Хуудас

Search This Blog

Saturday, August 27, 2016

Үнэгүй тоглоомууд. Free games

1.Mount and Blade With Fire and Sword-SKIDROW үнэгүй татах. /торрентоос/

2.Mount&Blade Warband Viking Conquest Reforged Edition

   үнэгүй татах. /торрентоос, 3 цувралын багц/
Татах:http://fitgirl-repacks.site/mount-blade-warband-viking-conquest-reforged-edition/

 3.Need for speed shift /v 1.02/ үнэгүй татах /торрентоос/
Татах: http://live-rutor.org/torrent/161372/need-for-speed-shift-v-1.02-2009-pc-repack-ot-fenixx/

4.Blue Horizon үнэгүй татах /торрент/
Татах: https://torrent-igruha.net/2176-blue-horizon.html

5.Call Of Juarez үнэгүй татах /торрент/
Татах: https://allbesta.cc/torrent/42115-call-of-juarez-cokrovischa-actekov-2006-s.html

6.Call of Juarez Bound in Blood үнэгүй татах /торрентоос/

Tuesday, August 23, 2016

Үйлийн үрээс зугатах аргагүй

Энэ бол 20-р зууны алдартай зургуудын нэг "Сайган дахь цааз" юм. Өмнөд-Вьетнамын генерал Нгуен Нгок Лоан нь Хойд-Вьетнамын иргэнийг буудаж байгааг энэхүү зургандаа Эдди Адамс хэмээх зурагчин буулгасан юм. Удалгүй зургаа сонинд нийтэлсний дараа энэ генералын амьдрал жинхэнэ там болсон гэдгийг тийм ч олон хүн мэдэхгүй. Хэдэн сарын дараа генерал шархдан,Австрали руу түүнийг эмчлэхээр авч явсан ч эмч нар өнөөх алдарт зурган дээр хүн буудаж байсан нөхөр байна хэмээн мэдэж, түүнийг эмчлэхээс татгалзсан байгаа юм. Ингээд эцэст нь мань эр өрөөсөн хөлөө тайруулжээ. Өмнөд-Вьетнам нь дайнд ялагдсаны дараа мань генерал АНУ-руу оргонол хүсэн татгалзсан хариу авсан ч яаж ийж байгаад тэнд очиж чадсан байна. Америкт очоод Нгуен Нгок Лоан хоолны газар нээсэн ч удалгүй дампууран,түүгээр ч үл барам ханан дээр нь хүмүүс " Чамайг хэн гэдгийг чинь бид мэднэ шүү " хэмээн бичсэн байв. Нгуен Нгок Лоан генералыг нас барсны дараа зурагчин Эдди Адамс : " Энэ генерал хүнийг буугаар алсан бол би түүнийг аппаратаараа алсан юм" гэж ярьжээ.
Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр хүн хэдий хүч чадалтай байсан ч цаг нь ирэхээр хийсэн хэргийнхээ үйлийг эдэлдэг. Тэр шийтгэх хэрэгсэл нь юу ч байж болно, микроб, элдэв өвчин, энэ тохиолдолд зургийн аппарат шийтгэжээ.

Орчуулсан. Энхжаргалын Ариунболд.
Эх сурвалж :http://nk.org.ua/obshchestvo/nakazanie-neizbejno-67823

Saturday, August 13, 2016

Степан Колесников. Stepan Kolesnikov


Марина Цветаева

Орчуулсан Ц.Батбуян /орос хэлнээс/

Найман сар-гэсэрт цэцэгс
Найман сар-гэгээн одод
Найман сар-усан үзмийн хонгорцог
Бас тэс модод.
Зэвэрсэн өнгө-Найман сар!

Чинэртэл боловсорсон, өгөөмөрхөн алимнуудаас
Түүний ааг үнэртэж
Яг л хүүхэд шиг тоглоно, найман сар.
Гарын алгаар зүрхийг илэх мэт
Гайхам сүр хүчээ түгээнэм.
Найман сар-Ай зүрх минь!

Хожимдсон сарнай, хожимдсон аянга
Хожимдсон үнсэлтийн сар.
Оддын аадар
Найман сар-найман сар
Оддын аадар!
***
Таалагдаж байна...
Цээжинд минь таныг тээсэн хөндүүр байхгүй нь
Цээжинд тань надаас үүдсэн эмзэглэл байхгүй нь
Хорвоогийн шар бор хоногуудыг цуг үдэхгүй нь
Хөрст дэлхий дээр хөл нийлүүлэн хамт алхахгүй нь

Хөөрхөн харагдах гэж хичээх хэрэггүй нь
Хөгийн царайлж зоргоороо аашилсан ч хамаагүй нь
Үг хаялцан, гомдол тээх хэрэггүй нь
Өчүүхэн шүргэлтэнд хацар улайлган ичих шаардлагагүй нь

Таалагдаж байна...
Урд минь зогсоод өөр бүсгүйг тэврэхэд
Тайван байгаа нь
Урууланд минь хүрэх өөр хүний үнсэлтээс болж
Тамын галд шатахгүй байгаа нь

Дуудахад дотно нэр чинь, хонгор минээ
Дурсагдахгүй байгаа нь...өдөр ч шөнө ч
Дув дуугүй, анир чимээгүйг эвдэн
Дурлалын аялгуу эгшиглэхгүй байгаа нь...


