Хуудас

Search This Blog

Sunday, February 11, 2018

Монголын хаадууд

Хүннү улс (МЭӨ209-46 он)
Түмэн шаньюй (МЭӨ240-209 он)
Модун шаньюй (МЭӨ209-174 он)
Лаошан шаньюй (МЭӨ 174-161 он)
Жюнчэн шаньюй (МЭӨ161-126 он)
Ичиси шаньюй
Увэй шаньюй
Үшүлюй шаньюй
Гуйлиху шаньй
Чэдихоу шаньюй
Хүлүгү шаньюй
Хуанди шаньюй
Хюили Жуанки шаньюй
Уян Гуйди шаньюй
Хуханье шаньюй
Жижи шаньюй
Фүжүлэй шаньюй
Соушиэруди шаньюй
Гуяа шаньюй
Үжүлюй шаньюй (МЭӨ 8- МЭ 13)

Sunday, February 4, 2018

Эртний монгол зүг чиг

Хулгана зүг:
Монгол бөө мөргөлд гал голомтны чанх хойд зүгийг хулгана зүг хэмээдэг. Энэ зүгт бүх эсгий туургат Их Монгол улсын тулгар төрийн тэнгэр байрлахаас гадна буддын шашин дэлгэрсэн 16-р зуунаас хойш бурхан сахиусаа байршуулан тахидаг учраас гэрийн эздээс өөр хэн ч гар хүрч болдоггүй байжээ. Гэрийн гаднах умар зүг нь хүмүүс нарт хорвоогоос халиад очдог мөнхөд орших сүнсний буюу онгодын ертөнц Харанхуйн орон орших зүг учраас энэ зүгээс ирэх аюулаас тухайн айл гэрийнхнийг бүх онгод, сүлд, сахиус шүтээн хамгаалж, урт насны хишиг зүг болгодог ажээ. Ер нь айл гэрт аливаа хий биетэн хийсгэлэн дүртэн онгод тэнгэр залран ирэх болбол хаалга үүд голлон цэх шулуун явж, гэрийн чанх хойт хойморт очдог учраас үүд голлох, хаалга алдлах, хоймор голлон суухыг ихэд цээрлэдэг байжээ. Мөн айл гэрийн хоймор арслантай авдар тавьсан байдаг нь гаднаас ирэх элдэв муу зүгийн ад хорлолыг аюулган эцэслэх утга учир билэгдэлтэй байдаг.

Үхэр зүг :
Энэ зүгт монгол гэрийн эзэгтэйн талын онгод тэнгэрүүд буюу есөн өрлөг тэнгэрийн нэг болох эхийн тэнгэр, мөн хүүхдийн тэнгэр / охидын хэсэг /тухайн айлын голомтны үхэр зүгт байдаг. Хулгана зүгийн арын харагчин зүгээс арай зүүн тийш үхэр зүг тохиолдоход айл гэрийн даллагын хувин өлгөөтэй байхын зэрэгцээ хоёр авдрын хоорон дохь хөндийд архи сархад, голдуу үнээний сүүнээс гаралтай нэрмэлийн зүйл бутантай архи сархад, хатан бараан идээгээ хадгалдаг. Энэ бол гадна дотроос хаанаас нь ч нар үл орох монгол гэрийн хамгийн сэрүүхэн газар нь бөгөөд хөргөөн хадгалах зүйлс голдуу энд байдаг. Үхэр зүгийг бас охин хүүхдийн хишиг зүг ч гэдэг.

Franz Schubert "Piano Trio in E Flat"