Хуудас

Search This Blog

Tuesday, December 27, 2016

Шашны үнэн төрх

Эх үүсвэр: http://www.old.bolor.info/new-…/38-new-books/89-zeitgeist-13
НАР.....
Манай эриний өмнөх 10 мянган жилийн тэртээгээс хүн Нарыг шүтэж түүнд мөргөж байсныг гэрчлэх хад чулуун дээр бичиж сийлж үлдээсэн түүхийн олон баримт байдаг. Яагаад гэдэг нь маш ойлгомжтой юм. Учир нь өглөө бүр нар мандаж гэрэл гэгээ, дулааныг авчирч хүмүүсийг хүйтнээс мөн араатан амьтад дүүрэн байдаг харанхуйгаас аварч байжээ. Иргэншлийн бүр эхэн үед хүмүүс наргүй бол ургац ургахгүй, дэлхий дээрхи амьдрал бүр алга болно гэдгийг сайн ойлгож байжээ. Энэ ойлголт хүн төрөлхтний бүх түүхийн турш Нарыг хамгийн их шүтдэг мөргөлийн зүйл болгосон юм. Үүний зэрэгцээ хүмүүс тэнгэрийн оддын тухай бас мэдэж байлаа. Одод тэнгэртээ яаж шилжин хөдлөж байгааг ажиглан сар бүтэн гарах, сар хиртэх зэрэг ирээдүйд болох зүйлийг урьдчилан хэлж чадаж байв. Ингээд хүмүүс оддыг өөрсддөө тохируулан хэсэг хэсгээр нь багцлаж өнөөдрийн бидний мэдэх ордууд болгон авч үзэх болсон байна.

Энэ бол хүн төрөлхтний хамгийн эртний билэг тэмдгүүдийн нэг нарны тэнхлэгийн чагт юм. Энэ чагт Нар хэрхэн нэг жилийн дотор 12 гол ордыг тойрдгийг үзүүлдэг ба мөн 12 сар, 4 улирал, өдөр шөнө хоёр тэнцэх өдөр, хамгийн богино өдрийг илэрхийлж байдаг. Зодиак гэдэг нь грек хэлээр амьтдын хүрээ гэсэн үг ба энэ нь эртний хүмүүс ордуудыг хүн ба амьтдаар төлөөлүүлж үздэг байсантай холбогдож үүссэн байна. Өөрөөр хэлбэл эртний соёл иргэншил нар ба оддын хөдөлгөөнийг ажиглаж байсан төдийгүй тэдгээрийн хөдөлгөөнийг тайлбарлах үлгэр домогтой бас холбож ярьж ойлгодог байжээ. Нарыг энэ дэлхий дээрхи амьдралыг бий болгож түүнийг хамгаалж байдгийн хувьд үл үзэгдэгч нэгэн Бүтээгчийн элч гэж үзэж нарны тусгалыг хүн төрөлхтнийг аврагч хэмээн дээдлэж байжээ.Тийнхүү 12 ордыг нар нэг жилд дайрч өнгөрөх хугацааны үеүд гэж үзэж яг энэ үед байгаль дээр байнга тохиолддог зүйлтэй холбон тайлбарладаг байсан байна.
Жишээлбэл хаврын борооны үетэй Ихрийн орд таардаг байна.
Энэ бол МЭӨ 3 мянган жилийн тэртээх эртний Египтийн нарны хаан Гор. Тэр бол хүнээр хэлбэржүүлсэн Нар ба харин түүний амьдрал бол тэнгэрийн мандалд дахь нарны хөдөлгөөнийг үлгэрчлэн хэлсэн домог юм. Эртний Египтийн дүрс бичгийн дотроос энэ тухай гэрчлэх баримтуудыг олныг олж болно. Гор-т Сэт гэгч шөнийн харанхуйг билэгдсэн нэг дайсан байжээ. Домог ёсоор өглөө болгон Гор Сэтийг ялдаг байсан ба харин орой болоход Сэт Горыг ялж түүнийг газар доорхи хаант улс уруу илгээдэг байжээ. Гэрэл харанхуй хоёрын тэмцэл өөрөөр хэлбэл сайн үйлс муу явдал хоёрын тэмцэл ард түмнүүдийн аман зохиол, үлгэр домогт өөр өөр илэрч байсаар өнөөг хүрч ирсэн байна. Товчхондоо бол Горын түүх ийм л юм:
Тэрээр Изида Мария Дарь эхээс 12-р сарын 25-нд төрсөн байна.
Түүнийг төрөхөд дорно зүгт нэгэн од ассан.
