Хуудас

Search This Blog

Thursday, December 14, 2017

150-иад хүүхэд аварсан жүжигчин Константин Хабенский

1972 оны нэгдүгээр сард Оросын Ленинград хотод төрсөн алдарт жүжигчин Константин Хабенский бидний дуртай олон кинонд дүрээ мөнхлөсөн нэгэн. Дунд сургуулиа төгссний дараа тэрээр Ленинградын техникийн их сургуульд элсэн орж суралалцаж эхэлсэн бөгөөд 3 жилийн дараагаас өөрийн явах зам биш гэдгээ ухаарч сургуулиа орхисон гэдэг. Сургуулиасаа гарсны дараа цэвэрлэгч хийж, гудамжинд хөгжим тоглож, театр болон студид туслахаар ажиллаж байжээ. 1990 оноос Ленинградын театр урлагийн хүрээлэнд орсон бөгөөд энэ цагаас эхлэн жүжигт дүр бүтээх болжээ.
Тэрээр гайхалтай сайн жүжигчин төдийгүй, гайхалтай сайн үйлстэн юм. Эхнэр нь 2007 онд хүүгээ төрүүлээд хорт хавдраар өвчлөхөд тэрээр тансаг харшаа зарж, их хэмжээний өр зээл тавьжээ.

Tuesday, October 10, 2017

Ядуу байсан ч адилхан үйлчлэгч

Европчууд оросуудыг бодвол сэтгэлгээний далайц их өндөртэй болсныг нэгэн орос жуулчин тэмдэглэн үлдээжээ. Тэрээр өгүүлэхдээ: орлого муутай, тааруухан хувцастай, эмзэг давхаргад хамаарах хүмүүст хэрхэн хандаж, үйлчилж байгааг нүдээр харсны хувьд бишрэхгүй байх арга алга хэмээжээ.
Найзынхаа хамтаар нэлээд олон жилийн өмнө алдарт Венеци хотоос холгүйхэн орших замын нэгэн тухлаг кафенд оржээ. Италийн амтат борхош тамшаалангаа ярилцан сууж байхад нь нэгэн эр уг газар орж ирсэн байна. Үйлчлэгчид хандан: "Хоёр борхош захиалъя, нэгийг нь хананд" гэж хэлсэн нь түүнд их л хачирхууштай сонсогдож л дээ.
Үйлчлэгч түүнд нэг аяга борхош авчирч өгөнгөө хоёрын тооцоо хийгээд сайхан тухлахыг хүсэн явж одов. Орос эрийн сонирхолыг ихэд татсан тул тэдний энэ үйлдлийг анхааралтай ажиглаж байв. Залуу хоёр аяганы мөнгө төлсөн мөртлөө нэгийг уусан даруйдаа гарч одов. Харин үйлчлэгч жижиг цаасан дээр "аяга борхош" гэж бичээд түүнийгээ хананд тогтоочихов.

Wednesday, October 4, 2017

Сайхан-овоо сум

Сайхан-Овоо сум нь 405478,0 га нутаг дэвсгэртэй, нийслэл Улаанбаатар хотоос 400 км, Дундговь аймгийн төвөөс 210 км зайд оршдог. Аймагтаа хамгийн алслагдсан сум юм.
Тус сум нь Өвөрхангай аймгийн Сант сумтай 41 км, Баянгол сумтай 52 км, Төгрөг сумтай 20 км, Өмнөговь аймгийн Мандал-овоо сумтай 27 км, Өөрийн аймгийн Эрдэнэдалай сумтай 60 км, Дэлгэрхангай сумтай 64 км газраар тус тус хиллэдэг.
Жилийн агаарын дундаж темпратур 1 сард -20,2 хэм хүйтэн, YII –р сард +25,4 хэм дулаан, жилийн хур тунадасны хэмжээ дунджаар 102,9 мм унадаг, говь, тал хээрийн бүсэд багтдаг.

