Хуудас

Search This Blog

Monday, January 21, 2019

Өртөө улаа

Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн бөгөөд үүгээрээ дэлхийд гайхуулдаг билээ. Нүүдлийн соёл иргэншил гэдэг нь бүдүүлэг, зэрлэг нийгэм огт бус, харин өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн зарчимтай, амьдралын онцлогтой, цагийн баримжаатай нийгэм юм. Суурин соёл иргэншлээс олон талаар ялгаатай, давуу тал байна, бас сул талууд ч бий. дэлхийн иргэншлийн түүхийг ойлгохын тулд нүүдэлчин соёлыг заавал судлах ёстой билээ. Тиймдээ ч 1960 онд ЮНЕСКО-гийн дэргэд Төв Азийн иргэншлийг судлах төв байгуулагдаж байсан бололтой.
Олон олон үеийн турш говь нутгийн овог аймгууд аливаа хэл мэдээг морьтой элч нэг газраас нөгөөд хэл хүргэдэг. Нүүдлийн соёл иргэншлийн нэг чухал алба нь өртөө улаа юм. Өртөө нь үүссэн цагаасаа эхлэн цэргийн хатуу сахилга, нарийн зохион

Thursday, January 10, 2019

Онги гол

Онги голын ай сав нь газарзүйн байрлалын хувьд Монгол орны төв хэсэгт буюу Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян- Улаан, Тарагт, Арвайхээр, Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган сумдын нутаг дэвсгэрийг хамран оршдог. Газрын гадаргын хувьд хангай, тал хээр, говь гэсэн 3 бүс хосолсон өвөрмөц тогтоцтой. Онги голын дээд бүс нь голын усны хагалбарын хамгийн өндөр цэгүүд болох далайн төвшнөөс 1800-2000 метрийн өндөрт байрлах Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр сумдын нутаг хамрагдах бөгөөд төв урсгал болон цааш урсана. Харин доод бүс нь голын голидорлын дагуу далайн төвшнөөс дээш 950-1600 метрийн өндөрт орших Өвөрхангай аймгийн Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Мандал- Овоо сумдын нутагт харъялагдах бөгөөд Мандал-Овоо , Булган сумдын заагт орших Улаан нуурт цутгадаг.

Tuesday, January 8, 2019

Грекийн бурхад

Грекчүүдийн хувьд бурхад нь хүн шиг л байсан бөгөөд харин ухаалаг, төгс байжээ. Грекийн бурхад хоорондоо бас тийм ч эв түнжинтэй байсангүй... нилээн ууцгаадаг, бие биетэйгээ сүүлэрдэг, хэрүүл зодоон үүсгэдэг байцгааж. Гэхдээ л тэд тэнгэрлэг байлаа. Бурхад нь тэдэнд хагас бурхан, хагас нь хий биет хэлбэрээр төсөөлөгддөг. Тэдгээр нь дэлхий даяар тархан хүмүүст орчин тойронд болж буй сайн, муу үйлийг засаж залруулж байдаг мөн байгалийн гамшиг, гал усны аюул, ургац хэр сайн гарцтай байх зэрэгийн ард ямар нэгэн туслах хүчин буюу бурхадын хүч байдаг гэдэгт итгэдэг байв. Тэнгэр, тэнгис далай зэрэг байгалийн үзэгдэлүүдийг ажиглан эерэг харилцаа үүсгэн далай бөгөөд салхины хүч чадалыг хүндлэн дээдэлдэг байв. Зуу зуун өөрийн үүрэгтэй бурхадыг грекчүүд мэддэг байлаа... өвчтөй хүн, үхэлийн ирмэгт тулсан хүн, эсвэл оройн хоол хүнс хэрэгтэй байгаа нэгэн, аялалд гарах гэж байгаа хүн хамгаалалт хүсэх зэрэг үйлдлүүдийг таарсан бурханд нь зальбирч, өргөл өргөх нь грекчүүдийн хувьд чухал байлаа. Мөн асуудалийнхаа учир шалтгааныг тогтооход төхөм болох үүднээс харгалзах сүмд нь очин лам хуврагад нь хандаж зөвхөн тэр үйлэнд нь уламжлан анхаарал тавьдаг байсан. Олон бурхадын хооронд гүйлдэх грекчүүдийн амьдрал их ачаалалтай байсан байх. Гэсэн хэдий боловч эцсийн дүнд зорьсон ажил үйлс бүтдэг гэж итгэж байжээ. Апполлогийн сонсохыг ч хүсээгүй хүсэлтийг афродита боломжтой болгох жишээний. Эдгээр нь тэднийг уян хатан ухаалаг байдалд суралцуулсан байх.
Ингээд эртний Грекийн түүх, соёлын олон домогуудын эх. Бурхадынх нь тухай товч өгүүлий.