Аврагчийн төрсөн газрыг 3 хаан олсон.
12 настай байхдаа тэрээр баячуудын хүүхдүүдийг сургаж байсан.
Ану гэгч хүнээс сэтгэлийн ариуслыг мэдэж авсан.
Удалгүй тэрээр 12 шавьтай болж их олон газраар аялаж ид шидийг бүтээж байсан.
Тэрээр өвчтэй хүмүүсийг эмнэж усан дээгүүр явж байжээ.
Гор бол Үнэн, Гэрэл гэгээ, Бурханы Хүү гэх мэт олон янзын өөр өөр нэртэй байсан.
Тифон урваж түүнийг барьж өгч цовдолуулсан.
Тэрээр 3 өдрийн дараа нас барж оршуулсан.
Харин дараа нь дахин амилсан.
Гор анхных нь байсан эсэх нь тодорхойгүй ба гэвч иймэрхүү нийтлэг шинжүүд олон янзын соёл дотор, түүний дотор олон янзын бурхадын түүхэнд дайралддаг тул тэдгээрийг нэг төрлийн домогт хамааруулж авч үзэж болох юм.
МЭӨ 1200 жилийн өмнөх Грекийн бурхан Аттис:
Ариун дарь эхээс 12-р сарын 25-нд төрсөн.
Цовдолуулсан
З дахь өдөр нь нас барж оршуулсан.
3 өдөр булшинд байгаад дахин амь орсон.
МЭӨ 900 жилийн өмнөх Энэтхэгийн бурхан Кришна:
Дивака хэмээх ариун дарь эхээс төрсөн
Төрөх үед нь дорно зүгт нэг Од гарч ирсэн.
Тэр өөрийн шавь нартайгаа ид шидийг бүтээж байсан.
Нас барсны дараа дахин амилсан.
МЭӨ 500 жилийн тэртээх Грекийн Дионис бурхан:
Ариун дарь эхээс 12-р сарын 25-нд төрсөн.
Өөрийн шавь нартайгаа олон газраар явж усыг дарс болгох гэх мэт ид шидийг бүтээж байсан.
Түүнийг хаадын хаан, бурханы ганц хүү Альфа/Омега гэх зэргээр нэрлэж байсан.
Нас барсныхаа дараа дахин амилсан.
МЭӨ Персийн бурхан Митра:
Ариун дарь эхээс 12-р сарын 25-нд төрсөн.
12 шавьтай байсан.
Олон газар явж ид шидийг бүтээж байсан.
3 өдрийн турш нас барж дараа нь амилсан.
Түүнийг бас Гэрлийн хүү гэх зэргээр нэрлэж байсан. Сонирхолтой нь түүнд мөргөх өдөр бол Бүтэн сайн өдөр байжээ. Үнэн хэрэг дээрээ дэлхий дээр янз бүрийн цаг үед байсан Аврагч бурхадууд бүгд энэ домгийн аль нэг хувилбарт нь багтаж байдаг.
Тэгвэл энэ бүх түүх домогт яагаад тийм олон ижил зүйлүүд давтагдаж байна вэ?
Яагаад ариун дарь эх бурханыг заавал 12-р сарын 22-нд төрүүлж, яагаад бурхан үхсэн байж байгаад 3 хоногийн дараа 12/25-нд амь ордог, яагаад бурханд 12 шавь дагалдагсад байсан гэх зэрэг асуултууд гарч ирж байна. /Жил бүрийн 12-р сарын 26-нд тэмдэглэдэг Зул сарын баяр ямар учиртайг одоо ойлгов уу уу!/
Үүнийг улам сайн ойлгохын тулд хамгийн сүүлчийн "нарны бурхан"-г авч үзэх хэрэгтэй.
Библи-д өгүүлэхдээ: Ариун Дарь Эх Ийсус Христыг 12-р сарын 25-нд Вифлиемд төрүүлжээ. Төрсөн даруй нь дорно зүгт нэгэн од гарсан ба түүгээр 3 Волхава хаан Ийсусын мэндэлсэн газрыг олж хүрч очжээ. Тэрээр 12 настайдаа баячуудын хүүхдүүдийг сургаж байсан ба 30 настайдаа Иоан загалмайлагч түүнийг загалмайлсны дараа тэрээр Бурханд үйлчилж эхэлсэн байна.
Ийсус Христос 12 шавьтай байсан ба тэдгээрийгээ дагуулан олон газраар аялаж өвчтнүүдийг анагааж, усан дээгүүр явж, үхсэн хүмүүсийг амилуулах зэрэг ид шидийг бүтээж байжээ. Түүнийг Хаадын Хаан, Бурханы Хүү, Ертөнцийн Гэрэл, Альфа ба Омега, Бурханы ганц хүү гэх зэргээр нэрлэж байжээ.