Tuesday, October 3, 2017

Монголчуудын ялагдашгүй байсны үндэс

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн штабын даргын орлогч, оператив тасгийн дарга, хошууч Б.БАТТҮВШИН
 
Монголчууд эрт дээр үеэс туурга тусгаар төр улсаа байгуулж, эр цэргээ бэхжүулж, газар нутаг, үндэс угсаагаа батлан хамгаалж, тусгаар байдлаа хадгалан гадаадын болзошгүй түрэмгийлэл, дотоодын самуун, хулгай дээрмээс газар нутгийн бүрэн бүтэн байдал, мал сүрэг, эд баялаг, хүн ардын амгалан тайван байдлыг нийт ард түмнийхээ оролцоо дэмжлэгтэй хамгаалж ирсэн түүхтэй. Энэхүү хамгаалалтыг орон нутгийн хамгаалалт хэмээн өнөөгийн ойлголтод дүйцүүлэн авч үзэх бүрэн боломжтой юм. Энэ талаар түүхчлэн товч судалж үзвэл:
 
Эртний Монгол:
 
Өдгөөгөөс хоёр мянга гаруй жилийн тэртээ Монголын анхны төр улс Хүннү гүрэн (НТӨ III-НТ I зуун) байгуулагдсанаас өнөөг хүртэлх манай ард түмний түүх бол гал голомт, газар шороогоо харийн түрэмгийлэгчдээс хамгаалан, туурга тусгаар Монгол Улсаа төвхнүүлэхийн төлөөх тэмцлийн түүх байсан юм.
 
Модун Шаньюй НТӨ 209 онд төв Азийн өргөн уудам нутаг дэвсгэрт нүүдэллэн амьдарч байсан овог, угсаатныг нэгтгэн Хүннү гүрнийг байгуулснаар улс орон, газар нутгаа зүүн, баруун, төвийн түмэн болгон хувааж, түмтүүд нь дотроо мянгат, зуут, аравтад хуваагдах бөгөөд Шаньюй өөрөө түмтийн даргыг томилж, түмтийн дарга нар нь удаах албан тушаалтнуудаа томилж байжээ. Эдгээр нь зөвхөн “засаг захиргааны төдийгүй цэргийн зохион байгуулалтын нэгж болж” байжээ. Чухам энэ нэгдмэл тогтолцоо нь монголчууд төр улсынхаа тусгаар тогтнол,газар шороогоо бат тогтвортой хамгаалан авч үлдэх нэг үндэс байв.

Wednesday, August 16, 2017

Сайхан-Овоо сумын алдартнууд

Барь хамба Дамцагдорж
Монголын бурханы шашин соёлын болоод буддын гүн ухааны сэтгэлгээний түүхэнд нэр алдраа мөнхөлсөн хутагт нарын нэг нь 'Уулын лам“ хэмээн алдаршсан Брагри /Бари ч гэдэг) Дамцагдорж мөн болой. Тэрбээр хуучин Түшээт хан аймгийн Говь түшээ гүнийн хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан -овоо сумын нутаг Онгиин голын «Улаан хошуу» хэмээх газар тайж Цэвээндашийн гэр бүлд 15-р жарны цагаагчин үхэр жилийн (1781 он) өвлийн эхэн сард мэндэлюэ. Эцэг эх нь хүүгээ монгол хүний сэтгэлгээгээр сайн эрдэм номтой нэгэн болгохыг хүсэж, Онгийн голын номч ноён хутагт Ишдонилхүндэв хэмээх ламд шавь оруулсан нь ирээдүйн сайн зам мөрийг нь гаргасан хэрэг байюэ. Багшийн заасан ёсоор түвэд хэл бичиг, уншлага ном заалган эргэлзэлгүй сурч, лам хуврагтны жаяг дэглэмийг нягт нямбай баримтлан дагаж хүмүүжсэн аюэ. Тийн учир тэрбээр 1781 онд гэнэн сахил, 1787 онд тойн хуврагын санваар, 1793 онд гэцэл санваарыг зооглож, урьд урьдаас илүү ламын ёсны чанд нарийн дэг ёсыг эрхэмлэн чухалчилдаг болсон байна.
1794 онд анх удаа багшийн хамт Их Хүрээнд ирж, Амдо нарын аймагт сууж, арвангуравхан сүүдэртэй цанид чойрын гүн ухааны хэцүү бэрх номыг хөтлүүпэн суралцсан нь түүний сэцэн билиг авъяас чадварыг илтгэж буй хэрэг ээ. Тийн суралцаж байгаад онгийн голын хийдэд Алашаагийн