Талархаж байна...
Нойр бүтэн, амар амгалан шөнийн төлөө
Нар жаргах цагаар ховорхон уулзалтын төлөө
Тэргэл сарны доор зугаалаагүйн төлөө
Тантай цуг үдээгүй цаг мөчийн төлөө

Өөрөө ч мэдэлгүй бэлэглэсэн энэ бүхний тань төлөө
Өр зүрхний угаас талархаж байна
Өөрийг минь санаж шаналахгүй байгаад тань
Өөрөө би ч танаас болж өвдөхгүй байгаадаа...

Талархаж байна...
*** 
Танд би дурлагүй минь аз.
Та надад дурлаагүй чинь аз
Танд би дурлаагүй минь аз.
Хатан хүнд бөмбөрцөн дээгүүр
Хамтдаа алхахгүй минь аз.
Үгээ цэнэхгүй чөлөөтэй шулганаж
Үргэлж инээдтэй байх минь бас аз.
Ханцуй шүргэхийн төдийд
Хацар улайж тэвдэхгүй минь аз.
Өөрийн минь хажууд зоволтгүйгээр
Өөх хүүхэн тэвэрч байгаа тань аз.
Таныг биш өөрийг үнссэнийхээ төлөө
Тамын галд шатахгүй минь аз.
Энхрийхэн нэрийг минь,эелдэгхэн та
Энэ өдөрч,тэр шөнө ч дурсахгүй нь аз.
Сүмийн аниргүйд бидний тэргүүн дээгүүр
Шүтлэгийн дуу хэзээ ч уянгалахгүй нь аз.
Үүр шөнөөр тайван унтуулж
Үдшийн намууханд хааяахан дайралдаж
Сарны доор амраглан зугаалахгүй
Нарны туяанд адилсан шарагдахгүй
Өөрөө ч та мэдэлгүй,өөрийг минь амгалан байлгадагт
Өр зүрхнээсээ гялайлаа,гялайлаа.
Та надад дурлаагүй чинь аз.
Танд би дурлаагүй минь аз
***


        





Tuesday, August 9, 2016

Үнэгүй программууд. Free software

1."Windows Movie Maker 2012" шууд татах
Өмнөх хувилбаруудаасаа их шинэчлэгдэж, видео файлуудыг сайн танидаг болжээ. Маш олон боломж нэмэгдэж, өндөр дэвшилттэй программ болсон байна. Би өөрөө ашиглаж байна.
Линк нь: http://www.windows-movie-maker.org/

2."Any Video Converter" шууд татах
Видео файлууд сайн таньдаг, бас олон формат руу хөрвүүлдэг юм байна.
Линк нь: https://www.videohelp.com/software/Any-Video-Converter-Free-Version
 
3."Malwarebytes removal tool" шууд татах
Malware устгагч шилдэг үнэгүй программ юм.
http://www.filepuma.com/download/malwarebytes_anti_malware_2.2.1.1043-10933/download/

4. "Superantispyware" шууд татах
Вирус устгагч үнэгүй программ. 
http://www.superantispyware.com/downloadfile.html?productid=SUPERANTISPYWAREFREE

5. "Filmora" дэлгэц бичигч шилдэг программ, мөн бичлэг эвлүүлэгч
https://drive.google.com/file/d/16boARTA5sI39Z_xOjrgOQT5uc5aXhgE5/view?usp=sharing 

Saturday, August 6, 2016

Нутгийн тухай шүлгүүд

"Онгийн хөвөөнд" Т.Саранчимэг
 

"Би бол Онгийн гол" Ө.Уранцэцэг


  



Wednesday, August 3, 2016

Иосиф Бродский

Би арай л галзуурчихаагүй ч бүхий л зуны турш
Алжаажээ. Цамцны төлөө ч юм уу авдар саваа ухсаар
Алимад өдрийг алдаж дуусна. Ай хурдхан өвөл
Аймшигт дүлийрэл ирж орон хот, хүмүүсийг
Ургамал ногоо бүгдийг эхлэлийнх тийш залгиасай
Оны сүүлч арай дуусаагүйд хувцсаа тайлчилгүй
Унтаж, дурын дайралдсан номын сөхөгдсөн хуудаснаас
Уншиж, сохроос зугатсан нохой цардмал замаар хөндлөн
Улаан ногоон гэрлийн учрыг олон гарах мэт оны сүүлч
Арай дуусаагүйд. Эрх чөлөө-энэ эзэрхэгчийн нэрийг
Мартсан үед! Араан дахь шүлс Ширазын халваанаас амтат
Аргаль угалзын эвэр мэт тархи чинь эргэж дуусаад
Амин цэнхэр жүмзнээс дусагнах нь юу ч үгүйн тэнд!