Түүний шавь нарын нэг Жүүд урваж Христийг 30 мөнгөн зоосоор дайснуудад нь худалдсны дараа /Библи-д ийнхүү жүүдийг хамгийн ёс суртахуунгүй, мөнгө зоосны төлөө хэзээд хэнээс ч урваж худалдахаас буцдаггүй, маш зальжин араншинтайгаар дүрсэлсэн нь тохиолдлын хэрэг огт бус бөгөөд энэ нь Европын ард түмнүүдийн түүхийн олон удаагийн гашуун сургамжуудаас үүдэлтэй/ түүнийг барьж авч загалмайд цовдолсон. Нас барсных нь дараа түүнийг оршуулсан ба 3 өдийн дараа дахин амилж тэнгэрт гарсан гэж Библид өгүүлдэг.
Одоо энэ бүхнийг тайлъя: 1-рт, Христосын төрсөн түүх нь одон орон зүйн далд утга санааг илэрхийлж байна. 12-р сарын 24-нд дорно зүгт шөнийн тэнгэрт гарч ирдэг од бол Орионы бүслүүрийн 3 одтой нэг тэнхлэг үүсгэдэг хамгийн тод од Сириус юм. Энэ 3 одыг эрт дээр үеэс одоог хүртэл 3 хаан гэж нэрлэдэг. Энэ 3 од хамгийн тод од Сириустай хамтран 12-р сарын 25-нд Нар мандах тэр газрыг зааж өгдөг. Чухам ийм учраас 3 волхова хаан дорно зүгт тэнгэрт гарсан тэр тод одыг даган явсаар Нар гарах буюу Бурхан /Христос/ мэндлэх газрыг олсон гэж библид номолсон ажээ.
Дева Мария Ариун дарь эх бол Дева орд /нэг хэсэг одуудыг холбоод Дева гэж нэрлэсэн/ юм. Эдгээр Дева ордын латин нэр нь Вирго гэдэг бол Ариун дарь эх гэсэн үг ажээ. Дева ордыг илэрхийлдэг эртний билэг тэмдэг бол жаахан өөрчилсөн М үсэг шиг дүрс юм. Учир нь Адонисын эх Мира, Буддын эх Мая бүгд М үсгээр эхэлдэг.
Дева бас Талхны байшин гэдэг ордтой бас холбогддог. Энэ ордыг гартаа буудай барьсан Дарь эхээр дүрсэлдэг. Түүний гарт байгаа буудай талхыг билэгдэх ба энэ нь 8, 9, 10-р сарын ургац хураах үеийг илэрхийлдэг. Харин Вифлием гэдэг латин үг яг Талхны байшин гэж орчуулагддаг. Вифлием бас Дева ордыг заадаг ба энэ нь түүний газар дээрхи бус харин тэнгэр дээрхи орон зайг заадаг гэсэн үг юм.
Хамгийн богино өдөр тохиодог, 12-р сарын 25-нд ажиглагддаг бас нэгэн сонирхолтой үзэгдэл бий. Зун нар өндөр байх үеэс өвлийн энэ өдөр хүртэл өдөр богиносох ба бөмбөрцгийн хойд талд бол нар өмнө зүг үрүү хөдлөж байгаа мэт болж нар улам жижгэрч гэрэл улам бага өгдөг.
Эртний хүмүүсийн хувьд нарны илч гэрэл улам багасч ургамал амьтан ургаж төллөхөө больж өвөл ойртох нь үхлийг билэгддэг байжээ. Үүнийг Нарны үхэл гэж ойлгодог байсан байна. Энэ нь нар өмнө зүг тийш 6 сарын турш шилжсээр байгаад тэнгэрийн мандалд хамгийн доод цэгтээ байрлах үе буюу 12-р сарын 22-нд тохиодог байна. Яг энэ үед сонирхолтой нэгэн үзэгдэл болдог ажээ. Энэ үед харахад нар өмнө зүг шилжин хөдлөхөө 3 хоног зогсоож байгаа мэт үзэгддэг байна. 3 өдрийн энэ түр зогсолтын үеэр Нар өмнө талын загалмай одуудын ордны орчим харахад хөдөлгөөнгүй мэт байдаг. Харин 12-р сарын 25-нд Нар өдөр уртсах, дулаан болж хавар ирэхийг урьдчилан зөгнөж хойд тал уруугаа 1 градус хөөрдөг. Үүнийг Нар загалмайн дээр 3 хоног "үхээд" харин дараа нь дахин амилж тэнгэрт гардаг гэж домогт өгүүлдэг.