Jeremy Menn

Monday, August 14, 2017

Эмили Дикинсон

Би хэн ч биш, харин чи хэн бэ?
Чи бас хэн ч биш гэж үү?
Хөөе, тэгвэл бид чинь адилхан байх нь. Чишш!
Хүмүүс дуулчихвал биднийг ад үзнэ шүү
Хэн нэгэн байх ямар гунигтай вэ
Хүн зон гэгддэг цаад хөөрхийс чинь
Хүслэнт намаг руугаа өдөржин чамайг дуудах
Хөгийн мэлхийрхүү яасан ч түйтэй амьтад вэ!
,,,,,
Гоо сайхны төлөө би үхлээ
Тоо ёсоор шарилыг минь булж гүйцүүт
Жирийн үнэний төлөө амь үрэгдсэн нэгэн
Зэргэлдээх нүхэнд хэвтэж буйг мэдэрлээ
Амьдралаа юуны тулд үрснийг минь
Аяархан асуув, тэр. “Гоо сайхны тулд”
Харин өнөөх маань “Би бол үнэний төлөө.
Хаашдаа эд чинь нэг л юм даа, дүү минь” гэв
Хагд өвс уруул дээгүүр саглайж
Хааш яаш сийлсэн нэрсийг маань баллах хүртэл
Авсныхаа чөлөөнд бид өнө хождыш хүүрнэн
Аргагүй төрөл садан шиг гүн шөнийг угтав

ГЭЭГДСЭН ЭРДЭНЭ
Үнэт чулуу гартаа бариад
Үүрэглэж сууснаа бүүр түүр санаж байна
Цангам халуун өдөр байсан, салхи тогтуун
“Цаг нь болохоор…” гэж би өөртөө хэлсэн.
Давхийн сэртэл эрдэнэ минь алга
Даанч гэмгүй хуруудаа би үэмлэж хазлаа
Үймэрч бухимдсан сэтгэлд минь гагц
Үнэт эрдэнийн дурсамж л хоцорлоо.

САЛХИНЫ АЙЛЧЛАЛ
Ядуу эр шиг, бас тэнгэрийн элч шиг
Яаруу салхи хаалга тогшлоо. “Ор, ор”
Ингэж намайг хэлмэгц оромжинд минь
Этгээд түргэн, хөлгүй зочин орж ирлээ

Хэнэгч үгүй би салхинаас ийн асуулаа
Хэн чамд сандал авч өгөх вэ?
Хий хоосон агаарт гараараа ямар
Хэвтэх буйдан засалтай биш дээ
Гийчинд маань бие гэх юм алга
Гэнэтийн яриа нь эгээ л
Онцгой бутнаас нэгэн зэрэг дэрхийх
Олон соно бялзуухайг санагдуулна
Түүний царай тэнгисийн давалгаархуу
Түр зуур тэр давалгаа намжихад
Шилэн аяганд хүүгэж хөглөгдсөн гэмээр
Шингэн аялгуу хуруу гараас нь цацарна
Бүдчин буцахдаа тэр сэм аяархан
Бүрэг ичимхий хүн шиг цонх тогшлоо
Тэр тогшилтоос түгшүүр шаналал сонстлоо
Тэгээд …би гав ганцаар хоцорлоо

МАРТАГДСАН ШАРИЛ
Ирээдүйд, зуун жилийн дараа
Энэ газрыг хэн ч мэдэхгүй
Амьсгал давчдам бүгчмийг тэд
Амарлангуйн орон мэт төсөөлцгөөнө.
Хог шарилж биүү хөглөрч
Холын хүмүүс үүгээр сэлгүүцэж
Аль эрт талийгаач бологсдын нэрийг
Алдаатай бичиж үү л гэж үсэглэцгээнэ.
Зун цагийн чөлөөт салхи
Энд ирэх жимийг санана.
Ой ухааны гээсэн түлхүүрийг
Зөн совин шүүрч авна.

***
Хангайн уулсыг би хараагүй
Далай тэнгисийг үзээгүй
Хагд, арц гэвч яаж харагдахыг
Давалгаа ямар байдгийг би мэднэ
Бурхантай би үг солиогүй
Тэнгэрт очиж байгаагүй
Хувь заяагаар гэхдээ хэлүүлсэн мэт
Хүрэх цэгээ би мэднэ
***
Ганц ч атугай зүрхний
Шаналанг зогсоож чадвал
Амьдрал минь утгатай болно

Ганц ч атугай оршихуйн
Зовиурыг эдгээж чадвал
Зовлонг намдааж чадвал

Ганц ч атугай жигүүртэн
Үүрээ олоход туславал
Амьдрал минь утгатай болно.
***
Би ойлгодог:
Орчлон давчууг,
Зовлонгийн туйлыг,
Олны тарчлалыг …
Гээд яах вэ?
\Би ойлгодог:
Бүгд л үхэхийг,
Амьдралын сайхан
Арван жил ч хүрэхгүйг …
Гээд яах вэ?
Би ойлгодог:
Энэ бүхэн тэнгэрт
Эцэстээ ялгаагүйг,
Шинэ төөрөгдөл үүсэхийг …
Гээд яах вэ?