Орчуулсан Д.ОЮУНЧИМЭГ

Элс толгод, хэсэгхэн хус модод
Энд намраар хуурай, хавраар бүрхэг
Энд өнгөгүй хуниасаа салхинд илгээгч тэнгис
Хөрш зуслангаас хүүхдүүдийн хашхиралдах
Хийгээд хөөрхий Лемешев дуу алдах нь
Хөх мохоо зүү хурууны өндгөнд дурласан сэлт
Харз мэлтэрч хулс аяандаа өхийгөөд
Гуниглангуй дүрт ганцаар эх хувцсаа тайлахаар
Хөшигний араар очих. Сэлүүрийн хөг хийлийнхээр
Газмад байгалийн дагуул хүү-баргар фин
Гүнээс өгөөш татахаар хөвж
Гээд өгөөш нь хоосон бас эвдэрхий.
Холгүй цахлай доошлох тэрүүхэнд хар галуу жирэлзээд
Хөнгөн цагаанаар бүтсэн нисэх онгоц тэнд
Yүлсийн дунд тохилог нь шувуудынхаас илүү
Хойд зүгийг барих нь дэмий швейд тийшээ
Өнгө саарлыг бүрдүүлэх далайн сархинаг мэт
Хүйлэн цэнгэг агаарт торох нь үгүй л.

Орчуулсан Д.ОЮУНЧИМЭГ

Никола Теслагийн ярилцлага


http://keytosecret.blogspot.com-оос оруулав.
XIX-XX зууны хамгийн суут хүмүүсийн нэг болох Никола Тесла нь /1856-1943/ нь Серб гаралтай Америкийн эрдэмтэн бөгөөд 8 хэлээр ярьж, аливаа зүйлийг фото зураг хэлбэрээр цээжлэн тогтоодог, шинэ санаа, гэнэтийн нээлтээ нүдний өмнө гялбах цагаан гэрлийн тусламжтайгаар маш нарийн нэг бүрчилсэн байдлаар зурагчлан харж хүлээж авдаг байсан байна. Тэрбээр хоногт 2 цаг унтаж, бусад үед тасралтгүй ажилладаг байв. Амьдралдаа нэг ч удаа гэрлэж байгаагүй түүнийг ойр дотны хүмүүс нь сэтгэл татам инээмсэглэлтэй, зөөлөн, дулаан хүн байсан хэдий ч заримдаа дургүй зүйлээ тэвчиж чаддаггүй, хурц шүүмжлэлтэй хүн байсан гэж дурссан байдаг.

Никола Тесла нь зохион бүтээгч, цахилгааны инженер, механикийн инженер, физикч, ирээдүйг зөгнөгч хүн байлаа. Тэрбээр 300 гаруй патентын эрхтэй бүтээл бүтээж, цахилгааны салбарт Томас Эдисонтой хамтран ажиллаж, олон чухал нээлтийг хийсэн. Түүнийг бусад эрдэмтдээс ялгаруулах хамгийн гол зүйл бол нээлт хийх өвөрмөц арга барил, хувийн итгэл үнэмшил, хатуу дэг жаягтай амьдралын хэв маяг байсан юм. Өмнөх нийтлэл болох Теслагийн давтамжаар дамжуулан бид та бүхэнд 12 ДНХ буюу дотоодын мөн чанараа нээх аргачлалыг хүргэж байсан. Энэ удаад та бүхэнд 116 жилийн туршид нууцлагдсан Никола Теслагийн ярилцлагыг хүргэх замаар түүний дотоод ертөнцөд нэвтрэх боломжийг нээж байна.

Д.Нямсүрэн

Үүлэн хайлан уул нь
Өвлийн дохиотой.
Үрээ санасан ээж минь
Үзүүрсгэн дээлтэй.
Тоонон дээгүүр нүүх үүлс нь
Тормон буйлаатай.
Томоогүй бага насныхаа
Бөмбөрөх нулимсыг яалтай.

Томас Моор

Хээрийн үнэр, анхилуун өвс ургамал бунхныг орлох цагт
Хязгааргүй огторгуй сүм хийдийг эрхгүй төлөөлөх буй.
Хөхөмдөг уулсын салхин шанлууны минь уугиа болон сүүгж
Хэлж өгүүлээгүй бодлууд минь далдын залбирал болон үлдсүү...

Монгол цэргийн зэвсэг. Mongolian military weapons.