Ийм учраас Ийсус болон бусад бурхад загалмайд цовдлуулж 3 хоног нас барж харин дараа нь дахин амилдаг гэж библид үлгэр домогт өгүүлдэг байна. Харин Нар бөмбөрцгийн хойд талд өөрийнхөө хөдөлгөөний чигийг өөрчлөх нь үе хавар, зун болохыг зөгнөн хэлдэг байна. Гэвч нарны энэхүү буцалтыг хаврын өдөр шөнө тэнцэх өөрөөр хэлбэл Пасха болтол баярлаж тэмдэглэдэггүй байжээ. Яагаад гэвэл энэ өдрөөс Нарны Гэрэл харанхуйг ялан бүрэн дийлж эхэлдэг өөрөөр хэлбэл өдөр шөнөөс урт болж байдаг билээ. Энэ нь хавар болж амьдрал сэргэж байхтай цаг хугацааны хувьд таарч байдаг.
Одоо одон орон зүйн хамгийн тод билэг тэмдэг Ийсусын 12 шавийн тухай авч үзье.
Тэд бол Ийсус - нарыг тойрсон тэнгэрийн 12 ордууд юм. Үнэн хэрэг дээрээ Библид 12 гэсэн тоо хаа сайгүй тааралддаж байдаг.
Зураг дээр Ийсус Христос /Нар/ өөрийн 12 шавь /тэнгэрийн ододын 12 ордууд/-тайгаа байгаа нь... /тоолоод үзээрэй/
Библид өгүүлдэг бүх зүйлүүд бусад ном зохиолуудаас хамгийн илүү одон оронзүйтэй цаагуураа холбогддог. Жишээ нь, хэрэв нарны эргэлдэх хөдөлгөөний билэг тэмдэг болсон тэнгэрийн энэ 12 ордуудыг авч үзвэл энэ нь зүгээр ч нэг нарны хөдөлгөөнийг тайлбарласан лавлах бичиг биш бөгөөд харин бөө удган шүтлэгтнүүдийн билэг тэмдэг байсан, түүний товчилсон хэлбэр нь иймэрхүү хэлбэртэй байжээ.
Энэ чагт загалмай бол Христийн шашны билэг тэмдэг биш харин бөө удган шүтлэгтнүүдийн тэнгэрийн ордуудыг дүрсэлсэн төсөөлөл дүрс юм. Ийм учраас эртний бурханы хөрөг дээр Ийсусыг Нар, Бурханы Хүү, Ертөнцийн гэрэл гэгээ гэж энэ загалмайн яг голд дүрсэлдэг байсан байна. Ийсус бол тэнгэрт гарсан Аврагч өглөө бүр ирж гэрлээ хайрладаг, харанхуйгаас Ертөнцийг авардаг, түүнийг үүлсийн цаанаас гарч ирэхийг харж болно гэх мэт зүйлийг Библиэс олж үзэж болно.
Библид байдаг одон орон зүй, одоор баримжаалах зүйн хамгийн чухал нэг хэлбэржүүлсэн домог бол эрин зууны тухай ойлголт юм. Зууны, эриний тухай ойлголт Библид их тааралддаг. Үүнийг ойлгохын тулд Прецесс буюу өдөр шөнө тэнцэх үзэгдлийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн хамгийн эртний соёл иргэншлийн нэг эртний Египтчүүд ойролцоогоор 2150 жил тутам өдөр шөнө тэнцэх өдрийн өглөө Нар шинэ ордын зааж байгаа тэр газар мандаж гарч ирдэг гэдгийг мэддэг байжээ.
Энэ нь дэлхийн бөмбөрцөг өөрийн тэнхлэгээ тойрон алгуурхан савлах хөдөлгөөн хийдэгтэй холбоотой. Энэ циклд хэвийн жилийн циклтэй харьцуулбал ордууд эсрэг явдаг. Прецесс бүх 12 ордуудыг дайрч өнгөрөхөд ойролцоогоор 25765 жил хэрэгтэй. Үүнийг Платон жил гэдэг. Эртний хүмүүс үүнийг сайн мэддэг байжээ. Тэд 2150 жилийн хугацаа бүрийг нэг эрин гэж нэрлэдэг байжээ. МЭӨ 4300-2150 оны хоорондох үе бол Үхрийн орд байжээ. МӨЭ 2150 - МЭ 1 он хүртэл Хонины орд, харин МЭ 1 оноос МЭ2150 буюу манай орд бол Загасны орд юм. Ойролцоогоор МЭ 2150 оноос Усан орд уруу орох болно. Ийнхүү 3 эринийг дамжиж 4 дөх эринд орох хүртлэх хөдөлгөөнийг Библид билэгдэн тайлбарлаж бичсэн байдаг. Хуучин Гэрээнд бичсэнээр бол Моисей Синайн ууланд 10 чулуун дээр бичсэн тангарагтай ирсэн ба харин хүмүүс Алтан Үхэрт /жүүдийн мөнгөний бурхан-д/ мөргөж байсан нь түүнийг гайхшруулжээ.