Friday, August 11, 2017

Дэлхийн зураачид

Adrian Gottlieb  https://batbuyan-dnsh.blogspot.com/2017/08/adrian-gottlieb.html

Anatoliy Kalugin https://batbuyan-dnsh.blogspot.com/2016/08/anatoliy-kalugin.html

Jeremy Lipking https://batbuyan-dnsh.blogspot.com/2016/08/jeremy-lipking.html#more

Jeremy Mann https://batbuyan-dnsh.blogspot.com/2017/08/jeremy-menn.html

Lindsey Kustusch https://batbuyan-dnsh.blogspot.com/2017/04/lindsey-kustusch.html

Matthew Cornell https://batbuyan-dnsh.blogspot.com/2017/04/matthew-cornell.html

Kevin Courter https://batbuyan-dnsh.blogspot.com/2017/10/kevin-courter.html


 

Сергей Есенин

Үнсээч намайг аа, үнсээч хайрт минь!
Өвдтөл минь, цус шүүртэл минь шимэн үнсээч!
Цэвдэг хүйтэн чин зориг
Цусны халуун боргионд байхгүй ээ.
Халамцан хөгжилдөх олны ширээн дээр
Хажуулдан унасан аяга чи биднийх биш ээ.
Хорвоо дээр ганцхан удаа амьд явдгийг
Хонгор чи минь марталгүй санаж яв аа!
Ухаан ороод эргэн тойрноо нэг харчих.
Униар буданг нэвт шувт дахин харчих.
Саран цагаан авгай шиг шар хэрээ
Чанх дээгүүр минь эргэлдээд л байна уу даа.
Үнсээч намайг аа, үнсээч хайрт минь!
Эрлэгийн элч дуугий минь дуулчихсаан.
Тэнгэрт байдаг тэр бурхан аль хэдийн
Төгсгөлийг минь зөгнөөд л байгаа юм уу даа.
Гандах л тавилантай эрч хүч юм чинь
Гарцаагүй л үхэхээс хойш айхын хэрэг юун.
Халуун зүрх минь зогсох цагийг хүртэл
Хонгор чинийхээ л уруулыг озмоор байна аа.
Хэн нэгнээс зовох ч үгүй, нуух ч үгүй
Хөх үдшээр халамцуухан зүүрмэглэж,
Моносны мөчрийн ялдамхан сэржигнээг даран
“Мойлхон минь, би чинийх шүү!”гэхийг сонсмоор байна аа.
Сархад мэлтэлзэх аяганы цагаан хөөсний
Сагасан туяа дандаа гэрэлтэж байг ээ.
Дуулаад бай, уугаад бай хонгорхон янаг минь
Дуулим хорвоод ганц л удаа амьд явна шүү дээ.

Adrian Gottlieb

 

Saturday, July 29, 2017

Уран зургийн будгийн нэршил /орос ба англи/



А
Абрикосовая – Apricot
Аметистовая – Amethyst
Английская красная светлая – English red light
Английскя красная – English Red
Античная розовая – Antique Rose
Антрацит – Anthracite
Антрацитовая – Anthracite
Араратская зеленая – Araratskaya Green
Б
Баклажан – Aubergine
Бежевая – Beige
Белая – White
Белила титановые – Titanium White
Белила цинковые – Zinc White
Берлинская лазурь – Prussian Blue
Бирюзовая – Turquoise, Turquoise Blue
Бирюзовый металлик – Metallic Turquoise
Бордо – Bordeaux, Claret
Бриллиант желтая – Brilliant yellow
Бронза – Bronze, Stagno
Бургундская – Burgundy

Monday, June 26, 2017

Монголын бурхан урлал. Mongolian god sculpture

Шаазан бурхан

Ээж ээ! Би тандаа хайртай шүү!

