүслээ. Гэвч өвгөн өөрөө ч зөвшөөрсөнгүй. Шаардаж, сүрдүүлж, элдэв юм болсны эцэст “Улсынхаа нэрийг бодоод ганц л босчих” хэмээн хичээнгүйлэн гуйв...
Танхим нам гүм боллоо. Өвгөн зохиолч удаан алхсаар тайз руу гарч очив. Гэтэл аугаа Хэмингуэй, алдар суут Ремаркийн амраг явсан, дэлхийд цуутай, ОД бүсгүй өвгөнийг угтан гүйж очоод шууд өвдөг дээрээ сөгдөх нь тэр ээ! Чингээд өвгөн зохиолчийн гарыг хайрлан үнсч, хацартаа наагаад уйлжээ.
Бүсгүй тэгэхэд бариу даашинзтай байв. Ийн сөгдөж суухад хувцас нь үнэхээр тохирохгүй, эзэндээ эвгүй, хэцүү байгаа нь илт атал ер тоосонгүй. Оёдол нь энд тэндээсээ ханзраа л байлгүй, даашинзных нь чулуун шигтгээнүүд чимээ гарган унаж, тал тал тийшээ үсчиж эхлэхийг бүгд сонсч, харжээ. Танхим дүүрэн үзэгч хэрхэхээ мэдэхгүй таг болж, амаа ангайн, хэсэг чив чимээгүй суув. Ингээд гэнэт нэг нь сэхээ авч ухасхийн өндийхөд, бусад нь дагаж босоод нижигнэтэл алга ташлаа.
Паустовскийг буцаж суусны дараа Марлен Дитрих ийн ярьжээ. “Олон жилийн өмнө би нэгэн түүврээс “Цахилгаан” (“Телеграмм”) гэдэг өгүүллэгийг санаандгүй олж уншсан юм. Тэгээд л энэ зохиолыг бичсэн хүний гарыг үнсэх сэн гэж олон жил хүссэн дээ. Хүсэл минь биеллээ, одоо би жаргалтай байна...” (эх сурвалж: Евгения Эвоян)
Константин Паустовскийн цөөнгүй өгүүллэг соц үед монгол хэлээр орчуулагдсан. Залуу уншигчид сонирхвол номын сангаас олж уншина биз ээ. Тухайн үедээ манай зарим зохиолчид ихээхэн нөлөөлсөн нь мэдрэгддэг л юм. Сталины үед гадуурхагдан амьдарч, Горькийн сургуулийн хашааны цэвэрлэгч явсан ч “сахалт” удирдагчийг үгүй болсноос хойш алдаршиж, тэр л сургуульдаа багшлан, семинар удирдах болсон тэрээр дээрх явдлаас хойш нэн удалгүй бурханы оронд оджээ. Паустовский шударга, үнэнч сайхан сэтгэлтэй хүн учир Зөвлөлт засгийн үед гадуурхагдсан авьяаслаг зохиолчдыг хэнээс ч юунаас ч айлгүй өмөөрч, хамгаалан ил захидал бичдэг, олны хайртай уран бүтээлч байсан гэнэ билээ.
Харин Марлен Дитрих тухайн цагийнхаа гоо үзэсгэлэнг тодорхойлогч байв. Гэхдээ түүнээс илүү хөөрхөн, илүү гоо бүсгүй өчнөөн байсан биз ээ. Гэвч тэдний дундаас өөрийг нь ялгаруулж, бусдаас ОНЦГОЙ гэдгийг мэдрүүлж, ГАРГАЖ ИРСЭН зүйл бол Марлены УХААН л байж дээ. Яасан сайхан мөрөөдөлтэй, дэврүүн, гэрэлтэй бүсгүй байгаа вэ!
Дээрх түүхийг уншмагцаа “Тайзан дээр цацран унаж буй үнэт чулуун шигтгээнүүд, тэр шигтгээнүүдийн эзэн үзэсгэлэнт бүсгүй, тэр гоо бүсгүйг өмнөө сөхрүүлсэн хатингар өвгөн гурвын хэн нь (аль нь) илүү гэрэлтэж харагдсан бол доо, тэгэхэд?” гэж догдлон бодлоо.

Tuesday, November 8, 2016
Уулын өвгөд
Эх сурвалж:
1. Н. Дугарсүрэн, Д. Гүн-Үйлс. “Монгол хаад-түүхэн шаштир, 7-р боть, Хөлөг хаан”
2. Ш. Насанбат. “Монголчуудын түүхэнд үлдээсэн 33 цуут тулалдаан: Монголчууд лалын нууцлаг эзэнт улсыг мөхөөсөн түүх”.
Уулын өвгөдийг няц дарсан нь
Уулын өвгөдийн түүх бүр 11-р зуунаас эхэлнэ. Персийн Медрест буюу нийгэм-шашны сургуульд сурч байсан ухаалаг, авьяаслаг 3 хөвгүүний үерхэлээс үүдэлтэй аж. Бүх хичээлдээ сайн сурч, дотно найзалж байсан Абу Али Хасан, Омар Ибн Аль Хаяам, Хассан Ибн Саббах нар хэзээ нэгэн цагт алдартай хүмүүс болно гэдэгтээ баттай итгэдэг байжээ. тиймээс хэн нь түрүүлж амжилт олсон нь бусаддаа туслахаар болжээ. Нэг л өдөр Абу Али Хассан Селжүкийн султан Меликийн дотны хүн болж, Низам аль Мулык буюу “Улсын эмх журмыг үндэслэгч” гэж нэрлэгдэн тэргүүн сайд болсон байв. Низам гэх нэртэй болсон Абу Али Хассан найзууддаа амласнаа мартсангүй, хайсаар олж уулзан хааны ордонд өндөр алба хаах санал тавив.

Subscribe to:
Posts (Atom)