Тэрээр иймээс уурлан хилэгнэж чулуун хавтгайнуудаа хага цохиж жүүдүүд ба түүний ард түмэнд энэ нүглээсээ цэвэршихийн тулд бие биеэ алахыг уриалсан байдаг. Библийн олон судлаачид түүний энэ хилэгнэсэн шалтгааныг Израильчууд Идол/мөнгөний бурханд/-д эсвэл төстэй зүйлийг шүтэж мөргөж байснаас үүдэлтэй гэж тайлбарладаг. Жүүдүүд Алтан Үхэр/мөнгөний бурхан/-ээ бас ордтой холбосон байдаг. Мөн Моисей бол шинэ эрин болох Хонины ордыг билэгдэж байсан ба ийм учраас одоо ч жүүдүүд ёслолдоо хонийн эврийг хэрэглэдэг. Моисей Хонины ордыг билэгддэг ба хүмүүс шинэ эрин эхлэхэд бүх хуучин зүйлээ хаях хэрэгтэй болдог ажээ. Энэ шилжилтийг бусад бурхадууд мөн гэрчилдэг. Жишээлбэл Христийн бурхан Митра төстэй домогт үхрийг алж байгаар гардаг. Ийнхүү Ийсус Хонины ордыг халж шинэ эрин одоогийн Загасны эрин ирснийг тунхагласан байна. Ер нь загасны билэг тэмдэг Шинэ Гэрээнд маш олонтай гардаг. Библид Ийсус 5000 хүнийг 5 бөөрөнхий талх, 2 ширхэг загасаар хооллосон тухай гардаг. Тэр Галилейд орж өөрийн сургаалыг номлож эхэлсний дараа 2 загасчинтай таардаг ба тэд түүнийг дагадаг. Та загасны хэлбэртэй Ийсусын ийм билэг тэмдэг машин дээр хүртэл байхыг олж харсан байх аа. Гэвч бид энэ билэгдэл чухам юуг илэрхийлж байгааг тэр болгон сайн мэддэггүй. Энэ бол бурхангүйчуудын хувьд Нарны хаанчлалыг илэрхийлсэн билэгдэл юм. Түүнчлэн Ийсусын төрсөн цаг үе бол манай эрины тооллын эхлэл юм.
Библид бичсэнээр шавь нар нь түүнийг нас барахаас өмнө түүнтэй яаж уулзахыг асуусан байдаг.
Танай хотод домботой ус барьсан нэгэн хүн орж ирэх болно. Түүнийг даган байшинд нь орох хэрэгтэй.
Энэ бол хамгийн сонирхолтой, одон орны нэг гэрчлэх баримт юм. Домботой ус барьсан хүн бол Бумбын орд юм. Түүнийг ус асгаж байгаа хүнээр голдуу дүрсэлсэн байдаг. Бумбын орд бол Загасны ордноос гарч Бурханы хүүгийн орох дараагийн орд юм. Учир нь Бумбын орд бол нарны эргэлтийн дагуухи Загасны ордны дараагийн орд билээ.
Цаашаа явцгаая. Бид бүхэн Ертөнцийн төгсгөл ирэх тухай хэзээ нэгэн цагт сонсож байсан шүү дээ.
Библид бичснээр бол Ийсус хэлэхдээ “Би та нартай дэлхийн төгсгөл ирэн иртэл хамт байх болно” гэжээ. Гэвч англи хэл дээрхи Библийн хувилбарт дэлхий гэсэн үгийг буруу орчуулсан гэж үздэг. Үнэн хэрэгтээ бол Эеон гэсэн латин үг байсан ба өөрөөр хэлбэл эрин гэж байжээ.