Америкийн 9 сарын 11-ны өдрийн хэрэг явдлын үеэр алан хядагчдын жолоодсон нисэх онгоц дэлхийн худалдааны барилгыг мөргөхөд нэгэн банкны эзэн Эдвард 56 давхарт нь сууж байжээ.
Хаа сайгүй гал утаа оргилоод, хаалга цонх дэлбэрэхэд, тэрбээр амьд гарах аргагүй болсноо ойлгоод, энэхүү үхэл амьдрал шийдэгдэх эгзэгтэй мөчид гар утсаа гаргаж ирснээ хэн нэгэн рүү залгажээ. Байшингийн дээвэр нуран, хэсэг том цементэн хавтан түүний толгой дээрээс даран унагав. Түүний ухаан хэсэг зуур балартаад сэргэсний дараа тэр хоёрдахь удаагаа утсаа залгажээ. Гэвч харилцагч нь утсаа авахаас өмнө тэр илүү чухал нэг хэргийг санан гуравдахь удаагаа утсаа залгасан байна. . . . . . . .
Эдвардын шарил нурангин дороос олдсоны хойно найз нөхөд, садан төрлийнхөн нь хэргийн газар яаран очицгоолоо. Тэдний дунд хоёр хүн Эдвардын нас барахаас өмнө залгасан утсыг хүлээн авсан бөгөөд тэдний нэг нь түүний туслах Рональдо, нөгөө нь хувийн өмгөөлөгч Майкл нар байжээ. Хамгийн харамсалтай нь тэр хоёрын хэн нь ч Эдвартай харилцаж чадаагүй юм. Тэр хоёр нягтлан үзвээс Эдвард өөр нэгэн хүн рүү залгаж амжсан болохыг олж мэдэв. Тэр хэн рүү залгаж, юу ярьсан байж болох вэ?

Thursday, June 15, 2017

Рейчел охины түүх

        Хүмүүс зарим нэг нүд хальтрим дүр зургийг харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрдөг. Хэрэв өөрт тохиолдоогүй л бол. Тэгвэл нэгэн бяцхан охины тухай түүхийг өгүүлье. Түүнийг Рейчел гэдэг бөгөөд есөн настай байхдаа хорвоогийн мөх бусыг үзүүлжээ. Рейчелийг есөн нас хүрэх гэж байхад амьдардаг Сиэтл хотод нь "Charity water" хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн Скотт Харрисон лекц унших гэж иржээ. Тус лекцэнд тэрээр ээжтэйгээ очсон байна. Скотт Харрисон тайзан дээр зогсоод байгууллагынхаа цэвэр усны хомсдолтой хэрхэн тэмцдэг талаар ярьж эхлэхэд харанхуй заалан дотор сэтгэл нь хөдөлсөн Рейчел сууж байв. Олон зуун туйлдсан хүмүүс бохир намаг, шалбаагаас өттэй, шавартай ус ууж байгаа бичлэгийг охин анх удаагаа үзэж, энэ уснаас үүдэлтэй аюулт өвчнөөс болж 4500 хүүхэд өдөр бүр үхдэг гэдгийг мэджээ. Энэ нь өдөр бүр эрэгтэй эмэгтэй хүүхдүүд суусан 10 том нисэх онгоц газарт унаж сөнөж байгаатай ижил юм. Улмаар хүмүүнлэгийн байгууллагаас зарлаж байгаа арга хэмжээний тухай лекцэнд ирсэн хүмүүст зарлажээ. Тухайлбал,  Тэдгээр зовж шаналж буй хүмүүст туслах нэгэн аргыг тус байгууллага олсон байна. Энэ нь хүн бүр  төрсөн өдрөөрөө өөртөө мөнгө бэлэглүүлэх аж. Өөрийнхөө төрсөн өдрийн бэлгэнд ирсэн мөнгийг цуглуулах юм. Рейчел ч тун удахгүй болох гэж байгаа төрсөн өдрөө зүгээр нэг тэмдэглээд өнгөрөөхийг хүссэнгүй. Ээжийнхээ тусламжтайгаар хүмүүнлэгийн "Charity water" байгууллагын хуудсан дээр өөрийн хуудсаа нээжээ. Түүнийг таньдаг хүн бүрийг төрсөн өдрөөр нь хүүхэлдэй, плать бэлэглэхийн оронд мөнгө өгч хүүхдүүдийг аврахыг уриалжээ. Рейчел 15 хүн цэвэр ус уух боломжтой болгохын тулд 300 ам.доллар цуглуулахыг төлөвлөв. Гэвч мөнгө нь зөвхөн 11 хүнд хүрэхээр цугласан байна. Рейчел сэтгэлээр их унаж, төрсөн өдөр нь өнгөрч, хуудас нь ч хаагджээ.