Үнэндээ бол Библид “Би та нартай энэ эринг дуустал хамт байх болно” гэж Ийсус хэлсэн байжээ. Өөрөөр хэлбэл Ийсус Загасны ордноос дараачийн Бумбын орд уруу шилжин орох хүртэл хамт байх болно гэсэн үг юм. Иймээс дэлхий ертөнцийн төгсгөл ирэх тухай үзэл номлол бол одон орны дээрхи үзэгдлийг буруу орчуулж тайлбарласнаас үүдсэн алдаа юм.
Гэвч удахгүй болох гэж байгаа Ертөнцийн төгсгөл гэгчид итгэдэг 100 гаруй сая америкчуудад энэ тухай хэлэх гээд үз дээ !!!
Цаашилбал Ийсус Христ болон түүний амьдрал ахуйн талаар одон орон зүйн утгаар библид бичсэн зүйлийн ихэнх нь эртний Египтийн бурхан Горын шууд хуулбар юм. Жишээлбэл Египтийн 3500 жилийн настай Угсори сүмийн ханан дээр ариун үр тогтолт, Горын төрсөн тухай, түүнд шүтэж мөргөдөг байсан тухай илэрхийлсэн билэгдэлүүд олон байдаг.
Эхлээд Нарны илч Изида дахь эхэд удахгүй тэр Хорыг төрүүлэх болно гэж хэлжээ, үүний дараа ариун Сэтгэлт Нефа энэ дарь эхийн хэвлийд Хорыг ариун үр тогтолтоор бий болгосон гэдэг. Энэ үеэс л ариун үр тогтолт /Виржин/-ыг шүтэн мөргөж ирсэн байна.
Энэ түүх Ийсусын ид шидийн хүчээр төрсөн тухай үлгэр домгийг яг давтдаг. Ер нь эртний Египтчүүдийн мөргөл шүтээн, Ийсусын түүх хоёр хоорондоо гайхалтай төстэй байдаг.
Шууд хуулбарласан энэ түүх /библи/ үүгээр зогсдоггүй. Ной-ийн түүх, энэ ертөнцийг нөмөрсөн асар их усан үер, түүнээс аврагдсан тухай түүх бүгд л эртний Египтийн уламжлалт шүтээний түүхтэй бараг адилхан байна. Үүнийг батлахын тулд хол явах хэрэггүй юм. Ер нь энэ талаар 200 гаруй гэрчлэх баримт байдаг байна.
Жишээ нь, МЭӨ 2600 жилийн өмнөх Гигламены домог түүхийг авч үзье. Энэ домогт бурхан дэлхийг асар их усанд живүүлсэн тухай, алтан тэвшин дээр гарч аврагдсан хүн, амьтан тэрбайтугай түүний илгээсэн тагтааны тухай гардаг. Энэ бүх үйл явдлыг өгүүлсэн домог түүх бусад давхацдаг зүйлүүдийн хамт Библид хожуу орж иржээ.
Мойсейн төрсөн түүх бол бас тэндээс авсан домог юм. Мойсейг төрсний дараа түүнийг алагдахаас аварч сагсанд хийгээд гол тавьж урсгасан тухай, харин түүнийг хааны охин олж авран яг хан хүү мэт өсгөсөн тухай Библид гардаг билээ. Яг энэ түүх МЭӨ 2250 жилийн тэртээх Египтийн Саргон бурханы домогтой давхацдаг. Саргоныг нялх байхад нь амийг нь аврахын тулд түүнийг сагсанд хийж голоор урсгасан ба дараа нь хааны дунд эхнэр Аки олж өсгөсөн гэж энэ домогт өгүүлдэг. Түүнээс гадна Библид Мойсей 10 хууль гаргасан тухай гардаг билээ. Гэвч бурханы энэ хуулийг уулан дээр өгсөн тухай нилээд өмнө нь мөн тэнд бичсэн байдаг. Мойсей бол эдгээр түүх домогт гардаг хууль гаргасан хувилгаануудын зөвхөн нэг нь юм. Энэтхэгийн Ману, Грекийн Минос, Египтийн Мисэс бүгд л бурханы 10 хуулийг хүмүүст авчирч өгсөн гэж домогт гардаг.
Эдгээр бурханы 10 хууль бол Египтийн “Үхэгсдийн ном” гэдэг бүтээлийн 125 бүлгээс шууд хуулбарлаж авсан байна. Би хулгайлахгүй гэдэг нь Бүү хулгай хий болсон.
Би алахгүй гэдэг нь Бүү хүний амь бүрэлгэ болсон.
Би худал ярихгүй гэдэг нь Бүү худал хэл болсон..........
Яг ийм байдлаар цааш үргэлжлэнэ.