Friday, June 9, 2017

Д.Нямсүрэн
                 
 Өвдгийг тань дэрлээд зүүрмэглэжээ, би



Өвдгийг тань дэрлэлээ, хонгор минь
Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ
Үсийг тань үнэрлэлээ, хонгор минь
Үүлэн уулын цэцэгс ингэж анхилдаг биз ээ
Гоо хоёр хөлийг тань үзлээ, хонгор минь
Гол ус ийм намуухан урсдаг биз ээ
Гоц хасын ялгарах сарны гэрэл дунд тэгээд
Гойд амтлаг улаан нэг лийр боловсордог биз ээ


Хуучирсан үгс

АВАЙ -Хадамд очсон авхай. – Эхнэр хүний хүндэтгэл
АВИШИГ -Хааныг ширээнд суулгахад ариутган угаах рашаан
АВЛИС -Ад шулам, буг, муу юм
АВХАЙ Эмэгтэй хүнийг хүндэтгэл, язгууртны охин
АВЧИН Авд гарагсад
АГАС Хатдын хүндэтгэл
АГДАМ Баттай, чийрэг хүчтэй
АГЗАМ Харвах зэвсэг

Monday, May 8, 2017

Анна Ахматова

Последний тост

Байдгаа тонуулсан орон гэртээ харуусахын учир,
Бачим хохь амьдралдаа хорсохын учир,
Хоёулаа суугаа ч ганцаардахын учир,
Хонзогнож үнссэн уруулд мэхлэгдсэний учир,
Хохимой хүйтэн харцанд дагжихын учир,
Хорвоо хахир агаад гүжрийн учир,
Хотлыг аврагч Бурхан эс аварсны учир
Үнэнээ хэлэхэд
Үүрд чамайг дурсахын учир
Үгээ барж, сүүлчийн хундагаа хөнтөрье. 


**************************



Орчуулсан:Т.Аззаяа

Хазайсан оройтой чимээгүй сүм,
Хар хэрээнүүдийн чихарсан хоор дуу,
Галт тэрэгний шүгэлдэх чимээ,
Гяндангаас дөнгөж суллагдсан эр шиг
Газарт ядрангуй зогсох хус мод
Ариун Библийн
Ариун моднуудын хоорондох
Шөнө дундын нууц хурал,
Хэн нэгний зүүднээс сэмхэн гарч ирсэн
Сэлүүрт завьны үзэсгэлэнт сүйрэл...
Өнөд намайг хүссэнээс минь ч удаан амьдруулж чадах
Өнгөрснөөсөө авч үлдсэн үнэт эрдэнэсүүд
Өшөө хорслоор дүүрсэн дурсамжууд минь...

Цагаан нунтгаа талаар нэг тараасан өвөл цагийн
Цантсан манантай ертөнц нь тэнгэрийн хаяанаас ч
Цаашаа үргэлжилж үзэгдэнэ.
Биднийг л явчихвал энд хэн ч, юу ч үлдэхгүй гэж
Би урьд нь итгэдэг байсан юмсан...
Гэтэл тэр цонхны цаана сэлгүүцэнгээ
Нэрийг минь дуудаж буй
Нэгэн хэн болж таарна вэ?
Мөстсөн цонхонд нүүрээ наагаад
Мөчир шиг гараар даллах тэр хэн юм бэ?
Асуултанд минь хариулт өгөх шиг
Наранд цохиулсан
Навсархай хувцас
Толинд хараад бүжиглэж эхлэв.

***********************


Thursday, May 4, 2017

Татар хэмээх нэрийн тухай

Б.Батсүрэн
Татар хэмээх нэр болон татарчуудын гарал үүслийн тухай хоёр гурван янзын санал байдаг.
I. Францын эрдэмтэн Ж.-П.Абел-Ремюза 1820 онд Тартарыг (Төв Ази) нэгэн үе эзэгнэж явсан Жуаньжуань (Жужан)-ийг бас тэд нарын нэг эзний нэрээр Дадань эсвэл Дада гэдэг. Энэ үгийг Татартай адилтгаж болно гэж үзжээ. Энэ саналыг 1845, 1846 онд

Saturday, April 29, 2017

Шинэ Монгол үзэл ба нармай Монгол үзэл

Дөлгөөн



Хүн төрөлхтний хөгжил XXI зууны босгон дээр ирэхийн зэрэгцээ дэлхийн улс гүрэн томоохон язгуур угсаа бүхий үндэстэн бүр өөрийн үндэстний нийтлэг эрх ашиг, оршин тогтнох хөгжлийн стратег бодлогоо (байлдах бодлого) эргэн харж цоо шинэ тогтолцоо бүтээлч чиг хандлагыг тусгах боллоо. Энэхүү стратег бодлогын цоо шинэ эш баримтлалууд хуучин ЗХУ задран унаж хүйтэн дайн эцэс болж (онолын хувьд) глобалчлах (дэлхийчлэл) мэдээллийн цахим үе, цаг хугацаа, орон зайн тухай сонгодог ойлголтод туйлбартай хувьсгал хийж байгаа үетэй давхцаж байгаагаараа өвөрмөц шинж чанартай юм. Гэвч энэхүү өвөрмөц өөрчлөлтүүдийн хажуугаар бас нэг нийтлэг үзэгдэл ажиглагдаж байгаа нь “бага буурай” гэх үндэстнүүдийн язгуур эрх ашгийн нэгдэл үүнээс урган гарч байгаа үндэстний эрх чөлөө сэргэн мандалтын үйл хэрэг мөн. Асар хурдацтай түгэн дэлгэрч байгаа энэ үйл явдал нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж байна. Ийнхүү Ази, Еворпыг нийлэнхэд нь хамарч байгаа үндэстнүүдийн сэргэн мандалд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тэмцэн олох зүй ёсны үйл хэрэг нь ардчилал хүний эрхийг дээрэлхэх манай гаригийн хүн зоны эрхэм нандин үзэл бодол лугаа язгуурын шүтэлцээтэй болж байгаад түүний ирээдүйн үнэ цэнэ оршино. Хоёр их ертөнцөд хуваагдан талцаж байгаа үед эдгээр “жижиг буурай” гэгдэх улс үндэстнүүд нэг бол эрх чөлөө тусгаар тогтнолоо алдаж, үгүй бол аль нэг хүчирхэг этгээдийн дагуул улс болж өөрийн өвөрмөц төрх, бие дааж үндэстнээ хөгжүүлэх бүхий л боломжоор хаагдмал байлаа. Одоо нэг талаас өөрийн гэсэн байр суурь, хөгжлийн зүй тогтнолоо олохын төлөө (жижиг буурай) улс үндэстнүүдийн зүгээс хийж байгаа эрчимт үйл ажиллагаа сэргэж нөгөө талаас томоохон улс гүрэн, цэрэг улс төрийн эвслүүд ч ялгаагүй өөрийн гэсэн бодлоготоо зохицуулалт хийж эхлээд байна. Цаг хугацааны хувьд сүүлийн арван жилийг хамарч байгаа дэлхий нийтийн чанартай шилжилтийн ийм үйл явц нь цаашид адаглаад хориод жил үргэлжлэх төлөвтэй байна. “Боломж” гэдэг өөрөө цаг хугацаа, бүтээх эвдэх үр дагаварыг хамт агуулж байдаг. Энэ утгаараа өнөөгийн “Шинэ Монгол” үзэл хийгээд нармай Монголын үзлэээс алийг нь сонгох вэ гэдэг асуудал аяндаа урган гарч байна.