Ийнхүү эртний Египтийн шашин мөргөл шүтээн бол Жүүдизм болон Христийн шашны үндсэн эх сурвалж болдог байна. Эдгээр шашны ойлголт, нэр томьёо, зан үйл бол Жүүдизм ба Христийн шашин үүсэхээс бүүр өмнө байсан Египтийн шашны холбогдох нэр, зан үйлийн хуулбар юм.
Христийн шашны анхны үндэслэгдийн нэг, нэрт түүхч Жастин Мартир /МЭ 100-165/ өөрийн бүтээлдээ ийн бичиж байжээ.
Бид бүгдийн багш Ийсус Христос ариун үр тогтолоос хүн болж мэндлэж, дараа нь цовдлуулж нас бараад дахин амилж тэнгэрт гарсан тухай бид ярихдаа та нарын Юпитерийн хүүд мөргөж, юунд шүтэж итгэж байдгаас тань өөр ямар нэгэн зүйлийг батлах гээгүй юм.
Тэрээр өөр нэг бүтээлдээ ийн бичиж байжээ:
Түүнийг ариунаар үр тогтсон Дарь эх төрүүлснийг Персес хэрхэн яаж төрсөнтэй адилтгаж ойлгох хэрэгтэй.
Жастин Мартир ба эртний христийн шашны дагагсад өөрийн шашинд бурхангүйчүүдийн буюу Египтийн шашинтай төстэй олон зүйл байгааг мэдэж байжээ. Гэвч Жастин Христийн энэ дэлхийд ирэхийг чөтгөр урьдчилан мэдээд бүх зүйлийг хольж хутгаж будлиантуулсан юм гэж бичиж байжээ.
Христийн шашныг хатуу баримтлагчид манай дэлхийг 12 мянган жилийн настай гэдэгт итгэдэг...
Ингээд би нэг тийм хүнээс тэгвэл динозаврын яснуудыг яах вэ гэхэд тэрбээр:
- Бурхан тэдгээрийг бидний итгэл үнэмшлийг шалгах гэж бүтээсэн юм гэж "бурсан" юм. Харин би хариуд нь:
- За даа, миний итгэл үнэмшлийг шалгах гэж л чамайг "бүтээсэн" байх даа гэж би түүнд хариулж билээ.
Иймээс Библи бол түүнээс өмнөх бүх шашны домог түүхийн нэгэн адил одон оронзүй ба шашин шүтлэгийн холимог домог зохиол! юм.
Христийн шашин бол Нарыг шүтэж мөргөдөг зан үйлийн нэг төрлийн дууриалт-элэглэл юм. Тэд Нарыг Христос гэдэг хүнээр орлуулж эрт дээр үед наранд мөргөдөг байсны адил түүнд мөргөдөг.
Томас Пейн 1737-1809
Бид энэ бүхнийг гагцхүү шүүмжлэх үүднээс биш харин үнэн бодит эсэхийг нотлох баримтуудыг гаргаж ирэх үүднээс ярьж байна. Бид хэнийг ч гомдоохыг хүсэхгүй байна. Бид зүгээр л яг үнэн хэрэг дээрээ шинжлэх ухааны үүднээс энэ домог библид бичсэн зүйлүүд чухам юу байсан юм бэ гэдгийг мэдэх гэж л энэ бүхнийг ярьж байна. Христийн шашин нь цэвэр түүхчилсэн домогт үндэслэсэн байна. Харин энэ бол яг үнэн факт юм!!!
Ингээд Христийн шашин бол мянга орчим жил Европын олон ард түмнүүдийг харгис боолчилж байсан Римийн эзэнт улсын ихэс хаад, эрх баригчдын зүгээс гагцхүү улстөрийн зорилгоор зохиосон үлгэр домог түүх юм гэдэг дүгнэлтэд бид хүрч ирж байна.
Христ бол үнэн хэрэг дээрээ ийнхүү христийн шашны гностикуудын сектийн нарны бурхан хаан нь байжээ. Энэ нь бусад бөөгийн шашинд байдаг нарыг төлөөлүүлсэн домгийн тэр дүр төрх юм.
Харин жирийн хүмүүс, боолчлогдож байсан ард түмнүүдийн дотоод ухамсар бодол санаа, зүрх сэтгэлийг энэ үлгэр домгоор барьж хүлж тэднийг далдаас хянаж залж байхын тулд Христийг түүхэн бодит хүн байсан мэт болгож мөнхжүүлэх нь цэвэр улс төрийн шийдвэр байжээ!
МЭ 325 онд Римийн эзэн хаан Константин Никейн гэх нэгэн чуулган уулзалтыг зохион байгуулсан байна. Чухам энэ уулзалтын үеэр Христийн шашны номлолын гол гол зарчмуудыг зохиож боловсруулсан гэж олон судлаачид үздэг.