Wednesday, March 8, 2017

Нүүдэлчдийн цэргийн урлаг



Эх сурвалж: М.И.Иванин. “Чингис хааны үеийн Монгол-Татарын болон Тамерланы үеийн Дундад Азийнхны цэргийн урлаг”.
Нүүдэлчин ард түмний байлдааны арга, дайны шинж чанар, цэрэг-улс төрийн дүрэм журам нь тэдний төрөлх амьдрал, тал нутгийнх нь шинж төлөвтэй нягт холбоотой, бидний ойлголтоос шал өөр ажээ. Ийм учраас Монгол-Татар болон Дундад Азийн ард түмний цэргийн урлагийг бүрэн хэмжээгээр бичиж гаргахын тулд тэр зүйлүүдийн талаар товч боловч задлан үзэх шаардлагатай болж байна.
Үл хөдлөх хөрөнгө, эрхтэй болж үүссэн суурьшмал ард түмэнд оршин амьдрах арга нь газар боловсруулах, худалдаа арилжаа хийх, үйлдвэрт ажиллах болсноор хүнийг нэг л газарт хадаж, ингэснээр олон тооны тариачид, гар урчууд, худалдаачид, зураачид гээд анги, язгуур угсаа зайлшгүй үүсэн гарч ирэхэд хүргэжээ. Тэдний дотор цэргийн язгуур угсааныхан харьцангуй цөөхөн юм. Жишээ нь Августын үед Ромын хүн ам 120 000 000 орчим, цэрэг нь 450 000 байж, гэвч бараг эзэмшлээ зэвсгийн хүчээр авч байжээ. Жишээлвэл одоо Франц, Германд тайван цагт цэрэгт нь оршин суугчдын зөвхөн зууны нэг нь алба хааж байна.

Tuesday, March 7, 2017

Халимагийн түүх

Эдүгээ цагт Ижил (Волга) мөрний шадар (ойр) суугч Монгол язгуурт, бас тэдэнтэй нэгэн шашинтай, нэгэн хэлтэй Халимаг улс нь яагаад эртний эх нутгаа орхиж, Оросын дунд ирж суусан хэмээвээс Зүүнгарын дөрвөн Ойрадад эвдрэл болсон цагт Торгуудын тайш нь Хо өрлөг хэмээгч бээр “Тэр мэтийн нэг нь нэгнээ алж, албатаа барснаас хол газар одож, харь яст улсын ойр сууж, тэдэнтэй дайлалдан олз авч явбаас дээр болой” хэмээн сэтгээд шороон бичин жилд (1608 он) Каспи далайн зүгт сайн хүнийг илгээж, тэнд газар эзгүй хэмээн лав мэдээд шороон луу жилд (1628 он) өөрийн албат Торгууд ба Хошууд хийгээд Дөрвөд таван түмэн өрх улсаа авч, зургаан хөвүүнээ дагуулан Зүүнгар дахь нутгаа орхиод наран шингэх зүгт мордов. Зай (Урал) мөрнийг хүртэл өгсөж, Эв (Эмба) голын дэргэд нутагт агч (байх) нэг бүлэг Татармуудыг (Татаруудыг) оруулаад Зайг гаталж Нагай (Ногай) хаантай Кивчаг чигсан хэмээх Татаруудыг эрхэндээ оруулж, төмөр морин жилд (1630 он) Ижилд хүрэв.

Monday, January 16, 2017

ШАРЫН ШАШИН МОНГОЛД ДЭЛГЭРСНИЙ ҮР НӨЛӨӨНИЙ ТУХАЙД

Профессор Чулуунжав. 
Энэ өгүүлэлд буй тоо баримт, дэвшүүлсэн үндэслэл сэлт нь яахын аргагүй анхаарал татсан асуудлууд бөгөөд эдгээрийг шийдвэрлэх нь тулгамдсан явдал мөн гэж би бодож байна. Мөн үүнтэй холбоотой маргаан мэтгэлцээн өрнөвөл зүгээр гэж бодно. Гэхдээ шинжлэх ухааны эрүүл саруул маргаан шүү дээ…
Би яагаад шарын шашныг шүтэх ёстой гэж? “Монгол хүн ингэж асууж, тээнэгэлзэж болохгүй. Чи монгол хүн мөн л юм бол Бурханы шашныг шүтэх ёстой. Бидний өвөг дээдэс энэ шашинд л сүсэглэж, шүтэж ирсэн. Өнөөгийн бидэнд ч гэсэн өөр сонголт байхгүй. Бусад шашин бол харийнх…” Ингэж хэлэх, үүнд итгэх, дагах нь зөв гэж үү? Орчин цаг, XXI зууны өндөрлөгөөс ч гэсэн бид бүхэн бас л ингэж үзэх, хэн хүнгүй л заавал мөнхүү шашныг шүтэх ёстой юу? Энэ талаар нухацтай бодох, шүүн тунгаах, сайтар нягтлах шаардлага хэдийнэ буй болжээ.