Энэ цагаас хойш Христийн нэрээр хийж ирсэн олон удаагийн худал хуурмаг зүйлс, цус асгаруулалтын түүх эхэлсэн билээ.
Үүнээс хойшхи 1600 жилийн турш Христийн шашны тусламжтайгаар бүх Европын улс төрийн бүх эрх мэдлийг Ватикан дангаараа барьж иржээ. Энэ хугацаа бол Харанхуйн Эрин үе, Загалмайтны дайн, Инквизици /католик сүмийн зүгээс өөр үзэл бодолтой хүмүүсийг тамлан шүүж байсан шүүх/ гэх мэтийн аймшигт үйл явдлуудаар дүүрэн байв. Христийн шашин бол бусад загалмайтны шашнуудын нэгэн адил энэ эрин зууны хамгийн том “залилан”-гуудын нэг юм. Шашин хүмүүсийг байгалиас нь, нэг нэгнээс нь салган тусгаарлахад л хэрэглэгдэж ирсэн байна.
Аливаа шашин бол эрх баригчдын засаглал, эрх мэдэлд жирийн хүмүүсийг ямар ч эргэлзээгүйгээр, ядаж шүүн тунгааж ч бодож үзэхгүйгээр сохроор дагаж дулдуйдахыг шаарддаг. Тэр бүхнийг Бурхан харж байгаа гэдэг шалтагаар хувь хүний бүхий л хариуцлагыг хязгаарлаж байдаг. Тэгээд хамгийн гутамшигт гэмт хэргийг ч гэсэн бурханы таалал гэдгээр цагаатгаж байдаг юм.
Хамгийн гол нь шашин бол үнэнийг мэдэж байгаа боловч шашны энэ хоосон номлолыг ашиглаж нийгэм, олон нийтийг өөрийн зорилгоор далдаас хөтлөн удирдаж байгаа тэр хүмүүст давуу байдал, хүч чадлыг бий болгодог!
Шашны хоосон номлол бол хүн төрөлхтөний түүхэнд дэх хамгийн хүчирхэг машин болсон ба шашин бусад хоосон онол-номлолууд цэцэглэн түгэх маш таатай суурь хөрс нь болж байдаг.
Үлгэр домог буюу үеэс үед уламжлагдаж ирсэн гэх тэр үзэл санаа бодол, онол-ойлголт төсөөлөл гэдэг бол үнэндээ худал боловч бүгд итгэдэг овжин зальжин санаа юм. Бүүр гүн гүнзгий, шашны түвшинд бол энэ хоосон домог нь хүмүүсийг дотоод ухамсараар нь сэм удирдаж тэднийг боолчлолд хүлцэнгүй барьж байхад энэхүү сохор сүсэг бишрэлийг нь ашиглахад чиглэсэн байдаг.
Иймээс хамгийн гол мөн чанар нь энэ түүх домог хир үнэний хувьтай гэхээсээ илүү чухам юунд үйлчилж байна вэ гэдэгтээ байгаа юм аа!
Хэрэв аливаа түүх домогт нь хүмүүс ард олон итгэхгүй бол тэр түүх домог өөрийн зохиогчдоо ч хэрэггүй болох билээ. Энд хэргийн гол нь хэсэг хүмүүс энэ ариун түүхийн үнэний талаархи асуудлыг зүрхэлж сөхөж тавьж байгаад биш, тэгсэн байлаа ч энэ итгэл үнэмшлийн цаад эзэд үүнийг тоох ч үгүй, эдгээр асуудал тавиад байгаа хүмүүстэй ямар нэг яриа маргаан үүсгэхгүй, эсвэл зүгээр л үүнийг бурханыг доромжилж байгаа хэрэг хэмээн зарлах болно.
Хэрэв АНУ-ын Засгийн газар өөрийн 3 мянга гаруй иргэнээ амь насаар нь хэлмэгдүүлсэн гэж бодож байгаа бол, ингэсэн гэж сэжиглэн хардаж бодож байгаа бол, эсвэл хүмүүсийг ийм дүгнэлтэд хүрэхэд нь Та туслаж байгаа бол энэ чинь маш муу хэрэг дээ, энэ чинь “бурханыг л доромжилсон” явдал болно шүү дээ...!? гэж хэлж ч чадах юм.
- Гэхдээ хүлээгээрэй! Хэрэв бодит баримт нотолгоонууд хангалттай байгаа бол ?!...

No comments:

Post a Comment